Х.Баттулга, М.Энхболд хоёрын тулаан
Үүл баатар хэвлэлийнхэнд хэлэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлох хэрэгтэй гэсэн. Тэрбээр "Хууль бусаар төрийн эрхийг авах ажлын бэлтгэл хангагдсан. Судалгаа хийгээд үзэхэд орлого багатай иргэдийн 70 орчим хувь нь мөнгөөр санал өгнө гэсэн байна. 2016 оны сонгуульд 20 мянган төгрөгөөр саналаа худалдсан, одоо 50 мянгаар өгнө гэж байна. Эртнээс зураг нь зурагдсан, хэн гарч ирэх нь тодорхой болсон сонгуульд оролцож утгагүй. Тэгж хамран тоглогч болж болохгүй. Тиймээс би Баабартай санал нэг байгаа. Хууль бус аргаар санал худалдаж авдаг явдлыг таслан зогсоохгүй бол бид тайван замаар дарангуйлал руу шилжинэ. Төр нь авлигын машин болсон нийгэмд хэн нэгэнд эрх мэдлийг төвлөрүүлж өгөх юм бол аюултай зүйл болно. Энэ дарангуйллыг бий болгоно. Хууль бусаар засгийн эрхийг авахыг мэдсээр байж АН энэ сонгуульд оролцвол хамтрагч болчихож байна гэсэн үг. Тиймээс улс төрийн бусад хүчинтэй ярилцаад бүх нийтийн бойкот хийх ёстой. Би үүнийг намынхаа гишүүдэд хандаж уриалсан. Намын даргадаа ч хэлсэн. Бас намынхаа Их хуралд очиж "мэдсээр байж ийм зүйл рүү битгий орооч” гэж бүх гишүүддээ хандаж хэлнэ” гэсэн. Гэсэн ч АН-аас Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болов.
Харин МАН-аас М.Энхболдын нэр удаан хугацааны өмнө яригдаж байсан нь, бүрэн батлагдав. МАХН-аас Н.Энхбаяр гэж байгаа ч, хэрэг дээрээ тэр өрсөлдөж чадахгүй байх магадлал өндөр. Тэгэхээр М.Энхболд, Х.Баттулга нарын хооронд Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн явагдах зураг харагдаж байна. Ингээд нэр дэвшигчдийн намтар мэдээллийг хүргэе.
Миеэгомбын Энхболд
Төрсөн он: 1964 оны 7 дугаар сарын 19-ний өдөр,
Төрсөн газар: Улаанбаатар хот,
Боловсрол:
1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр лаборатори дунд сургууль,
1987 онд Монгол Улсын Их сургуулийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн,
1996 онд Япон улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалтын асуудлаар мэргэжил дээшлүүлсэн,
1998 онд ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн,
2000 онд Эдийн засгийн магистр,
2002 онд НҮБ-ын Олон улсын мэдээлэл зүйн Академийн жинхэнэ гишүүн,
2003 онд БНСУ-ын Гуан-Үн их сургуулийн төрийн захиргааны Хүндэт доктор,
2006 онд Орхон их сургуулийн Хүндэт доктор,
Ажил эрхлэлт:
1987-1989 онд Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч,
1989-1991 онд Нийтийн аж, ахуйн үйлчилгээний яамны төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн,
1991-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга,
1992-1996 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч,
1996-1998 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга,
1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,
2005 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайд,
2007-2012 онд Монгол Улсын Шадар сайд,
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга,
2016 оноос Монгол Улсын Их Хурлын дарга.
Улс төрийн сонгуульт ажил:
1990 онд Монгол Ардын Намд элссэн,
1991-1992 онд Нийслэлийн МАН-ын 214 дүгээр үүрийн дарга,
1992-1997 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга,
1997-2006 онд Нийслэлийн МАН-ын хорооны дарга,
2005-2007 онд Монгол Ардын Намын дарга,
2007-2012 онд МАН-ын нарийн бичгийн дарга,
2013 оноос МАН-ын дарга
1998 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
1997 оноос МАН-ын Бага хурлын гишүүн,
МАН-ын 21, 22, 23, 24, 25, 26, 27 дугаар Их Хурлын төлөөлөгч,
МАН-ын 21 дүгээр Их хурлаас "ШИНЭ ҮЕ” жигүүрийн санаачлагч,
1995 онд "Залуучууд хөгжил төв”-ийн үүсгэн байгуулагч,
1997 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо буюу одоогийн Нийгмийн ардчилал, монголын залуучуудын холбоог үүсгэн байгуулагч,
Төрийн бус байгууллагын сонгуульт ажил:
2000-2012 Үндэсний Олимпийн хорооны тэргүүлэгч гишүүн,
2008 оноос Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч,
2009 оноос Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгч гишүүн,
2011 оноос "Манзушир хутагт” сангийн Тэргүүн.
Халтмаагийн Баттулга
1963 оны 3 сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн.
Төгссөн сургууль, мэргэжил:
1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль
1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
1979 – 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин
1982 – 1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач
1990 – 2004 онд "Женко” ХХКомпаний Ерөнхий захирал
1997 – 2004 онд "Баянгол зочид буудал” ХКомпаний гүйцэтгэх захирал
1999 – 2004 онд "Мах Импекс” ХКомпаний гүйцэтгэх захирал
2004 – 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008 – 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 -2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 -2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд
2016 оноос "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч, зургийн дарга, Монголын Ардчилсан Холбооны Даргаар ажиллаж байна.
shuurhai.mn