Агаарын бохирдлыг цэвэрлэдэг ”тоос сорогч” хийнэ гэв үү
Бээжингийнх шиг утаат мананг арилгахын тулд тэрээр зэс утсаар хийсэн пүрш ашиглах бөгөөд түүгээрээ цахилгаан статик талбай үүсгэхэд агаарын найрлага дахь утааны жижиг хэсгүүд тийш татагдаж, битүү утаанд хэсэгхэн чөлөө гарах аж. Үүний дараа түүний төхөөрөмж агаарын найрлага дахь утааг сорж авахад амар болох гэнэ. Энэхүү "тоос сорогч”-ийн тусламжтайгаар битүү утаан дунд 60 метр орчим нүх гарч, түүгээр цэвэр агаар орж ирнэ хэмээн Дан Розергарде төсөөлж байна. Түүний бүтээл жил хагасын дараа бэлэн болоход Бээжингийн нэгэн паркт туршиж үзэхээр болжээ.