М.Зоригт гишүүн саяхан өөрийн "Твиттер” хуудаснаа "Эхнэр гадагшаа ажилтай гэнэ. 11-нд наадмын нээлт үзэх, зураг авдаг, бор дээлтэй бүсгүй байна уу” хэмээн жиргэжээ. Түүнийг нь харсан хүмүүс эхнэрээ орлох бүсгүйг жиргээнээс хайлаа хэмээгээд "Манай гишүүн эхнэр нь гадагшаа явчихаад хэцүү байгаа юм байна шүү” гэж егөөдөөд амжсан. Ийнхүү М.Зоригт гишүүн бор дээлтэй наадамлангаа бор дээлтэй бүсгүйгээр зургаа авахуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Ямартай ч М.Зоригт гишүүн үе үе бүсгүйчүүд дагуулж хөдөөгүүр явангаа зураг авалт хийх нь бий. Түүний хувьд зураг авахаасаа зураг авахуулах хоббитой гэмээр өөрийнхөө зургийг цахим хуудаснаа нийтлэх нь олонтаа. Тиймдээ ч "Зоригт гишүүн сайн зурагчин уу, түүний зургийг авдаг хүн сайн зурагчин уу” гэх яриа гараад байгаа билээ.
Н.АЗ
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
833 сэтгэгдэл