Өгүүллэг: Т.Бум-эрдэнэ : Хундага нулимс

926
Сараа урд шөнө хүүхдүүдээ зүүдлээд өглөө босохоосоо өмнө чаддагаараа дэрээ баахан норгож аваад босов. "Заяа бас л ирж хоносонгүй дээ” гэж бодсоор ажил руугаа гарлаа. Сараа, Заяа хоёр монголд байхдаа цуг ажилладаг байлаа. Сараа бол царай зүсээр муугүй, хамт олондоо нэр хүндтэй. Түүнийгээ дагаад яриа хөөрөөтэй, гэр бүл, үр хүүхдэдээ хайртай. Ер нь цаанаа л нэг аз жаргалтай нэгэн. Нөхрийг нь Түвшин гэнэ. Бас л аятайхан залуу. Эрдэм мэдлэгтэй, доктор хүн. Хүүхэн болгон л Сарааг азтайг гайхна. Нөхөр нь гэж өөрийнх нь үгээр, хүүхдүүд нь гайгүй сургуульд явна. Ганц дутуу юм нь байр байлаа. Байргүй тул хөгшчүүлтэйгээ цуг амьдарна. Хөөрхий нөхөр нь чадлаараа оролдож байж ганц хашаа байшинтай болсон ч түлээ нүүрс, унаа, ус гээд дээр нь хүүхдүүдийн сургууль холдоод, өвөл хаврын сэрүүнд ханиад томуу эргүүлэхээс эхлээд төвөгтэй зүйл их тул түүнээ зараад хөгшчүүл дээрээ ирчихсэн нь энэ. Хадмууд нь хэдийгээр илүү дутуу ааш гаргаад байхгүй ч олуулаа шуугиад ирэхээр наанадаж хоёр хөгшинд төвөгтэй, цаанадаж өдий гуч гарчихсан улс гэр орондоо өөрийн тааваар байх боломж жаахан муу. Адаглаад санаа амар хэдэн хором хэвтчихэж үл болно. Ажлаасаа орж ирээд нэг сайхан үнсчих, үнсүүлчих энэ тэр бол бүр хавчлагатай. Хөгшчүүд нь байх тул юм юм нь хурдан түргэн талдаа. Гэвч яая гэхэв өөрсдийн хийсэн үйлийн үр тул сэтгэл дундуур ч гэсэн байж л байгаа юм .

Харин Заяа бол өөр. Царай зүс тийм айхавтар биш. Ажил дээрээ мэдэх мэдлэг тун бага. Түүнээсээ болоод тэрүү харц баахан доогуур. Ер нь байгаа үгүй нь үл мэдэгдэм. Гэр бүлийнхээ талаар бараг ярина гэж үгүй. Осолдохгүй л нэг хүүхэдтэй гэдгийг нь мэднэ. За тэгээд хүүхнүүд голдуу тул юу эсийг ярихав дээ. Хоршоо дэлгүүрээс авхуулаад хов жив, хэн хэнтэй холбоотой, энэ ийшээ, тэр тийшээ явсан гээд л элдвийг ярьж өдрийг барцгаана. Нэг өдөр Сараа нэг их юм бодолгүйгээр багын найз нь хаа нэг хүний материал бүрдүүлээд, визэнд оруулаад байдаг тухай дуулсанаа ярьж суулаа. Тэгтэл ч удалгүй цайны цаг болж гарах нь гарцгаав. Ард нэг юм дуугарахад учиргүй цочсон Сараа сандран эргэн хартал Заяа зогсож байв.
- Ёоё хүн айлгаад хаячихлаа. Чамайг чинь гарсан л юм бодсон чинь
- Сараа! намайг тэр хүнтэйгээ уулзуулаад өгөөч
- Хэнтэй?
- Яагаав тэр виз гаргаад байгаа
- Өө! тэр чинь үнэн худал нь мэдэгдэхгүй залж ч байж мэднэ
- Гэхдээ л юмыг яаж мэдэхэв. Би ямар нэг аргаар гадагшаа л явмаар байна. Надад энэ ажлыг хийх сонирхол ч алга. Явж, ядаад нэг байрны мөнгө хиймээр байна. Надад тусалчих тэгэхүү гээд л нэг л хүлцэнгүй. Бараг дуугардаггүй хүнээс ийм овоо хэдэн үг гарсанд гайхсан Сараа
- Тэгье, тэгье. Би асуугаад өгье. Яг одоо утас шөрмөсийг нь санахгүй байна гэлээ.
