Эрхэм гишүүдийн шинэ дүр төрх

843

 

Эрхэм гишүүдийн шинэ дүр төрх
УИХ-д гурван жил суугаад юу ч хийгээгүй эрхэм гишүүд ирэх онд болох сонгуульд эрчимтэй бэлтгэж, янз бүрийн дүрд хувираад байна.

Бүжигчин Эрка

УИХ-ын эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг. Наймаа хийж, Орос хятадын дунд давхиж багагүй хөлжиж, Монос хэмээх том компанийн хувь эзэмшигч болсон энэ хатагтай улс төрд ороод багагүй хугацааг элээж байна. Гэвч тэрээр УИХ-д гурван жил суухдаа гурван том дуулиан дэгдээжээ. Нэгдэх нь үнэтэй авсан бенз машиныхаа талаар өөрийнх нь хийсэн сурталчилгаа. Хоёр дахь нь үс гэзгээ сэгсэлзүүлэн байж хийсэн биелгээ бүжиг, гурав дахь нь Баян-Өлгийд хийсэн туулайн ан.

Дуучин Уянга

УИХ-д орвол шударга ёсыг мандуулаад өгнө гэж гудамжинд хэдэн жил жагссан Уянга гишүүн бас л шальтай зүйл хийж чадсангүй. Сүүлийн үед тэрээр УИХ-ын чуулганы танхимд бус студид л байдаг болсон гэнэ. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд гурван ч дуугаа студид бичүүлж амжсан эрхэм гишүүн улс төр, урлаг хоёрын ялгааг өнөөдөр ч сайн олйгоогүй яваа бололтой.

Жудоч Баасанхүү

Өнгөрсөн гурван жил УИХ-д суухдаа нэг жил нь Н.Энхбаярыг өмөөрч, нэг жил нь Х.Тэмүүжинтэй хэрэлдсээр цагийг барсан Баасанхүү гишүүн хэл ам хийж хууль яриад барахгүйгээ мэдсэн бололтой. Сүүлийн үед жудогийн бэлтгэл хийж, энэхүү зургаа хаа сайгүй тарааж сууна.

Тэнэгдүү пионер

УИХ-ын гишүүн Д.Зоригт өнгөрсөн гурван жилийн хугацаанд фото сэтгүүлчийн ажил хийсэн. Намынхаа хаалттай хурлыг хүртэл олонд ил дэлгэж суусан энэ эр хамгийн сүүлд хадан дээр секс хийж байгаа эр эм хоёрын зургийг олон нийтэд тарааж багагүй онигоонд ороод амжсан. Харин тэрээр сонгуульд оролцох шинэ дүр төрхөө нэг иймэрхүү байдлаар тодорхойлж байна. Түүний зургийг харсан олон хүн "Жаахан тэнэгдүү царайтай нөхөр байна” хэмээн ярьж байна.

Ямаачин Даваасүрэн

Нэр дэвшихээсээ өмнө гайгүй сайн уяач байж моринд хайртай Хөвсгөлчүүдийг сэхрүүлсээр гарч ирсэн Даваасүрэн өнгөрсөн сонгуульд намаа орхиж бие даан нэр дэвшсэн. Гэвч уяач гишүүн өнөөдөр ямаачин болчихсон, ямаа самнаад өтөг бууцан дунд сууж байна.

Эмнэлэгийн барилга идсэн хүн ханыг нь угаалгүй яахав

Арчиж зvлгэхээс аль болох зугатах учиртай өвлийн амралтын энэ хэдэн хоногт Д.Арвин хатан Баянзvрхийн төрөх эмнэлгийн хана, туургыг арчиж зvлгэж, угааж мушгиад жигтэйхэн завгvй харайлгаж яваа нь харагдаад өнгөрсөн.

Д.Арвин гишvvний хувьд өөртэй нь байнга нэр нь холбогдож, идсэн ууснаар нь нэр төрийг нь сэвтvvлээд байдаг Баянзvрх дvvргийн төрөх эмнэлгийн шинэ барилгын хана, туургыг арчиж зvлгэхгvй бол амьтан хар нvгэл болно. Тийм ч учраас толгойдоо алчуур зангидаж аваад, хамаг чадлаа гарган хар тэнхээгээрээ арчсан, зvлгэж сайн хүний дүрд хувирах гэж хэрэндээ хичээв.
 
Эх сурвалж: shudarga.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

843 сэтгэгдэл