Cмарт карт аваагүй иргэд 1000 төгрөгөөр зорчдог болж магадгүй
"Танаар автобусанд зорчдог картаа өчигдөр90 мянган төг-рөгөөр цэнэглүүлсэн. Өнөөдөр автобусанд сууж яваад алдчихлаа. Тэгээд карт дээр байгаа хэрэглэгчийн төвийн утас 7811-1289 дугаар руу зөндөө залгалаа. Утсаа ерөөсөө авахгүй юм. Цахим сайт руу нь ч хандаад хариу ямар ч мэдээлэл ирээгүй. Нууцлал байхгүй болохоор олсон хүн нь эзэмших боломжтой. Би одоо яах ёстой вэ” гэж 18 орчим настай хүү Багшийн дээдийн орчимд байрлах карт борлуулах цэгийн хүүхэнд нулимс дуслуулан хэллээ. Харин хариуд нь борлуулагч"Бид карт зарж, цэнэглэх л үүрэгтэй. Карт дээр чинь холбогдох дугаар байгаа шүү дээ. Автобусанд зорчихдоо анхаарал болгоомжтой яв. Карт чинь та нарын мөнгө л гэсэн үг. Хайнга байдлаас болж хаячихаад бидэнд уурлаад байх шаардлагагүй” гэх үгээр амыг нь таглаад өнгөрөв.
Тэнд байсан бүх хүн хүү, борлуулагч хоёрын ярианд анхаарал хандуулж байгаа нь илт. "Хөгжилтэй хөл нийлүүлэн алхах нь зөв. Аливаа ажлыг хийхдээ судалгаанд үндэслэж хиймээр юм. Сүүлийн үед Э.Бат-Үүл дарга ямар ч судалгаа, төлөвлөөгөөгүй ажил хийдэг болж. Банкны карт л гэхэд тухайн хүний нэр, пин код, нууцлалтай байдаг. Гэтэл Улаанбаатар смарт карт ямар ч нууцлалгүй. 40, 60, 80, 90 мянгаар цэнэглээд алдчихвал хан дах газар ч байхгүй. Олох ямар ч боломжгүй. Тэгээд бас карт аваа-гүй иргэд илүү тарифаар зорчих юм гэнэ лээ. Эдийн засаг хүндэрч иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байхад энэ мэт буруу шийдвэр гаргахаа болих хэрэгтэй” гэж өөр хоорондоо ярилцаж шүүм-жилж байв. Зарим нэг нь "За тэгвэл мөнгөөрөө үйлчлүүлсэн дээр юм байна. Алдчихаад дараа нь амаа барьж байхаар мөрөөрөө мөн гөө төлье” гэсээр ар араасаа цувран одох аж. Өдөрт хэчнээн хүн карт авч, цэнэглүүлж байгааг борлуулагч Н.Дугармаагаас тодрууллаа.
-Иргэд смарт картаа хэдэн төгрөгөөр ихэвчлэн цэнэглүүлж байна вэ?
-Иргэд автобусанд картаар үйлч лүүлж, ухаалаг системд шилж сэн нь сайн хэрэг. Гэхдээ шүүмж лэлтэй хандаж байгаа хүн олон байна. 500-90 мянган төгрөгийн хооронд цэнэглэх үйлчилгээ үзүүл дэг. Ихэвчлэн 5000, 10000 төгрөгөөр цэнэглүүлж байна. Эхний хэд хоног борлуулалт муу байсан. Одооноос л борлуулалт гайгүй болж байна. Өдөрт100 гаруй карт зардаг. Ажлын өдөрт 200-250 карт зарах үе ч бий.
-Карт уншихгүй байна, алдсан тохиолдолд олдох боломжгүй. Ямар ч нууцлал байхгүй гэх мэтчилэн шүүмжлэл гарч байна. Танайхаар үйлчлүүлж байгаа хүмүүс хэр гомдол мэдүүлж байгаа вэ?
-Шүүмжлэх хүн олон байна. Хүн бүр л янз янзын юм ярьж орж ирдэг. "3600 төгрөгөөр кар таа авахад дотор нь ямар ч мөнгөгүй. Картаа алдчихлаа. Ямар ч нууц лал байхгүй болохоор олсон хүн хэрэглэх боломжтой. Танаас авсан төлж өг зэрэг асуудал үүсдэг. Улаанбаатар смарт ком панийн холбогдох утас руу зал гахаар утсаа авдаггүй. Дандаа ярьж байгаа дохио өгч байна” гэх юм. Мөн"Автобусанд шилжин суух даа үнэгүй суух уу” гэх асуул тыг карт авч байгаа хүн бүхэн асууж байна. Иргэдийн эргэлзээтэй асуултад холбогдох газрууд нь тодорхой хариулт өгөх хэрэгтэй. Жолооч, мөнгө хураагчид нь ч ямар ч мэдээлэлгүй байх шиг байна лээ. Сая л гэхэд90 мянгаар цэнэглүүлсэн картаа хаячихлаа гээд уйлаад орж ирж байна.