Орой нь ажлаа тараад харих зуураа бодлоо. "Заяа ямар сүрхий хүүүхэн бэ. Санаандгүй ярьсаныг маш сайн тусгаж авсан байна шүү. Байртай болъё гэж бодож байдаг” гэснээ "тэднийх чинь байранд байдаг ш дээ. Томсогъё гэж бодсон байж болно л доо. За тэр хүний явдал ч яахав” гэж бодсоор гэртээ орлоо. Гэртээ ороод нойлын өрөөнд орох гэсэн нь хэн нэг нь тэнд байгаа бололтой. Ус дуугарна. Сараа буцаж өрөөндөө орон хүлээж суухдаа "Би яагаад өөрийн гэсэн байр ч үгүй байж Заяа шиг бодож чадахгүй байна вэ? Түүнд таньдаг хүн ч алга. Тэгэхэд би...

Удсан ч үгүй нөхөр нь орж ирлээ. Нөхөртөө болсон бүхнээ ярьдагаараа ярьж
- Ерөөсөө би тэр найзаасаа виз гаргахад туслах боломж хэр байгааг асуунаа
- За даа хэрэг байна уу даа
- Чи дандаа л ингэж байхын. Цаана чинь байртай хүн түүнийгээ яаж томосгох вэ? гэж бодож байхад чи бид хоёрын царай ч дээ.
- Манайх хашаа байшинтай л байсан ш дээ.
- Ишш! чи нээрээ... Чамд хэлэх ч үг алга. Чи ч яахав аав ээж дээрээ төрсөн гэртээ. Харин би... гээд л эхэллээ. Хааяа ингээд нэг эхлэхээрээ хөөрхөн үглээд авдаг. Аягүй бол нулимс унахаас ч буцахгүйг Түвшин санаж

- За өөрөө л мэддээ. Чадах л юм бол яахав гэлээ. Энэ өдрөөс хойш Сараа хөөцөлдлөө. Нөгөө найз нь эв нь таарвал бүтдэг л юм хэлж байна. Заяа түүнээс хойш өдөр болгон шахуу л асууна. Сараа юмыг яаж мэдэхэв гээд тоймтой хариу хэлэхгүй л байлаа. Нэг өдөр найз нь утасдаад
- Бид нэг зөвлөлгөөнд оролцох хэдэн хүн оруулах гээд байна. Өөр найдвартай мөнгөө төлчих хүн байвал дагуулаад ир гэнэ.
- Би нөхөртэйгөө очиж болохгүй юмуу? Гэтэл
- Дандаа хүүхнүүд явах юмаа л гэнэ. Заяаг дуудлаа. Заяа ч бөөн баяр, мөнгө бэлэн гэнэ. Сараад харин байдаггүй ээ. Хашаа байшингийн хэдэн төгрөг нь дөнгөн данган талд л хүрэх. Бас л нөхрөө эрүүдэж байж хадмынхаа байрыг барьцаанд тавиад сая нэг юм жигдрэв. Нөхөр нь дургүйхэн хэвээрээ байвч Сараа өөрийнхөөрөө зүтгэхдээ сайн юм чинь дээ.

Энэ бүгдийг бодсоор Сараа ажлынхаа гадаа ирчихэж. Энэ байшин руу орно гэхээс яс нь хавталзана. Өнөөдөр нөгөө Халзан өглөөний ээлж. Гэсэн ч яая гэхэв орохоос өөр аргагүй. Ойрдоо нуруу бөөрөөр нь өвдөөд байх болсоныг хэлэх үү, дээр нь энэ Халзан менежер байнга оролдоно. Ар өврөөр нь гарахдаа зүгээр байна гэж бараг үгүй. Шунал тачаал нүүгэлтсэн улаан нүдээр байнга ширтээстэй. Царай өгөхгүй болохоор тэр нүдэнд нь өсөө хорсол давхар дүрэлзэн уусна. Сарааг хамгийн хүнд хэцүү бохир хэсэгт хувиарлаж, байн байн эргэн шалгана. Дотоод санаандаа "энэ муу хүүхэн хэзээ нэгэн цагт хугаран нугарч миний санаснаар байх болно” гэсэн бүрэн итгэлтэй.

