Ц.Мянганбаяр дампуурч экс эхнэрүүд нь бизнест хөл тавьж эхэллээ
Өнгөрсөн сард дампуурлаа зарласан "Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр үүргээ биелүүлж чадахгүй болсныг өөрөө мэдэгдсэн. Түүний дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны наймдугаар сарын 11-ний өдрийн захирамжаар "Монгол газар”ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон билээ. Тус компанийг татан буулгах, эсвэл хөрөнгөжүүлэх асуудлын талаархи шүүх хурал хүртэл зарлагдсан. Хамгийн сүүлд тус компанийн нэр дээр 480 орчим тэрбум төгрөгийн нэхэмжлэл ирээд байгаа. Монголын хамгийн баян эр хамгийн их өртэй гэдэг нь шүүхээр тогтоогдож, албан ёсоор дампуурсан нь батлагдаж байгаа энэ үед харин түүний экс амрагууд шинэ бизнес эхлүүлэх зар тарааж олон хүнийг гайхшруулаад байна.