Дугуй унаж явсан хүүхэд мөргөжээ
2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 392 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 291 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 13 бүртгэгдэж 14 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 4. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
Тухайлбал: ЧД-ийн нутаг Энэбишийн өргөн чөлөө Тасганы овооны уулзварт НОБГ-ын Х.Портер маркийн авто машины жолооч У нь Хонда Фит маркийн авто машинай мөргөлдөж зорчигч 2 хүн гэмтсэн.
ХУД-ийн нутаг Богд Жавзандамбын гудамж, Удирдлагын академийн зүүн урд 61-2 байрны арын замд Т. Spacio маркийн авто машины жолооч Г нь дугу унаж явсан 9 настай эрэгтэй А-г мөргөж гэмтээсэн.
2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх шинэчлэн найруулагдсан ЗХАБТХ-ийн 13.2.7. Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх; 54.6.Энэ хуулийн 13.2.7-д заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж заасан байгаа. Хүүхдийг гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхчүүд та бүхэн хуулиа судлан үүргээ биелүүлэн замын хөдөлгөөнд оролцоорой.