Харин Заяа бол тийм биш. Инээж хөхөрч хэн нэгэнтэй хэзээний сүрхий болчихсон энд тэнд тамхи улалзуулан зогсох. Хажуугаар нь өнгөрөхөөр дуугаа хурааснаа өнгөрсөн хойно нь тас тас хөхрөх нь энүүхэнд. Энэ хоёр энд ирээд монголд байсан зан байдал нь бүрэн эргэсэн гэхэд болно. Эхэн үедээ ч яахав Сараа ганц нэг үг илүү мэддэг. Тэгээд ч гаднаас хараад хэн ч гэсэн Сараатай л түрүүлж харьцдаг байлаа. Гэтэл энэ Халзан менежер Сарааг оролдоод байх болсон нь Заяагийн атааг улам бүр зүлгэнэ. Харин Сараагийн уур унтуу хүрэхийн сацуу сэтгэлээр унаж эхэлсэн. Хий дэмий л Заяаг хань татах гэвч тэр түүнд сэтгэлийн дэм болох нь үгүй. Заяа өдрөөс өдөрт өөрчлөгдөж, ганц нэг үг хэлдэг болсон биш байдал одоо эсрэгээр эргэчихээд байгаа нь энэ.

Одоо хэдийгээр Заяатай нэг өрөөнд амьдардагч Сараа ганцаардахын дээдээр ганцаардана. Дээр нь ажлаар дарамтлуулж, заримдаа ганц нэг цагийн ажлын хөлс авч чадахгүй өнгөрөх болов. Хажуугаар нь Заяагийн байж байгаа байдал бас их дарамттай. Гэр орон үр хүүхдээ санах зэргээс болон юм л бол Сараагийн нүдэнд нулимс бүрэлзэж явах болов. Хааяа нөхөртэйгөө утсаар ярьж дотроо онгойтол уйлж авна. Мэдээж ажиллаж л байгаа юм болохоор хэдэн доллар зулгаана. Анх ирсэнээ бодвол өрөө дарчихсан. Хашаа байшингийнхаа мөнгийг олоод дээр нь хэдэн цаас нэмчихсэн гэж байгаа. Одоо хоёр сар л тэсчихвэл ингэж тэгээд өөрийн гэсэн байртай болчих юм. Ганц сэтгэл зогоож байгаа юм нь л энэ. Түүнээс бусад юм бол Сараад үнэхээр утгагүй болж байлаа. Харин Заяад бол бүх юм сайханаар эргэж байгаа. Ялангуяа өөрөөс нь бүх талаараа илүү байдаг байсан Сараа нүдэн дээр нь царай алдаж эхэлсэнд тэр их таатай. "Хүний газар өөрийгөө ч аятайхан аваад явж чадахгүй. Хэдэн цаас олоод тэрийгээ ч өөртөө нааж чадахгүй. Нөхөр хүүхэд гээд л лоолойгоод явдаг. Нэг их үнэнч амьтан. Хаа байна тэр царайлаг, нуруулаг туруулаг. Чи надаас юм юмаараа илүү билүү. Ингээд л шал арчаад явахдаа таарсан амьтан” гэж дотроо шүд зуун бодно. Дээх нь нэг өдөр хүүхнүүд л юм хойно гэр орон үр хүүхдээ яриваа. Сараа
- За хурдхан л байрны мөнгөтэй болчихоод буцах минь
- Юу? Чи буцна гэж боддог гэж үү?
- Тэгэхгүй тэгээд яахын? Энд насаараа ийм ажил хийж ганцаараа бөгтрөх гэж үү? Чи бол буцахгүй юү?
- Үгүй! Тэнд тэгж шал дургүй ажил хийж, цалин мөнгө ч авсан юмгүй. Нэг мангар нөхөр шиг юмны доодохыг харж энэ насыг барна гэж ёстой байхгүй шүү
- Нөхрөө ч яахав тэгж боддог юм байж. Үр хүүхдээ яах болж байна? Чамд ердөө хамаагүй юү?
- За юун сүртэй юм. Ямар үхэж үрэгдээд алга болчихож байгаа биш. Яваандаа бичиг баримттай болчихвол өөр дээрээ татах юухан байхав. Хамгийн гол нь бичиг баримт. Эдэнтэй аятайхан байвал ч болж л таараа. Чи ч гэсэн нөхөр мөхөр гээд л үнэн ч царайлаад л. Түүнээсээ болоод өөрийгөө зовоож байгаа юм. Тэр Халзан юу нь муу байгаа юм. Сайн хараад байвал бас ч гэж дажгүй ш дээ. Тэгээд ч менежер. Ажил төрөл хувиарлахаас авхуулаад наад биенд чинь ч гэсэн амар байхдаа. Дотроо бол "энэ мууг тэрэнтэй унтахыг нь нэг харчихвал омог нь жаахан сулрах байлгүй” гэж санана.
- Еэ! бузар бузар. Чи ч бүр айхтар юм бодож явдгийн байна. Чамайг ёстой ийм гэж бодсонгүй
- Ийм гэсэн чинь юу гэсэн үг юм? Та нар намайг ийм тийм гэж бодох нь байтугай хүн гэж боддог байсан уу? гэж хоолойных нь өнгө өөрчлөгдөн дуу чахартан чангарахад Сараа гайхан харснаа айх шиг болов. Заяа цааш нь
- Муусайн монгол эрчүүд юу юм. Архи ууж, агсан тавьж, үмхий амлахаас өөр яадгийн. Хоосноо мэдэхгүй бас хүний авгай эргүүлнэ. Нэг л их хаанууд. Хачир дээрээ наад захын мэндлэх хүндлэхээс авхуулаад эмэгтэй хүнийг хайрлаж мэдэхгүй.Хувиа бодсон бэртэгчид гэх нь ихэд уурлаж байгаа бололтой. Сараа
- Чи тэгээд нөхрөө яах болж байна?
- Хн! тэр бид хоёрын эхнэр нөхөр гэж ёстой эр эм хоёр л байсан байх. Тэнд ч адил эр эм, энд ч адил эр эм. Дутах юм ер алга. Чи нөхрийгөө чамаас мөнгө аваад хадгалаад л, чамайг хүлээгээд л, нэг их үнэнч хүн байдаг гэж бодож байна уу. Тэгдэггүй л байхгүй юү.
- За за чи бид хоёр энэ тал дээр яриа нийлэхгүй юм байна больё
- Хн! яахыг цаг хугацаа харуулах байлгүй. Ийнхүү хэрэлдэх хэлэлцэхийн завсар дууссан энэ ярианаас хойш Сараад өдөр ирэх тусам хүнд хэцүү болж байлаа.

Сараа яарсаар хувцас солих өрөөнд ортол Халзан Заяа хоёр зогсоно. Заяа хэлэндээ тааруухан тул ганц нэг юм ярих санаатай дохин занган байснаа Сарааг хараад больчихов. Нүд нь талимаараад эрүүл гэхэд нэг л биш. Сараа "ядаж тамхиа гарч татахад яадаг байнаа” гэж бодон гутлаа солиод үг ч сольсонгүй гарахад ард нь Заяа хагас жимийсэн уруулаасаа тамхины утаа саагуулан инээх шоолохын завсар дуугаран хоцорлоо. Сараа дотроо "саяхан нэг мөнгө явуулсандаа. Одоо ердөө хоёрхон сар” гэсээр цехрүүгээ орлоо...

...Түвшин ажлаасаа тараад эхнэрийнхээ явуулсан мөнгө, захиаг айлаас аваад ирлээ.
Захиандаа ажлынхаа тухай, хэрхэн ядардаг тухайгаа, хүүхдүүдээ санаж байгаа тухайгаа, мөн Заяа болон менежерийнхээ тухай ч дурдаад авч. Тэгээд шөнө болгон өвдгөө тэвэрч хэвтэхдээ чамайгаа санаж үгүйлж, хүсэн мөрөөдөж, чинийхээ үнэрийг үнэрлэж цээжийг чинь тэвэрч, нэг сайхан бие сэтгэлээ уустал нялхарч жаргахсан гээд цаас нь халтардсаныг бодоход уйлсан бололтой. Хөөрхий минь тэрэнд тэдийг, энэнд эдийг гэхчилэн хүн болгоны тоогоор л бага сага мөнгө, Түвшинд ч гэсэн тавин доллар өөртөө хэрэглээрэй гэжээ. Түвшингийн сэтгэл эвгүйрхэж, хэн нэгнээс магадгүй өөрөөсөө ичих шиг болж байлаа. Гэрийнхэн нь тус тусынхаа хувийг авч, юунд хэрхэн үрэх тухайгаа ам уралдан ярина. Түвшингий ээж болох эмгэн хүртэл сайхан сүү, хонины гуя муяхан ярив. Харин тэндээс Түвшингийн аав
- Та нар мөнгө үрэх ч яахав. Амархан. Харин наад хэдэн төгрөгийг чинь тэр муу алгын чинээ охин хүний нутагт хичнээн шөнө уйлж, хичнээн өдөр хөлсөө урсган байж олоо бол. Сайн л бодоорой. Дотроо "манай энэ үйлсээс л болж хүний бүсгүй үр тэнд үйлээ үзэж яваа юм. Яаж ч бодсон ядарч л яваа” гэж хашир ухаандаа тунгаана.
Түвшин өөрт оногдсон тавин доллароо түрийвчиндээ хийлээ. Үүнийг үрчих бодол түүнд байсангүй. Гэхдээ бусадтай нь хамт банкинд хийсэнгүй.
Нэг өдөр ажлаасаа тараад явж байтал насан багадаа үерхэж байсан, ер нь гарын таван хуруунд багтах найз нарынхаа нэгтэй таарлаа. Түүнтэй бараг уулзалгүй хэдэн жил болж. Жаахан турчихсан, муу балин хамар нь улам ч том болсон шиг. Хувцас хунар нь муугүй ч хир даг болсон харагдана. Үс зүс нь өрвийгөөд, за тэр нүүр царай ч харахын эцэс алга. Бүрзийсэн л юм. Хажуудаа нэг юм дагуулсан нь царай зүс нь ижилхэн. Этгээд сонин шаариган хамартай юм. Түүн дээгүүрээ улаан улаан судас гүйгээд ерөнхийдөө хамар нь улайж байгаа шинжтэй. Харин нүд нь нэг л жигтэй. Зүгээр байгаа хэр нь жартайгаад инээгээд байгаа юм шиг. Хальт харсан хүнд бол нүдээрээ инээгээд байгаа. За тэгээд уулзав даа. Яриа өдөж байгаа энэ тэр бол хачин авъастай. Авъяас ч юу байхав сайхан найзууд байсан юм чинь. Уулзаагүй удсан улс яахав ийхэв болов. Түвшин ч яахав царайг нь хараад ганц юм авч өгөөд салахын түүс. Түрийвчээ уудлан задгай гурван мянган төгрөг байснаараа нэг шил архи авч өгөөд
- За найз нь ажилтай. Дараа тухтай уулзъя гээд салах гэтэл Жартгар нүдэт найзынх нь чихэнд нэг юм шивнэж харагдана. Тэгтэл найз нь
- Юу! Чи одоо өчнөөн жил уулзаагүй байж. Намайг архичин гэж бодоо юу. Наад архи чинь надад хэрэггүй гэснээ, тэгээд ч энийг чинь хаана уухын гэж тунирхлаа. Түвшин "Нээрээ ч би арай дэндүүлчих вүү. Уулзаагүй удсандаа” гэж санан
- Тэгээд яахав? Манайх ч зайтай даа. Тэгээд ч хөгшчүүл... гэтэл найз нь
- Тийм байлгүй дээ.Энүүхэнд ойрхон нэг баар бий. Би үйлчлэгчийг нь танина. Жагаагийн дуу л хадаж байдгийн. Би чинь Жагаагийн улаан фен шүү дээ. За явъя.
Явсаар нэгэн бааранд орлоо. Гаднаас оронгуут таг харанхуй мэт санагдана. Архи тамхины эхүүн үнэр хамар цоргино. Өнөө хоёр ч яаж хардгийн бүү мэд хурдан шалмаг гэгч нь булангийн ширээнд тухалж авлаа. Нээрээ л хаа нэгтэйгээс
... Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч... хэмээн Жагаагийн дуу аялгуулна.
Жаал байзнасны эцэст нүд дасаж ойр зуурханыг харж эхэллээ. Эсрэг буланд баар тендерийн дэргэд гэрэл цацруулсан жижигхэн бөмбөлөг ёс төдий эргэнэ. Голдоо жаахан зайтай юм. Бүгд ширээнд сууж, найз нь гараа дохитол үйлчлэгч хүрээд ирлээ. Таньдаг бололтой. Найз нь гараа үрчин, их юмтай хүн шиг
- Гурван пиво бас нэг хундага өгчих ганц юм гялалзуулах гэсэн юм гэлээ. Үйлчлэгч цааш эргэтэл найз нь араас нь хараад
- Аятайхан хүүхэн шүү. Зөв яривал ч үгүй гэхгүй дээ гэнэ. Удсан ч үгүй үйлчлэгч захисаныг авчирч араас нь нэг хундага өгөнгөө
- Хурдлаарай, хүнд харагдав гээд эргэлээ. Найз нь инээд алдаад л
- За муу Түвшинтэйгээ ингэж таардаг байж. Сайхан байна шүү. Тээр мэдсэн юм шиг ийм дуу яваад л ... Түвшин "саяхан л мөнгөгүй царайлаад байсан орж ирэнгүүтээ л юм захиалаад, за за юм авахгүй бол уулгадаггүй юм байлгүй” гэж санав. Эхний хундагыг татангуут зовлонт гашуун ус хоолойг нь улайсгасан төмрөөр хайрах мэт ёолон гиншин орорв. Жаахан бие тавирч хуучин цагаа дурсацгаалаа.
