Автобусаар үйлчлүүлэгчид хүн чанараа гээжээ

942


 

Ууртай, харилцааны соёл­гүй, үйлчлүүлэгчидтэй зүй бусаар харилцдаг кондуктор хэмээх ажлын байр устаж, хүнээс ч ухаалаг, нягт нарийн тооцоо хийдэг цахим карт нийтийн тээвэрт нэвтрээд хэд хонолоо. Дэлхийн жишигт нийцсэн, дэвшил болж байгаа байх. Гэхдээ өнгөрсөн хэд хоногт энэ шинэчлэлийг да­гаад хүний мөс, мөн чанартай холбоотой доголдол гарсан нь ажиглагдаж байна. Тод­руулбал, цахим карттай иргэд бууж, суух бүртээ картаа ун­шуулж үйлчилгээ авсных нь хөлс данснаас нь цахим тооцоолуураар тооцогдон хийгдэж байгаа.

Харин карт аваагүй ир­гэд тусгай хайрцагт нэг удаа­гийн төлбөр болох 500 төгрөгийг хийсний дараа үйл­чилгээ авна. Энэ байдлыг далимдуулсан иргэд ч 500 төгрөг төлөх байтал улаан цагаан 100 төгрөг шургуулсан болоод зорчих болж. Бүр мөнгө төлөлгүй дайран орж хэдэн буудлын дараа хээвнэг бууж одох тохиолдол ч ихэсчээ. Картгүй иргэд бүг­дээрээ л ийм араншин гаргаж байгаа бололтой юм. Үнэндээ ахмад настнуудад л цахим үнэмлэхийг тараасан учраас нийслэлийн нийтийн тээврээр зорчигчдын 80 ор­чим хувь нь мөн чанараа ийн харуулж байгаа бололтой. Харин тасалбар тасалдаг бай­хад мөнгөө өгөөгүй хү­нийг өшигчиж, нүдсээр авто­буснаас хөөж буулгадаг бай­сан кондукторууд үүнийг ёстой л хараагүй мэт өнгө­рүүлэх болсон гэлцэнэ. Яагаад гэвэл тэдэнд ашиггүй болж, халаасанд нь мөнгө орохоо байсан учраас тэр. Үйлчлүүлэгчид хийгээд кон­дук­торуудын мөн чанар ийм байна. Асуудалд анхаарахгүй удвал салбар санхүүгийн алдагдал хүлээж нийтийн тээврийн үйлчилгээ доголдож ч мэдэх. Өнгөрсөн өдрүүдэд Лондонгийн метро буюу ний­тийн тээвэрт доголдол гарч тус хотын дөрвөн сая иргэн өнөөдөр ч ажилдаа ирж, бу­цаж чадахгүй байгаа нь асуу­дал хүндэрвэл нөхцөл байдал хэрхдэгийн жишээ биз.

Л.МӨНХТӨР

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

942 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex