Хоолны ”мангас” тодров
Харин өнгөрсөн жил Стоуни 56 хот-дог идсэнээр аман хүзүүдсэн билээ. Энэ жил тэрбээр өөрийн амжилтыг зургаан тоогоор ахиулсан аж. "Би их бэлтгэсэн. Өөртөө итгэлтэй ирсэн гэж хэлэхгүй ч хангалттай бэлтгэл хийгээд ирсэн юм” хэмээн ялагч онцлон өгүүлжээ. Гэхдээ л 2013 онд Честнатын тогтоосон дээд амжилт эвдэгдээгүй хэвээр үлдэв. Жой тэр жил 69 хот-дог идсэн билээ.
Эмэгтэйчүүдийн уралдаанд хоёр жил дараалан Микки Судо бүсгүй ялагчаар тодорсон аж. Энэ жил 10 минутын хугацаанд тэрбээр 38 хот-дог зажлахгүй залгисан гэнэ. Харин өнгөрсөн жил ялахын тулд түүнд 34 хот-дог хангалттай байсан юм. Энэ жил удаалсан Соня Томас бүсгүй эмэгтэйчүүдийн дээд амжилтыг хадгалсан хэвээр байгаа билээ. Тэрбээр цагтаа 45 хот-дог идэж байжээ.
Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/62470.shtml#sthash.0vUJgJfv.dpuf