"Хүмүүс минь 1000 төгрөгөө алга болгочихлоо, олсон хүн байвал авчирч өгнө үү"
Миний амьдардаг байрны 5-р давхарт ганц бие нэгэн эмгэн амьдардаг юм. Нас нь хол гарсан энэ эмээ таван жилийн өмнө хорвоо дээр хамтдаа үлдсэн цорын ганц ханиа алдсан. Нэг охинтой байсан бөгөөд тэдгээр нь мөн автын ослоор охин нь нөхөр, 2 бяцхан хүүхдүүдтэй хорвоогийн мөнх бусыг үзүүлж түүгээр ахин амьдрал даажигнасан юм.
Нэг өдөр би гэрлүүгээ орж явтал орцны үүдэн нэгэн зарлал байлаа. Түүнийг тогтон уншвал "Хүмүүс минь 1000 төг өө алга болгочихлоо, олсон хүн байвал авчирч өгнө үү. Тэтгэвэр бага, ойр зуурын зүйлд хүрэлцэхгүй. Талх ч авахад багадах юм. Хэрэв та миний мөнгийг олвол 5р давхарын 79 тоотод авчирч өгнө үү." гэсэн байлаа. Үүнийг нь би уншаад түрийвчнээсээ 1000 төг гаргаж ирээд 5-р давхар луу өгсөн эмгэний амьдардаг хаалгыг тогшиход эмээ хаалгаа нээж өглөө. Би түүнд "Таны мөнгийг оллоо " гээд мөнгөө өгөхөд эмээ уйлан "Чи өнөөдөр ингэж ирсэн 8 дахь хүн боллоо. Баярлалаа. Миний хүү тэр доор байгаа зарлалыг хуулаад авчихаарай. Эмээ нь ямар ч мөнгө алга болгоогүй, бас тэр зарлалыг бичээгүй юм ... " гэлээ..Эх ёурвалж:
Сэтгэгдэл байхгүй байна.