АНУ-ын генералыг хөнөөсөн хүн Афганистаны цэрэг байжээ
КАБУЛ. /ВВС/. АНУ-ын хошууч генералыг буудан хөнөөсөн хүн
Афрганистаны армид гурван жил алба хаасан цэрэг байжээ. Энэ тухай
Афганистаны армийн албаны хүн мэдэгдлээ.
Уржигдар Кабул хот дахь батлан хамгаалахын академид очсон олон улсын
эвслийн цэргүүд рүү зэвсэгт этгээд гал нээсэн юм. Уг халдлагад АНУ-ын
хошууч генерал Харольд Грин амь үрэгдэж, 10 гаруй хүн шархадсан билээ.
Зэвсэгт этгээд Гринийг эхлээд буудаж, дараа нь бусад албан хаагчид руу
нэг бус удаа гал нээсэн гэсэн мэдээлэл байна.
Энэ удаагийн халдлага нь Афганистаны цэрэг болон цагдаа нарыг бэлтгэж
сургаж байгаа НАТО тэргүүтэй хүчнийхний хүчин чармайлтад эргэлзээ
төрүүллээ. 2014 оны эцсээр олон улсын цэргийн олонх Афганистанаас
гарснаар тус улсын цэрэг, цагдаа нар улсынхаа аюулгүй байдлыг хариуцах
юм.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг