КОРОНА ВИРУСИЙН ХАЛДВАР МОНГОЛД ОРЖ ИРЭХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА Том онцлох мэдээ 2015/06/10 1028 БНСУ-д эрчимтэй тархаж аль хэдийн долоон хүний амь насыг авч одсон корона вирусын халдвар Монголд орж ирэх магадлал өндөр гэдгийг албаныхан хэлж байна. Тодруулбал өнгөрсөн сард Эрүүл мэнд,спортын яаман дээр холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллан уг вирусийн халдвар Монголд орж ирэх нөхцөл шалтгаан байгаа эсэхэд үнэлгээ өгөхөд дунд зэрэг болон түүнээс дээш эрсдэл байна гэсэн хариу гарчээ. Өөрөөр хэлбэл уг вирусийн халдвар манайд орж ирэх магадлал өндөр гэсэн үг юм. Мөн 2012 оноос Арабын орнуудад бүртгэгдэж эхэлсэн уг вирус энэ удаад газарзүйн байрлалаар манайхтай ойр байгаа нь аюул тарьж мэдэх юм. Манайхны хамгийн их зорчдог Сөүл хотод халдвар тархаад байгаа бол урд хөршийн нийслэл Бээжин хотод нэг хүн халдварласан болох нь лаборторийн шинжилгээгээр батлагдаад байгаа билээ. Иймд нөхцөл байдлыг Эрүүл мэндийн сайдын зөвлөлд танилцуулж, бэлэн байдлыг хангах тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм байна. Гурван зүйл 29 төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байгаа аж. 1028
БНСУ-д эрчимтэй тархаж аль хэдийн долоон хүний амь насыг авч одсон корона вирусын халдвар Монголд орж ирэх магадлал өндөр гэдгийг албаныхан хэлж байна. Тодруулбал өнгөрсөн сард Эрүүл мэнд,спортын яаман дээр холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллан уг вирусийн халдвар Монголд орж ирэх нөхцөл шалтгаан байгаа эсэхэд үнэлгээ өгөхөд дунд зэрэг болон түүнээс дээш эрсдэл байна гэсэн хариу гарчээ. Өөрөөр хэлбэл уг вирусийн халдвар манайд орж ирэх магадлал өндөр гэсэн үг юм. Мөн 2012 оноос Арабын орнуудад бүртгэгдэж эхэлсэн уг вирус энэ удаад газарзүйн байрлалаар манайхтай ойр байгаа нь аюул тарьж мэдэх юм. Манайхны хамгийн их зорчдог Сөүл хотод халдвар тархаад байгаа бол урд хөршийн нийслэл Бээжин хотод нэг хүн халдварласан болох нь лаборторийн шинжилгээгээр батлагдаад байгаа билээ. Иймд нөхцөл байдлыг Эрүүл мэндийн сайдын зөвлөлд танилцуулж, бэлэн байдлыг хангах тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм байна. Гурван зүйл 29 төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байгаа аж.