-Иргэд мөнгө хураагч карт борлуулж, цэнэглэж байна гэж бодож байгаа. Бодит байдал дээр сонин борлуулах цэг, ТҮЦ-ийн эзэдтэй "Улаанбаатар смарт карт” компани гэрээ байгуулж картаа борлуулж байна. Таныг хэдэн төгрөгөөр цалинжуулсан бэ?
-Цэнэглэсэн картнаасаа шалтгаалаад 100-200 төгрөгийн ашиг авдаг. Карт борлуулж, цэнэглэж байгаа хүмүүсийн дийлэнх нь хувь хүн. Мөнгө хураагчдыг хяналтын байцаагчаар ажиллуулна гэсэн яриа байна лээ. Гэхдээ таньдаг мөнгө хураагчид "Бид ажилгүй болж магадгүй. Иргэд картаар үйлчлүүлээд жигдэрчихсэн. Тий-мээс бид хяналт хийх ямар ч боломжгүй болчихлоо” гэх юм. Ер нь бол ажилгүй болох юм шиг байна лээ. Ийм олон хүн нэг дор ажилгүй болчихвол хоосон хонох иргэдийн тоо нэмэгдэнэ. Төр засаг ч үүнийг анхаарах хэрэгтэй.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэчлэл хийж, цахим төлбөрийн системийг нэвтрүүлсэн нь сайшаалтай. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр шүүмжлэл дагуулсан олон асуудал ар араасаа ундарч эхэллээ. Cмарт карт аваагүй иргэд өнөөдрийн байдлаар 500 төгрөгөөр авто бусанд зорчиж байгаа. Тэд жолоочийн хажуу талд байрлах мөнгөний шилэн хайрцганд илүү ч үгүй, дутуу ч үгүй500 төгрөг л хийх ёстой. Гэтэл"нүглийн нүдийг гурилаар хуурна” гэдэгчлэн овжин нэгэн нь бутархай мөнгө буюу 20, 50 төгрөгийн дэвсгэрт олноор хийж 300, 350, 400 төгрөгөөр зорчиж байх жишээтэй. Иргэн хэдэн төгрөг хайрцганд хийж байгааг хянах боломж жолоочид үнэндээ байхгүй. Урдах замаа харж явахаас гадна"Урдуур орж, хойгуур буу, картаа уншуул, задгай мөнгө” хий гэж орилох үүрэг тэдэнд давхар оногдсон гэхэд бараг л хилсдэхгүй. Энэ үйл чилгээ нэвтэрч эхэлснээс хойш кондукторууд автобусанд хяналтын байцаагч маягаар сууж, мөнгө хураах ямар ч боломжгүй болсон. Тиймдээ ч тэд нэлээд уцаартай ажиллаж буй. Энгийнээр хэлэхэд энэ үйлчилгээг таашаахгүй байгаа. Иргэд ч картаа уншуулаад мөнгөө төлөөд явж байгаа болохоор тэдний хэрэг үнэндээ энд байхгүй мэт. Өчигдөр ахындаа очихоор "Таван шар-Офицер” чиглэлийн автобусанд суув. Урд талын сандалд суусан кондуктор бүсгүй жолоочид хандан"Өдөржин хийх ажилгүй зүгээр суух хэцүү юм. Энэ байдлаараа удахгүй халагдах байх” гэлээ. Харин хариуд нь жолооч"Олон хүнийг хоолноос нь салгахгүй байх аа. Ямар ч байсан хүлээж байя. Болохгүй бол ажил хаялт зарлаж болно шүү дээ” гэх. Нээрээ ч тэд нийгмийг бүхэлд нь айдаст автуулж ажил хаялт хэд хэдэн удаа зарласан. Цахим төлбөрийн систем хэрэгжиж эхлэхээр кондуктор автобусанд явах ямар ч шаардлагагүй гэх мэдээлэл нийгэмд түгээд нэлээд хэд хоносон. Албаныхан ч гэсэн хэвлэлд ярилцлага өгөхдөө энэ талаар дурдсан байдаг. Үүнээс харахад кондукторууд айдастай байгаа нь зөв гэлтэй. Хоногийн хоолноосоо салж, ажилгүйчүүдын эгнээнд хэн шилжихийг хүсэх вэ. Нийслэлийн Тээврийн газраас мэдээлж буйгаар харилцааны соёлтой, мэдлэг боловсролтой хэсгийг нь хяналтын байцаагчаар үлдээнэ гэсэн. Харин үлдсэн кондукторууд ямар ажил хийж, амьдралаа хэрхэн залгуулах вэ гэх асуулт одоогоор ямар ч хариултгүй үлдэж байна. Тиймээс үүнд төр засаг анхаарал хандуулж ард иргэдээ ажлын байранд зуучлах нь хамгийн зөв гарц гэлтэй.
Бэлэн мөнгөн дээр ажилладаг хүмүүс гэнэт орлогогүй болно гэдэг үнэхээр хэцүү. Кондуктор жолооч нарыг үгсэн хуйвалдаж орлогоосоо гадна хэдэн төгрөг халаасалдаг гэдэг. Өдөртөө л 30-50 мянган төгрөгийн орлоготой буудаг хүмүүс хоосон бууна гэдэг асуудалтай. Тиймдээ ч тэд шилэн хайрцганд цугласан мөнгөнөөс хумсалсан тохиолдол гарчээ. Тодруулбал, шилэн хайрцганд цугла сан мөнгийг жолооч кноп дарж доош луулах үүрэгтэй гэнэ. Гэвч зарим нэг автобусны жо-лооч, кондуктор кноп даралгүй яв саар их хэмжээгээр цугларч, овоор сон мөнгөнөөс хувьдаа завшсан нь баригдаж хуулийн дагуу хариуц лага хүлээсэн байна. Энэ мэтчилэн эргэлзээ дагуул сан зарим асуул тын хариултыг"Улаанбаатар смарт карт”-ны Маркетингийн ме не жер Ц.Түвшинжаргалаас авлаа.
-Иргэд смарт картаар үйлчлүүлээд нэлээд удлаа. Шүүмжлэл дагуулсан асуудал их гарч байна. Тухайлбал, картаа алдвал олох боломжгүй. Ямар ч нууцлал байхгүй. Өөр хүн ашиглах боломжтой. Зарим иргэд 350, 400-аар зорчиж байна. Үүнд ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?
-Систем нэвтрээд20 хонож байна. Шинэ систем нэвтэрч бай-гаа учраас шүүмжлэл нэлээд гарч бай гаа. Магтаж, муулж, олон улс тай харьцуулж байгаа хү мүүс олон байна. Бэлэн мөнгөний хайрцаг хариулт өгөх боломж гүй. Гэтэл зарим иргэн 1000, 5000 төгрөг барьж орж ирж үнэгүй үйлчлүүлсэн то хиол-дол байсан. Харин одоо кар таар үйлчлүүлэх үйлчилгээ харьцангуй жигдэрчихлээ. Мөнгөөр үйлчлүүлдэг иргэд500 төгрөгөө бэлдээд автобусанд сууж байна. Зарим нэг хүн санаатайгаар бүхэл мөнгөтэй орж ирдэг. Дутуу мөнгө хайрцганд хийж байгаа хүмүүс ч байна. Үүнд жолооч, кондуктор хяналт тавьж ажиллах үүрэгтэй.
-Энэ сарын 15-наас мөнгөөр зорчиж буй иргэд илүү тарифаар үйлчлүүлнэ гэсэн. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед иргэдийнхээ халаасыг иймэрхүү байдлаар тэмтрэх шаардлага байгаа юм уу?
-Энэ сарын 15-наас эхэлж бэлэн мөнгөөр зорчдог иргэдийн тариф нэмэгдэнэ. 600, 800, 1000 төгрөг болно. Эцсийн шийдвэр ха раахан гараагүй. 1000 төгрөг болж магадгүй. Тэгэхээр бэлэн мөнгөөр зорчиж байхаар картаа авсан нь ашигтай. Картаар явж байгаа иргэд энэ сарын 15-наас дамжин суултын хөнгөлөлт эдэлнэ. 300 юм уу200 төгрөгөөр зорчино гэсэн үг.
-Жолооч кондуктор нийлж байгаад орлогын мөнгөнөөс хулгайлсан тохиолдол гарсан гэсэн?
-Иргэд бэлэн мөнгөний хайрцганд мөнгө хийхэд жолооч кноп дарж доош нь унагаах ёстой. Гэтэл зарим жолооч кноп даралгүйгээр баг сайлган овоолж мөнгө авсан тохиол дол гарсан. Камерын бич лэгээр нотлогдож, тухайн хүмүүст хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байгаа.