Монгол жуулчдын суусан автобус осолджээ Том онцлох мэдээ 2015/07/07 1043 Итгэлт хамба, Байгаль далайгаар аялахаар явж байсан Дархан-Уул аймгийн 4-р сургуулийн 18-н багшийн сууж явсан автобус осолдсон харамсалтай хэрэг гарчээ. Осол ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотоос 1,000 км-ийн зайд , Кабанск раойны Сэлэнгэ тосгоноос нэг километрийн орчимд болсон аж. Жолоочийн хэлж буйгаар автобусны жолоодлого гэнэт удирдлагагүй болж улмаар замын хажуу руу унаж 9 зорчигч хүнд, хөнгөн бэртэл авсан гэнэ. Осол болсон даруйд Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газрынхан ослын газарт очиж гэмтэж, бэртсэн зорчигчдыг эмнэлэгт хүргэж анхан шатны тусламж үзүүлжээ. Харин үлдсэн хүмүүсийг Хүн эмнэлгийн коллежийн дотуур байранд үнэ төлбөргүй байрлуулж, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга Чүлтэмбатад хэл дуугасан байна. Үүний дагуу долоодугаар сарын 06-ны өдөр эх оронд нь буцаах арга хэмжээг авчээ. Нэмж хэлэхэд осолдсон "HYANDAI COUNTY” маркийн 96-41 УНТ маркийн автобус нь ээлжийн жолоочгүй, техникийн бүрэн байдал хангаагүй, хувь жолооч өөрийнхөө хувийн автобусаар компанийн нэр дээр зөвшөөрөл авсан байжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын "Улаан тойром сайхан” компанийн жолооч гэх Т-ийн хувийн эзэмшлийнх гэнэ. Дашрамд дурдахад, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь хил дээр даатгал хийж буй "Мөнхдаатгал” компанийн даатгалыг ОХУ-ын Буриад улсын засгийн газраас албан бус гэсэн албан тоотыг Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газарт хүргүүлсэн байна.- See more at: http://www.wikimon.mn/content/62521.shtml#sthash.DZ5pm8OX.dpuf 1043