Үүл баатарын шоуны нэг хэсэг нь “ид шидийн Усан хөшиг”

634
70 саяын өртөгөөр боссон гэгдэх "Усан хөшиг” өнгөрсөн хэдэн хоногт сошиал ертөнцөөр нэлээд хэл ам дагуулж олны дургуйцлийг төрүүлээд байгаа. Яагаад энэхүү усан хөшигт олон нийт ийнхүү ундууцах болов гэвэл мэдээж ийм их хэмжээний мөнгөөр усан оргилуурхан төдий зүйл хийсэнд бухимдаж буй хэрэг юм. Тэгээд ч ийм өртөгөөр боссон нөгөө усан хөшиг гээч нь 24 цаг ч бололгүй эвдэрсэнд хэргийн гол учир оршиж буй. Тэгвэл усан хөшигний эвдрэлийн талаар Улаанбаатар нэгтгэл НӨҮГ-ын дарга Д.Энхсайхан доорх тайлбарыг хэвлэлийнхэнд өгчээ. Тэрбээр "Усан хөшигний нээлт болоод удаагүй ч эвдэрсэн гэсэн мэдээлэл гарсныг сая л мэдлээ. Эвдэрсэн нь юү л бол. Хараахан хийж амжаагүй зарим нэг засвар үйлчилгээг хийх гээд түр хаасан байх магадлалтай. Ер нь бол Усан хөшгийг одоогоор манай байгууллага албан ёсоор хүлээж аваагүй байгаа. Тийм болохоор эвдэрсэн эсэх, эвдэрсэн бол юунаас үүдэлтэй талаар бид хариулахгүй” гэх тайлбарыг өгсөн байгаа юм. Тэдний өгч буй тайлбар ердөө л энэ гэхээр үнэхээр харамсмаар. 

Уг нь улс орны эдийн засаг туйлдаа хүрч олон хүн идэх хоолгүй, төрөх дөхсөн эмэгтэйчүүд нь хэвтэх эмнэлэг ч үгүй байхад Хотын дарга Э.Бат-Үүл усан оргилуур хийж шоудаж байгаа нь харамсалтай.Өөрөөр хэлбэл, өнгөрсөн пүрэв гарагт уг усан оргилуурын нээлтэд Сүхбаатар дүүргийн хамаг л эрхтэй дархтай,"эвэртэй туурайтай” хүмүүс очиж улаан тууз хайчлан ихэд сүржигнэж байсан ч 24 цаг ч бололгүй нөгөө ид шидийн усан оргилуурынх нь ус нь цацрахаа больсон юм. Тиймээс олон нийт твиттер, фэйсбүүк хуудсаараа дамжуулан үзэл бодлоо одоог хүртэл ийнхүү илэрхийлсээр байна.

"...7 биш 70 сая шүү дээ. Яг ийм усалгааны системийг Эрдэнэтийн Цагаанчулуут багийн нэг өвөө хашааныхаа ногоог услах гээд хийчихсэн байсан юмдаг. 2011 онд амьжиргааг дэмжих зээлийн үр дүнг сурвалжилж явахдаа харж, солонгорон ус цацаж байгааг нь гайхаж явлаа гэж. Мань өвөөгийн "шинэ санаачлага" 70 саяын өртөгтэй байсныг мэдсэн болов уу. Өдийд цулайж байхгүй юу. Тэр өвөө лав үүнийгээ 70 саяар хийгээгүй, 7 саяар ч бүтээгээгүй. Түүний авсан бүх зээл нь ч 70 байтугай 7 саяд хүрэхгүй, /3 билүү 5 сая гэж байсан байх/. Хоёр талдаа дугуйтай, алгуур түрж урагшлуулаад хашааныхаа бүх ногоог усалчихдаг хэрэндээ догь эдийг сая хүрэхгүй төгрөгөөр бүтээсэн гэж байсан санагдана. Одоо харахнээ үүнээс лав хамаагүй дээр цацарч, солонгорч байсан юм шүү. "Төсөв хүрэхгүй нь, түмэн олон минь хамаг юмны чинь үнийг нэмэхгүй бол болохгүй нь" гэж гөлийх эрх баригчид ичихээ байчихжээ. Хэдэн турба холбож гагнаад л, нүхэлж ус гоожуулаад л 70 сая. 
Хүүхдүүд нь эмнэлэггүй, эмнэлэг нь эмгүй, түргэний машингүй, түргэний машин нь ядаж амьсгалын аппаратгүй, бөөрний дутагдалтай хүмүүс нь цусаа цэвэршүүлж чадахгүй үхэж байхад... Ийм зүйл хийж, тууз хайчлаад зогсож байгаа "нөхөд"-ийг одоо яах вэ. Эрчим хүчээ авч дийлэхээ байлаа гээд үнээ нэмж байгаа хэрнээ үргүй зардлаа танах тухай өчүүхэн ч бодохгүй байгаад л олон түмэн бухимдаж байна. Ийм цоорхой труба шиг даралттай "гоожиж" байдаг "улсын сан"-тай байж ядарсан, чадарсан олноосоо юм нэмж татахаа болиоч ээ.
Угаасаа дүүрэх байтугай амсар уруугаа дөхөх ч үгүй нь дэндүү тодорхой шүү дээ засаг баригчид минь”... гэжээ. 

Ямартай ч олон нийт ингэж бухимдлаа илэрхийлэх нь зүйн хэрэг. Учир нь долоо биш 70 сая төгрөгөөр хийсэн энэхүү усан хөшиг гээч нь 48 цаг ч бололгүй эвдэрч хөгөө чирсэнд та, би гээд бидний ойр дотны бүхий л хүмүүсийн татвар төлсөн мөнгөөр уг усан оргилуурыг хийсэнд ундууцаж буй хэрэг. Уг нь эрх мэдэлтэй нөхдүүд хотын өнгө үзэмжийг сайжируулъя гэж бодсон байх л даа. Гэвч энэ нь өнгө үзэмж оруулах нь бүү хэл нүд хуурсан жонхуу шиг харагдаж байгаа учраас сошиал ертөнцөөр иргэд хүчтэй шүүмжлэл явуулж байгаа юм. Энэхүү хэл ам таталсан 70 саяын өртөгтэй гэх усан оргилуурыг "Хан урсгал” гэх нэртэй компани хийхдээ Сэлбэ голоос нэг урт шугам буюу хэдэн турба холбож, ус татаж хийсэн юм билээ. Хэрвээ уншигч та бүхэн анзаарсан бол энэхүү усан оргилуурын хажууд нарлаад тоглож наадах талбай байтугай, тухлаад суучих ганц сандал ч үгүй өнгө муутайхан дүр зураг харагдана.
Уг нь үнэхээр хотын тохижилтод анхаарч уг усан оргилуурыг хийсэн бол наандаж гүүрээ шинэчилж будаад, ойролцоох талбайд нь сүүдрэвч тавьж хэдэн сандал ч гэсэн байрлуулсан бол залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх нэг газар болох нь дамжиггүй байсан байх. Гэтэл нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр хэдэн турба холбож гагнаад л, нүхэлж ус гоожуулаад л 70 сая гэхээр харамсалтай. Эцэст нь хэлэхэд Үүл баатар дарга аа, хэрэггүй зүйлд мөнгө зарцуулж шоу хийхээ боль гэдгийг олон нийт танд уламжилж байна. Ямартай ч 70 саяын өртөгөөр боссон гэх энэхүү усан хөшиг цаашид нэлээд асуудал дагуулж мэдэхээр болжээ. 

Р.Саруул

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

634 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex