НВЦ компани Их хотын хямдрал нэрээр иргэдийг “хулхиджээ”
Тэр дундаа НВЦ компанийн барьсан "Баян” асар талбай дундаа хамгийн их оочертой байж, хүмүүсийн уур бухимдлыг барж байсан юм. Тэнд дугаарлаж, ганц сетк өндөг авах гэсэн хүмүүс нэгнээ барьж идэх дөхөв. Тус компанийнхан ч өндгөө зарах гээд ухаангүй ажиллаж байсан.
Арга ч үгүй биз. Зах дээр нэг ширхэг өндөг 300, дэлгүүрт бараг 400 төгрөгөөр зардаг болохоор иргэд 180 төгрөг гэсэн үнийг сонсоод ингэж "алалцах” нь мэдээж. Харин НВЦ компанийнхан иргэдийг хуурч, угаасаа 180 төгрөгөөр борлуулдаг жижиг өндгөө Их хотын хямдралаар далимдуулж, зарсан нь энэ байжээ.
Үүнийг мэдсэн иргэн НВЦ компани руу утас цохиж, 180 төгрөгийн үнэтэй өндгөө хямдруулалгүй зарсан байна хэмээн гомдоллоход хариуд нь "Угаасаа жижиг өндөг 180 байдаг шүү дээ. Уучлаарай” гэж даапаалсан байна. Ийнхүү Их хотын хямдрал нэрийн дор иргэдийг хууран мэхэлж, дугаарлуулан алалцуулах хэрэг НВЦ компанийнханд байсан л юм байх даа.
Э.Мөнх
Эх сурвалж: www.mminfo.mn