- Чи чинь Солонгос явлаа гэж дуулдсан яасан бэ?
- Харин тийм. Эхлээд овоо байсан. Энэ залуу... гэснээ нээрээ танилцуулаагүй байна ш дээ. Зоригоо танилц гэхэд нэрээ хэлэн гар барилцлаа. Нөгөө нүд нь инээсэн хэвээрээ. Бүүдгэр гэрэлд тэр инээсэн нүд Түвшинд нэг л эвгүй харагдана. Найз нь цааш нь
- Зоригоо бид хоёр тэндээс эхэлж үерхсэн улс. Овоо байсан чинь нэг нартай өдөр баригдаад ирдгийм даа.
- Гэр орныхон, эхнэр хүүхэд чинь?
- Салсаан салсан. Яваад ирсэн чинь л нэг өөр. Сүүлдээ бүр таарч тохирдоггүй.Тэгээд л хоёр тийшээ болсон. Гэхдээ харамсаж байгаа юм ер алга гэснээ
- Хөөрхий минь харин сайн хүүхэн байсан байна лээ шүү. Түвшин дотроо "Зайлуул даа хэдэн жил цуг амаьдарсан юм болохоор санадаг л юм байлгүй” гэж санан
- Яасан? гэтэл
- Дээр нэг шартаад үхэх гэж явсан чинь таараад, надад таваг шөл, зуун грамм авч өгөөд ёстой нэг сайхан болгосон шүү гэх. Сүүлдээ халах тусам зөвхөн тэрийг л ярих. Бараг таван жил амьдарчихаад тэрнээс өөр сайхан дурсамж байхгүй мэт ажээ. Дахиад л юм захиалав. Найзын царай тэгшрээд дотор нь засарч байгаа бололтой. Тэгсэнээ
- Танай хүн бий юу? гэлээ Түвшин
- Америк явсан. Удахгүй ирэх байх
- Ирэх байх гэнэ шүү. Хүүхнүүд ч дээ мэдэхгүй. Гэрээс гараа л бол өөр болдог улсдаа хэмээн мэдэмхийрлээ.
- Сараа тийм бишээ чи мэднэ ш дээ гэтэл
- Сараа ч сайхан хүүхэндээ. Сайхан хүүхнүүд хэцүү. Хорвоод мэдээж чамаас сайхан залуу байж л таараа гэснээ нөгөө хоёр бие биенээ нудран их л сүрхий үг хэлсэн шинжтэй мар мар инээцгээнэ. "Миний муу хань ч ёстой хаа очиж тийм биш шүү. Хөөрхий минь хэдэн төгрөг олох гэж ядарч зүдэрч, уйлан хайлан байхад миний байж байгааг. Яалт ч үгүй багын найз юм даа хэмээн бодож” хундагатай архиа харан сууна.
Хэзээ ч юм ая солигдож Жагаагийн
... Хань минь дээ
Миний л хань ... хэмээн уянга гэхээсээ илүү утга зодсон дуу явна.
Баарны голын зайд хоёр хос бүжиглэнэ. Түвшин тэр хоёрыг харан бодол болно. Эрэгтэй нь нилээд халамцуу эмэгтэйгээ нилээн сайн тэвэрчих гээд л дайрах.Эмэгтэй нь арай гайгүйдүү. Урт түрийтэй гутал, жинсэн өмд, ноосон цамцтай байх аж. Залуугийнхаа зулгаалтаас зуларсан янзтай. Бас ч гэж хавь ойрынхоноосоо зовж байгаа юмуу гэмээр. Ерөнхийдөө тэр хоёр нэг л биш. Энэ орчин нь ч, тэр ая нь ч, хувцас хунар нь ч, байдал төрх нь ч нэг л биш. Ингэж бүжиглэмэр болж байхаар больчихоосой гэмээр ажээ. Энэ хоёр яавч хань ижил биш. "Би ер нь Сараатайгаа хэзээ хамгийн сүүлд бүжиглэсэн юм бол. Нэг сайхан сууж, дуулж, бүжиж сэтгэлээ сэргээхсэн л гэдэгсэн. Сараагийнхаа тэгтлээ их инээж ханиасан дүрийг сүүлийн үед харлуу? Бараг үгүй байхаа” Энэ бүгдийг бодож суухдаа Түвшин Сараагаа улам бүр хайрлан санаж байгаагаа мэдэрч байлаа. "Гэтэл би одоо найз нэртэй энэ хоёртой архидаад сууж байдаг” гээд л элдвийн юм бодон суутал дахин пиво авчирсан үйлчлэгч
- За өнөөдөр бас ямар баяр болоов? гэж асуухад
- Багын найз. Тийм биздээ? гэхэд Түвшин хариуд нь толгой дохисонд
- Яасан дуу муутай залуу вэ? гэхэд Жартгар нүдэт дуу гэнэт орж
