Хогоо бусдаар түүлгэх тийм баян улс гэж үү

784
АНУ-аас ирсэн хоёр залуу оюутны амралтаараа Монголд ирж хог түүхээр болсон талаар жилийн өмнөхөн цахим хуудсаар мэдээлэл тарж байж билээ. Төд удалгүй мөн л гадны иргэд гэр бүлээрээ манай Туул голын орчимд хог цэвэрлэж байгаа зургийг залуус мөн л ид бахтай нь аргагүй дарчихаад цахим хуудастаа хийчихээд "гайхуулж” байв. 

Саяхан даа, хэдхэн сарын өмнө мөн л гадны нэг бүсгүй ТҮК-ийн ажилчидтай хамт сайн дураараа хог түүх ажил хийж байгаа талаар мэдээллийн сайтууд зарлаж, түүнтэй "time.mn” зэрэг сайтууд ярилцлага хүртэл хийж гаргаж байлаа. 

Сайн дурын ажил эрхэлж байгаа хэмээн тэд өөрсдийгөө тайлбарлаж, ийм сайхан байгаль хогонд дарагдах ёсгүй гэж боддог талаараа ч сэтгэгдлээ хуваалцаж байв. Цахимаар залуус эдгээр гадны иргэдийн хүмүүнлэг, тусч, сайхан сэтгэлтэйг мянга мянган сэтгэгдлээр л магтсан. Бүр бялууруулсан. 

Тэгвэл Монголын хогийг цэвэрлэх дараагийн "зочид” маань ирсэн талаар өчигдөрхөн цахим хуудсаар мэдээлэл тарав. Тодруулбал, Өвөрмонголын Шинжаан Уйгараас ирсэн Намчин нарын гурван залуу наадмаар хог түүх сайн дурын ажил хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. "Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ыхан тэдний хүсэлтийг хүлээн авч, наадмаар нэг нэг хогийн сав өгөөд ажил хийлгэхээр болж. Санаа нь уг нь зөв. 

Наадамчин олны хогийг түүх ийм сайхан сэтгэлтэй залуус гарч ирсэнд баярлах нь зүйн хэрэг. Тэдний сайхан сэтгэлийг ч энд үгүйсгэх гэсэнгүй. Гэвч бид гадны иргэдээр хогоо түүлгэдэг тийм тасарчихсан баян улс орон мөн үү. Өвөрмонгол хэдийгээр бидний цус нэгт ахан дүүс ч тэд хилийн цаана амьдарч буй биднээс арай өөр сэтгэдэг хүмүүс. 

Америкаас нэг бүсгүй ирж бидний хогийг түүж байгаа нь тийм бахархмаар зүйл мөн гэж үү, залуусаа. Арабын баячууд шиг хогоо гадны иргэдээр түүлгэж, өөрсдөө бар ирвэс тэжээж, хэдэн давхар хауст тухлах амьдралтай хүмүүс мөн бил үү, бид. Ид ажиллах насны залуус маань Солонгос улсын гуравхан сарын визний төлөө үхэн хатан тэмцэлдэж, таван сая төгрөгийн төлөө тэнд хог ухахаас бусад ажлыг хийж байна. Магад их дээд сургууль төгссөн залуус маань тэнд очоод тохижилт үйлчилгээний ажил хийж байгаа ч юм бил үү, хэн мэдлээ. 

Гэтэл ажилгүй тэнэж байгаа залуустаа сарын цалин өгөөд ч болов хог цэвэрлэх ажлыг хийлгэх гарц хангалттай байна. Их дээд сургуулийн залуусын дадлагын ажилд сайн дурын ажил хийх тусгай нэг сар гаргаж өгдөг болъё. Жил болгон хүмүүнлэгийн үйл хийх хугацааг тусгаж, сургалтын программдаа оруулсан ч болно. Сайн дурын ажил хэрхэн хийснээс нь шалтгаалж суралцагчдад тусгай үнэлгээ тавьсан ч болж байна. Нийгмийн сайн дурын ажилд хэр идэвхтэй байснаас нь шалтгаалж байгууллагууд тухайн ажилтнаа сонгодог туршлага гадаадын компаниудад олон. 

Оюутнууд нь амралтаараа хүмүүнлэгийн ажил хийдэг, түүнийгээ үнэлүүлдэг туршлага олон оронд байдаг. Бид яагаад хуулж болохгүй гэж. Дөрвөн жил нэг байгууллагад очиж дадлага хийх нэрийдлээр цай, хуушуур, бууз зөөхөөс л арай илүү бодитой дадлага болмоор. Хүмүүнлэгийн үйл хийж, амьдралын жижиг асуудлыг ч анхаарах сэтгэхүйг суулгаж байна гэдэг бол тэднийг амьдралд бүх талаар бэлтгэж буйн нэг хэлбэр. 

Энэ нэг сарын хугацаанд оюутнууд хотыг хогноос салгах, томхон баяр наадмын дараа хог цэвэрлэх, эс бөгөөс халамж үйлчилгээний ажил хийсэн ч болно. Их сургуулийн хугацаанд олж авсан энэ туршлага нь амьдралд нь асар том сургамж болох нь дамжиггүй. Ядахдаа л оюутан байхдаа хог түүж, хогоо гудамжинд хаях ямар жигшмээр зүйл болохыг мэдэрсэн тэд ажлын байрандаа, амьдарч буй хотдоо хогоо хаяж болохгүйг ухамсарлана. Халамж үйлчилгээний ажил хийж байсан тэр туршлага нь ядарсан, өвдсөн, зовсон нэгнийг үйлчилгээ авахаар орж ирэхэд хурдан шуурхай үйлчлээд гаргах сэтгэхүйтэй болгох билээ. Тэр тусмаа төрийн байгууллагад ажилладаг залууст ийм сэтгэл дутаж байдаг нь нууц биш. 

10 жилийн ширээнээс өндийж Их сургуулийн дөрвөн жил тохилог байранд том багш нараас илтгэл сонсч, ухаалаг утсаар амьдралаа төсөөлчихсөн залуус хүнийг хүндлэх, хог хаяж болохгүй гэсэн ухамсар суухгүйгээр төгсч байна. Хүн хэлэхээс нааш цааш чихэхээс цааш гэдэгчлэн ухамсарт нь суулгахгүй бол, өөрөө хийхгүй л бол бид юу ч ойлгодоггүй. Тиймээс Их дээд сургуулийн сургалтын программд энэ талаар тусгаж өгөөч гэж бодлого гаргадаг, боловсруулдаг хүмүүсээс нь аминчлан хүсэх байна. 

Хогийг чинь түүгээд өгье гэж ирж буй энэ мэт хүмүүс нэг ёсондоо биднийг доромжилж байна гээд хэлчихэд хэтийдэхгүй.  Бидний хэтэрхий замбараагүй, хог хаягдлаа хамаагүй хаядаг, ухвар сэтгэлгээг тэд ичээх гэж ийм үйлдэл хийдэг ч юм бил үү, хэн мэдлээ. Ухаандаа, наадмын чинь хогийг түүж өгөх гэж байгаа юм гэсэн залуусыг "Хятадууд л байна. Хог түүх царайтай нөхдүүд биш байна” хэмээн даапаалж суухын оронд ингэж ирж байгаад нь ичих хэрэгтэй байв. АНУ-ын иргэн ирж бидний хогийг түүлээ хэмээн ид бах болгож зарлахын оронд арай ч дээ бид ямар ичмээр амьдардаг юм бэ гэж эмзэглэж, хогоо хогийн саванд нь хийдэг, хэсэг найзуудаараа нэгдээд ч болов Туулын хөвөөг хадаг яндраас нь салгах сэтгэлтэй болох байлаа. 

Алс холоос зорьж ирээд хог түүх санаачлага гаргаж байна гэхээр дэлхийд бид ямар байдлаар үнэлэгддэг вэ гэдэг нь тодорхой байгаа юм. Хогондоо дарагдчихсан, хогоо цэвэрлэж чаддаггүй, хог дээрээ амьдардаг гэсэн сэтгэхүйг л тэд авдаг учраас хүмүүнлэгийн үйл хийж, туслах гэж биднийг зорьж байгаа хэрэг биз дээ. Африк руу өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдэд туслах гэж очдог шиг л Монгол руу хогноос нь салгаж өгөх гэж цааш цаашдаа хэчнээн хүмүүнлэгийн ажилтан цувах вэ. 

Наадмаар, хүүхдийн баяраар, хонхны баяраар хөглөрөх хогийн зургийг нь аваад шүүмжлэхийн оронд тэр хогийг очоод чимээгүйхэн уутлаад тавьчих тийм ухамсар манай залууст алга байна. Тиймээс хог түүхээр жуулчилж ирдэг, хогоо гадны иргэдээр түүлгэчихээд тэдний сайхан сэтгэлтэйг магтаж суудаг энэ байдалдаа дүгнэлт хийх цаг нь болжээ. Хотоо хоггүй, Хатан Туулаа цэвэрхэн, тэмдэглэлт баяраа хоггүй тэмдэглэж сурцгаая. Ингэхийн тулд одооноос эхлээд хичээе. Монгол Улс хогийн сав биш. Хэн нэг сайн дурын ажилтан, сайхан сэтгэлтэн ирж хогийг нь цэвэрлэж буян үйлддэг газар ч биш. Бид Азийн цагаан дагинад амьдарч байгаа азтай хүмүүс. Бид ирээдүйн том хөгжлийн гэрч болсон хотын эзэд. Дэлхийн хамгийн том хогийн цэгт амьдраагүй. 
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Өнөртогтох

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

784 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex