Анхны болзоонд анхаарах зүйл

606

Нууцхан харж явдаг залуу чинь болзоонд урилаа. Анхны болзоо гэхэд тун дажгүй шүү. Чиний хувьд тэр хүн насан туршдаа ч хамт байж болох нэгэн санагдсаныг үгүйсгэхгүй. Дахин дахин уулзахсан, хамтдаа байхсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөн дэмий гараа хумхиад суулгүй доорхи зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй.

Өөрийгөө хайрладаг гэдгээ мэдрүүл
Хамгийн түрүүний зарчим. Өөрийгөө хайрладаг эмэгтэй гэр бүлээ, үр хүүхдээ ч маш сайн авч явна гэдэгт эрчүүд итгэдэг. Тиймээс эхний алхам бол дулаан, биед эвтэйхэн хувцасла. Тэгээд эрүүл мэнд, гоо сайхандаа үнэхээр анхаардаг гэдгээ харуул. Өөрийгөө хайрлаж хүндэлдэг гэдгээ мэдрүүлэхийн тулд хобби, дуртай зүйлсийнхээ тухай дэлгэрэнгүй ярьж, түүнийг хийхдээ хэрхэн аз жаргалтай болдгоо ч хуваалцаарай.

Давуу талуудаа харуул
Яриан дундуураа өөрийнхөө урлаг, спортын авьяасыг илчил. Гитарын аялгуу явж байвал "Анх гитар сурах гээд оролдож байхад хуруу их өвддөг байсан. Гэхдээ аливаа зүйлийн эцсийг үзэх сайхан шүү” гээд хэлчихэд л болно. Энэ нэгхэн өгүүлбэрээс тэр чиний хөгжмийн авъяас, тууштай зан хоёрыг олж харлаа шүү дээ. Идэж буй хоол, яриан дундуурх сэдэв гээд л давуу талуудаа ургуулаад ярьчих "момент” маш олон бий.

Сайхан харагд
Энэ бол алтан дүрэм. Ямар ч үед халцарсан хумсны будаг, тослогтсон үстэй очиж болохгүй. Даашинз, өндөр өсгийтийн тухай ярих гээгүй юм шүү. Харин сайхан үнэртэн, зөөлөн гар, намирсан үс гээд л байгаагаараа гоё харагдаж боломж чамд зөндөө бий. Цэмцгэр, зөөлөн гадаад төрх бол чамайг өөртөө хэр анхаарад тавьдгийг харуулахаас гадна эрүүл мэндийн чинь илэрхийлэл болно. Эрүүл хүн үргэлж сайхан харагддаг.

Түүнийг магт
Илт магтвал долигонож байгаа юм шиг сэтгэгдэл төрнө. Яаж тунг нь тааруулах вэ гэж үү? Тэр залуу чинь сагс тоглох дуртай гэвэл "Багийн спортоор хичээллэдэг залуус их нөхөрсөг байдаг байх аа” гээд л хэлчих. Тэр чамайг өөрийг нь ч гэсэн тэгж бодож буйд баярлана.

Нүдээрээ холбогд
Ярилцаж байхдаа дальдчиж огт болохгүй. Түүн рүү эгцэлж хараад дотроо ямар тайван амгалан, өөртөө итгэлтэй байгаагаа мэдрүүлэх хэрэгтэй. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй ийш тийшээ харж, нүдээ эргэлдүүлэх, эсвэл газар ширтээд байх юм бол та хоёрын дунд хэзээ ч тогтвортой харилцаа үүсэхгүй. Заримдаа түүнийг дулаан инээмсэглэл, үл ялиг сониуч харцаар "шагнахад” л болно.

Бусдаас өөр бай
Бусад охид анхны болзоон дээрээсээ гэртээ хүргүүлдэг бол чи яагаад өөр байж болохгүй гэж. Болзооны дараа өөрийн дуртай клубын уулзалтанд хүргүүл. Эсвэл шууд гэртээ харихгүй, намуухан кофе шопд дуртай номоо уншина гэдгээ хэл. Бусдаас өөр гэдгээ өөртөө хүлээн зөвшөөр. Түүнд эр хүнд бусад эмэгтэйчүүдийн адил шаардлага тавихгүй болохоо, эрсдэлтэй спорт үзэх нь уран гулгалтаас илүү сайхан байдаг гэдгээ ч битгий нуу.

Хүчтэй сэтгэгдлийг ганган төрх, уран галбир, хямсгар ихэмсэг харц төрүүлдэггүй. Харин инээмсэглэсэн чигээрээ л түүнийг өөрийнхөөрөө байлгаж чадах нууц чадвар чинь түүнийг чамаас салахааргүй болгож орхино. Ингэхийн тулд хамгийн түрүүнд өөрийгөө онцгой, түүнийг азтай гэдгийг ухамсарлаарай.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

606 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex