Инстаграмын хамгийн алдартай гэрэл зураг
Инстаграм бий болсноос хойшхи хугацаанд хамгийн их алдаршсан гэрэл зургаар Америкийн фотомодель Кендалл Женнерын зураг тодорсон байна. 2015 оны тавдугаар сард нийтлэгдсэн зураг 2.6 сая лайк авчээ. 19 настай Женнер бүсгүйн өөрийн хуудсанд байршуулсан гэрэл зураг дээр тэрбээр шалан дээр цагаан өнгийн нэхээстэй даашинзтай хэвтэх бөгөөд түүний урт үс зүрхэн хэлбэртэй дүрсийг үүсгэсэн аж.
Өмнөх дээд амжилтыг Ким Кардашьян, рэппер эр Канье Уэст нарын хуримын ёслол дээр хийгдсэн гэрэл зураг тогтоож байв. 2014 оны тавдугаар сард Италид авагдсан тэр гэрэл зураг 2.4 сая лайк цуглуулжээ.
Женнер бүсгүй дэлхийн хамгийн эрэлттэй байгаа залуу загвар өмсөгчдийн нэг билээ. Тэрбээр мөн "Кардашьяны гэр бүл” бодит шоунд оролцдогоороо алдартай юм. Кендалл бүсгүй телевизийн од Ким Кардашьяны эцэг ондоотой, эх нэгтэй дүү нь аж.
эх сурвалж: emegteichuud.mn