- Яахав. Банк. Ер нь банкны байшин бусад байшингаа бодвол дүнсгэр, ууртай шинжтэй харагддаг биздээ гэхэд тэр гурав зэрэг зэрэг инээд алдав. Тэрхэн агшинд Түвшинд "Энэ муу жартгар миний тавин долларыг харчихаж дээ. Тэгээд л эд ингэж баярхаад байсан юм байж. Тийм ч юм гэж байхгүй байх шүү” гэж бодон
- За би одоо болно доо. Та нар ингээд үргэлжлүүл гээд өндийхөд, найзынх нь нүд улаанаараа эргэлдэж
- Энэ бүгдийг хэн төлөх юм болж байнаа. Надад юм байхгүй шүү гэхэд Түвшин
- Надад байгаа гэж хэн хэлээв. Ганц юм уучихаад гаръя гэхээр чинь л нэг юм авч өгөө биздээ гэхэд Жартагр хажуугаас нь
- Гар зүсэм тавьт байхад юундаа санаа зовно вэ гэж нөгөө муухай нүдээрээ инээж харагдана. Түвшин тэссэнгүй
- Энэ чамд ер нь ямар хамаа байна гээд зэвүүн нүдэнд нь буулгалаа. Хэдийдээ ч юм цагдаа цэрэг болчихсон, Түвшинг аль хэзээний гавалчихаж. Цагдаа нар хармаа хотыг нь нэгжиж тавин долларыг нь гаргаж яг л өөрийн юм шиг тооцоо хийнэ. Түвшин "Сараагийн минь явуулсан мөнгө” гэж бодохоор голруу нь нэг юм зурж тэссэнгүй
- Наадахаа болио, би өөр мөнгө өгье. Наад тавин доллароо л битгий гэж гуйх авч түүнийг тоож байгаа амьтан нэг алга. Харин ч бүр нөгөө цагдаа
- Чи яах гээд олон юм хуцаад байгаа юм бэ? Яасан их мөнгөтэй хулгайч вэ? Тийм л их мөнгөтэй юм бол уусан идсэнээ төлчихөд яасын гээд станцаараа машин дуудан гарцгаалаа. Яагаад ч юм нөгөө хоёрыг зүгээр орхих ажээ. Тэр хоёр баарны гадаа байшингийн буланд тамхилан зогсох агаад Жартгар нүдтийн инээх зэвүүн дуу тэр булангаас сонсогдоно. Баарны хаалганы завсраар
... Нөхөд гэдэг нөхөд байдаг юмдаа
Нөхөд заримдаа ноход болдог юмдаа... хэмээн Жагаагийн дуу явсаар...
Гутлаа тосолж, мөрдөсөө байдгаар нь дэрийлгэсэн, төрийн хувцасыг нь тайлчихвал зүгээр л нэг арав төгссөн банди болов уу гэмээр цагдаагаас Түвшин
- Ахыгаа явуулчих, хоёулаа эр улс байна ярилцъя гэтэл
- Өө тийм үү бас. Юу ч үгүй чамтай юугаа ярих юм болж байна Муугаа мэдэхгүй бас их эрээ гэж даапаалаад ар нуруулуу нь бороохойгоор татаад авлаа. Түвшин цааш нь нэг их юм ярьсангүй явсаар эрүүлжүүлэхэд ирлээ. Хувцасаа тайлж шээстэй адъяал тэврэн сараалжтай өрөөрүү орлоо.Үнэр танарч гэж ой гутам байж суух ч арга алга. Гэхдээ тэсэхээс өөр яахав. Үзээгүй юмаа үзсэн Түвшин өөрийгөө зүхэж сууна. "Муу хань маань тэнд ядран зүдрэн явах, би энд аав ээжийнхээ гар дээр тарвалзаж, бас архи ууж арайхийж олсон хэдэн төгрөгий нь үрээд л. Зүгээр ч үгүй арчаагүйтэж эрүүлжүүлэгдээд л... Одоо аав ээж, хэдэн хүүхдийнхээ царайг яаж харна даа. Сараа маань сонсвол гомдох л байхдаа. Ханийн маань явуулсан тавин доллар үнэхээр үнэтэй юмаа. Үрэхэд ийм хэцүү байгаа юм чинь олоход энэнээс хэцүү байсан байгаа даа. Миний байж байгаа ч дээ орон гэр ч байхгүй. Амьдралынхаа сайн сайхны төлөө зүтгэсэн ч юмгүй. Хүсэл эрмэлзэл, тэмүүлэл гээч юм ер нь надад байна уу? Ямар сайндаа л Сараа минь миний хүлээх ёстой үүргийг хүлээн дуртай ажил төрлөө орхин хүний нутаг ганцаараа явахав дээ. Ганц хүүхэн авч суучихаад хадмын царай харуулаад...” гэхчилэн элдвийг бодон өөрийгөө зүхэн босоо суугаагийн завсар байтал ашгүй үүр хаяарч байх шиг.
