Энд баяр,тэнд гуниг
Өчигдөр монгол орон даяар 2014-2015 оны шинэ хичээлийн жилийн нээлт боллоо. Уламжлалын дагуу МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "МҮОНТВ”-ээр "Иргэний боловсрол-ёс суртахуун” сэдваар теле хичээл заасан юм. Энэ жилийн тухайд бага боловсрол буюу 1-5 дугаар ангийнхан шинэчилсэн хөтөлбөрийн дагуу хичээллэж эхлэх бөгөөд Ерөнхийлөгчийн теле хичээл ч мөн шинэчилсэн хөтөлбөртэй уялдсан билээ.
Ийнхүү хичээлийн шинэ жил эхэлж хүүхэд багачууд баяр хөөртэй байгаа ч сайны хажуугаар саар гэгчээр боловсролын салбарт асуудал цөөнгүй байна. Учир нь энэ жил сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй олон мянган хүүхэд гэртээ суух нь.