У.Хүрэлсүх "Harley Davidson"-оор гангарч, Монголдоо нууцхан наадамлажээ
УИХ-ын гишүүн асан, Ардын намын генсек асан У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ татгалзсан. Эхнэрийнх нь бие муу гэдэг шалтгаанаар өндөр сэнтийгээ өгсөн тэрбээр Америкт сурах зорилгоор яваад удаж байна. Улстөрийн хүрээнд мартагдаж байгаа ч "амьд" шүү гэдгээ харуулах гэсэн мэт тэрбээр энэ жилийн баяр наадмыг эх орондоо, тэр тусмаа УИХ-ын зарим нэг гишүүд, Ардын намын нөлөө бүхий эрхмүүдийн хамт өнгөрөөжээ.
Нууцхан бөгөөд буйдхан, хотоос зайдуу газар ажил, амьдралаа хуучлахаар очсон МАН-ын томчуудаас У.Хүрлсүх "Harley Davidson"-оор ялгарсан байна. Харин бүдээн хадуун ч сэргэлэн нь дэндсэн УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ ганган унаагаар нь гангарч, зургаа даруулаад авсан гэнэ лээ.
Сүүлийн үед залуус үнэтэй мотоциклиэр гангарч, түрийвчний нимгэн, зузаанаа гайхуулах болсон. УИХ-ын гишүүн асан У.Хүрэнлсүх ч мэдрэмжтэй басхүү залуулаг сэтгэлгээтэй нэгэн гэдгээ харуулж ийнхүү бүрэн утгаараа "Harley Davidson"-ны дүрээр андуудтайгаа уулзсан байна.