“Нийслэл өргөө” компанийн гүйцэтгэж буй барилга дээрээс гурван хүн унаж нас барлаа
Чингэлтэй дүүргийн IV хороонд баригдаж буй барилга дээрээс гурван хүн унаж нас барсан ноцтой хэрэг гарсан байна.
Тодруулбал Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамны салбар, цахим
архивын баригдаж буй барилга дээрээс бямба гарагийн 15.00 цагийн үед 13
давхрын лифтийг янзалж байсан ажилчид унаж, хоёр нь газар дээрээ, нэг нь
эмнэлгийн тусламж авсан ч удалгүй нас баржээ.
Энэхүү барилгын гүйцэтгэх ажиллагааг "Нийслэл Өргөө” ХК хийж байгаа аж.
Өмнө нь "Нийслэл Өргөө” ХК-ийн Баянзүрх дүүргийн Офицеруудын ордны
хойно баригдаж байсан 12 давхар орон сууцны барилга дээрээс 37 настай
иргэн унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байсан.
Талийгаач хэрэг явдал болох үед хөдөлмөр хамгааллын ямар нэгэн бэлтгэл
хангаагүй байсан бөгөөд тус барилгын тагтны өрлөг хийж байхдаа бетон
нурсны улмаас 10 давхраас унаж, амь насаа алдсан гэдэг.
Тэгвэл энэ удаа 13 давхарт лифт янзалж байсан ажилчид юуны учир унаж,
амиа алдсан нь одоогоор нууц байгаа ч бас л хөдөлмөр хамгааллын хувцас,
хэрэглэлгүй байсан юм биш биз гэсэн хардлага төрж байна.
Нийслэл Өргөө ХК нь жилдээ 9.0 орчим тэрбум төгрөгийн барилга угсралтын
ажил гүйцэтгэж, нийт 39000 м2 талбай бүхий орон сууц, сургууль, цэцэрлэг
ясли, үйчилгээний төв зэрэг барилга байгууламжуудыг бүрэн цогцолбороор
ашиглалтанд оруулах, барилгын материал хийц эдлэлүүдийг иж бүрдүүлэн
үйлдвэрлэх хүчин чадалтай БАРИЛГА УГСРАЛТЫН КОМПАНИ гэж өөрсдөөрөө
бахархдаг юм билээ. Тэгвэл ганц жилд л 9,0 тэрбум төгрөгийн ажил хийдэг,
мөн улсаас ихээхэн хэмжээний тендер халаасалдаг уг компанийн гүйцэтгэж
буй барилга дээрээс яагаад ажилчид унаж нас барсаар байгаа нь
хачирхалтай.
Мөн "Нийслэл Өргөө” компанийн захирал Б.Ганзоригийг АТГ-аас өнгөрсөн оны
арваннэгдүгээр сарын 8-нд цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, хэдэн
сар хорьж байсан билээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т " Бусдын эд хөрөнгийг
завших, үрэгдүүлэх”, ЭХ-ийн 174.2-т "Чанар муутай барилга бариулах,
ашиглалтад оруулах”, ЭХ-ийн тусгай ангийн 261.1-т "Прокурорын хяналт,
шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох”, ЭХ-ийн 265.2-т зааснаар "Энэ
хэргийг давтан үйлдсэн, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тодорхой
албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь гурван жил хүртэл
хугацаагаар хасах буюу хасахгүйгээр 2-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял
шийтгэнэ” гэх зүйл ангиудаар шалгаж байсан.
Түүнчилэн түүнийг тендерт хууль бусаар шалгарсан, барилгыг гэрээнд
заасан хугацаанд нь ашиг-лалтад оруулаагүй, барилгын гүйцэтгэгчийг
шалгауулахад хуурамч бичиг баримт бүрдүүлэн санхүүжилт авсан гэх
үндэслэлүүдээр шалгаж байлаа.
Товчхондоо тус компани улсын төсвөөс зарласан олон тендерийн ажлыг авч
байсан ч асуудал дагуулж байв. Тухайлбал Төрийн ёслол хүндэтгэлийн
цогцолбор, Багануур дүүргийн орон сууцны барилгууд, Монгол Улсын
Эрдэнэсийн сангийн барилга, МУИС-ийн хи¬чээлийн байрны өргөтгөл,
Говь-Алтай аймгийн Алтай хотын нисэх онгоцны буудал зэрэг олон барилгын
ажлыг гүйцэтгэж байсан юм.
Харин одоо Үндэсний архивын газрын барилга, дөрөвдүгээр төрөх, Хүн амын
хөгжил, Нийгмийн хамгааллын яамны салбар, цахим архивын барилга зэрэг
ажлуудыг гүй¬цэтгэж байна.
Улсын олон арван тендерийг авсан ч чанартай барилга барьдаггүй гэх хэл
аманд байнга өртдөг Нийслэл өргөө ХК-ийн гүйцэтгэж буй төрийн барилга
дээрээс ийнхүү гурвын гурван хүн унаж нас барсан ноцтой хэрэг гарлаа.