Түвшин халгаж халгаж гэрлүүгээ залгалаа. Ашгүй ээж нь авангуут үнэн учраа хэлж ирж авахыг гуйлаа. Удсан ч үгүй ээж нь ирж, тэр хоёр хар цагаан дуугүй явсаар байрныхаа орцоор орж хаалган дээрээ тулж ирээд ээж нь яагаад ч юм Түвшинг татаж үнэрлэн
- Уг нь ээж нь хүүгээ яах аргагүй л хөхнийхөө сүүг л хөхүүлж өсгөсөн юмсандаа гээд дуу нь тасалдаж, анисагаа арчин цааш харлаа. Түвшин ээжийгээ араас харахад шилэн дээрээ гүн хонхорхойтой нарийхан хүзүүн дээр нь буурал толгой бөнжигнөж байгаа харагдана. Уйлж л байгаа бололтой. Ээжийгээ их л зовоож дээ. Ээжийнхээ араас гэмшилт нүдээр харан зогсоно. Цаад өрөөнөөс аав нь таягаа түг түг дуугарган ирж яваа сонсогдоно. Түвшин аавруугаа харж чадахгүй дальдчин ороход аав нь таягаараа нэг сайн байлгаж авсанаа
- Хаана хоноод, нэр нүүрээ бараад яваа юм чи?
- Найз таараад
- Тэгээд амруу чинь цутгаа юу? Эцсийн эцэст цутгасан байсан ч залгисан нь чи юм байгаа биздээ. Архийг залгисан хүн л уусанд тооцогддогийм. Архи ууж чадахгүй юм бол юундаа гудраав, амьдарч чадахгүй юм бол үхсэнээ хийж айлын охин авчраав. Яв чи тэр муу охиныг олж ир. Утас шөрмөс байдгийм бол ярь чи. Доктор доктор гэнэ. Дээврээ зохицуулж чадахгүй доктороор дэлхий ер нь дутав гэж гээд буцааж хөөж гаргалаа.

Дотор нь бөглөрч явсан Түвшин аавдаа нэг сайн гөвшүүлээд лам багшаасаа адисаа авсан шавь шиг л бие сэтгэл нь хөнгөрөх шиг. "Ойрын хэдэн жил жавтий хүртээгүй дээ. Миний өвдөх гэж юу байхав. Хөөрхий аав минь тохойгоо барилж харагдсан гараа эвгүй болгочихоогүй байгаа даа. Нэг орой уусны төлөө аав ээж хоёр ингэтлээ их гомдлоо гэжүү.
Үгүй ээ! Энэ бүхэн ерөөсөө миний хэрхэн амьдарч байгаагийн л илрэл. Миний амьдрал ээж аавыгаа гомдоох хэмжээнд л байгаа юм байна даа. Сараагийн явуулсан тавин доллароор би, архи биш түүнийхээ нулимсыг хундага хундагаар худалдан авч уусым байж. Тийм ч учраас тийм их гашуун байж”гэж бодлоо.
Зэмлэчих аавтай, эвийлчих ээжтэй, үгүйлчих ханьтай, үнсүүлчих үрстэй байх сайхан гэж хаа нэгтэйгээс ямар нэгэн зөн совингийн салхи сэвшээд байх шиг.
"Нээрээ! Ерөөсөө Сараагаа дуудъя байз. Байр яахав. Амьд мэнд, элэг бүтэн явахад болж л таараа” хэмээн утсаар ярьчих газар эрэлхийлэн ийш тийш хараачлав.
Өвлийн сэнгэнсэн агаар шөнөжин бохиртсон уушиг цээжийг цэвэрлэх мэт энгэр нэвт сийгүүлж, дух магнайг жиндээнэ.

Хэдийгээр хүйтэн жавартай ч Түвшин даарсангүй, харин яаранхан алхана ...

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

926 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex