НВЦ компани Их хотын хямдрал нэрээр иргэдийг “хулхиджээ”

575
НВЦ компани Их хотын хямдрал нэрээр иргэдийг “хулхиджээ”Өчигдөр Нийслэлийн 375 жилийн ойн өдөр тохиож, Их эзэн Чингис хааны талбайд Их хотын хямдрал үзэсгэлэн худалдаа болж байдгаараа гоёсон иргэд хямдарсан бараанд дугаарлаж, бараг л бие биенээ алах шахсан гэхэд хилсдэхгүй.

Тэр дундаа НВЦ компанийн барьсан "Баян” асар талбай дундаа хамгийн их оочертой байж, хүмүүсийн уур бухимдлыг барж байсан юм. Тэнд дугаарлаж, ганц сетк өндөг авах гэсэн хүмүүс нэгнээ барьж идэх дөхөв. Тус компанийнхан ч өндгөө зарах гээд ухаангүй ажиллаж байсан.

Арга ч үгүй биз. Зах дээр нэг ширхэг өндөг 300, дэлгүүрт бараг 400 төгрөгөөр зардаг болохоор иргэд 180 төгрөг гэсэн үнийг сонсоод ингэж "алалцах” нь мэдээж. Харин НВЦ компанийнхан иргэдийг хуурч, угаасаа 180 төгрөгөөр борлуулдаг жижиг өндгөө Их хотын хямдралаар далимдуулж, зарсан нь энэ байжээ.

Үүнийг мэдсэн иргэн НВЦ компани руу утас цохиж, 180 төгрөгийн үнэтэй өндгөө хямдруулалгүй зарсан байна хэмээн гомдоллоход хариуд нь "Угаасаа жижиг өндөг 180 байдаг шүү дээ. Уучлаарай” гэж даапаалсан байна. Ийнхүү Их хотын хямдрал нэрийн дор иргэдийг хууран мэхэлж, дугаарлуулан алалцуулах хэрэг НВЦ компанийнханд байсан л юм байх даа. 

Э.Мөнх

Эх сурвалж: www.mminfo.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

575 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex