Пинк твиттерээ хакердуулжээ
Хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц дуу хоолойгоороо ялгардаг дуучин Пинк твиттер хуудсаа хакердуулжээ. Саяхан дуучин бүсгүйн твиттер сүлжээг хакердаж, "Насанд хүргэгчдэд зориулсан бичлэг, мэдээнүүдийн үнэгүй сайт, өдөр бүр шинэчлэгддэг” гэх тайлбарын хамтаар вэб сайтын линкийг нийтэлсэн байжээ.
Жиргээ удалгүй устгагдсан ч, маш богино хугацаанд жиргээг 170 гаруй дагагч дагасан сурагтай. Дуучин бүсгүй жиргээний талаар одоогоор тайлбар хийгээгүй байгаа юм. Гэхдээ твиттер хуудаст нь дээрх жиргээ нийтлэгдэх үед тэрбээр диснейн хүүхэлдэйн киноны нээлтийн ёслолд оролцоод завгүй явсан аж.
Өмнө нь реалити шоуны од Ким Кардашиан, жүжигчин Лиа Мишель, Тайлор Свифт нарын алдартнуудын твиттер сүлжээ хакерын халдлагад өртөж байсан юм. Харин ээлжит хохирогч нь энэ удаа дуучин Пинк болсон бололтой.