Шатахуун импортлогчид ТӨР-ийн шийдвэрийг үл хэрэгсдэг болжээ!
Шатахуун импортлогчид үгсэн нийлж, түлшний үнээ нэмснээс хойш 4 сарын хугацаа өнгөрчээ. Нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд бүс нутаг, шатахууны төрлөөс хамааран литр тутамдаа 150 хүртэл төгрөгөөр нэмсэн юм. Мэдээж шатахууны үнийн өсөлтөд нийгэм даяараа таатай хандах боломжгүй л дээ. Тиймээс ч шатахууны үнэ нэмэгдүүлсэн шалтгаанаа бодитой судалж, хууль бусаар нэмэгдүүлсэн тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулиар холбогдох компанийн эздэд хариуцлага тооцож, хэрэглэгчдэд учруулсан хохирлыг барагдуулах,
Цаашид шатахууны үнийг тогтвортой байлгах чиглэлээр үзүүлж буй татварын хөнгөлөлтийн үр дүн, борлуулалтыг оновчтой болгох /Өнөөдрийн байдлаар импортоор орж ирж буй шатахууны 70 орчим хувийг цөөн тооны томоохон компаниудад бөөний үнээр хөнгөлөлттэй нийлүүлж байна/
Шалгалтын үр дүнг үндэслэн үнийг зохистой түвшин буюу хуучин үнээр нь хэрэглэгчдэд хүргэх хэрэгтэй байна гэсэн шаардлагыг нэр бүхий аж ахуй нэгжүүдийн зүгээс тавьж байсан. Гэхдээ импортлогчид хэний ч үгэнд ороогүй. Үнээ хэвээр нь барьж байгаа юм.
Уул уурхай, хүнд үйлвэрийн яамнаас хоёрдугаар сард мэдэгдэхдээ шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, бодит тоо хэмжээгээр өөрчлөлт орсон эсэх талаарх нөхцөл байдлыг судалж, хяналт, шалгалт хийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг АМГТГ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох байгууллагуудтай хамтран байгуулан ажиллаж байгаа гэж байсан. За мөн ажлын хэсгийн зүгээс "Компаниудыг үндэслэлгүйгээр шатахуунаа нэмсэн. Тиймээс шатахууны үнээ буцааж буулга” гэсэн үүрэг өгсөн гэх мэдээлэл байсан юм. Гэсэн ч импортлогчдод тэр үүрэг нь падлийгүй байж таарсан.
Сануулахад, шатахууны үнийн өөрчлөлттэй холбоотойгоор УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат мэдээлэл өгөхдөө "…шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, бодит тоо хэмжээгээр өөрчлөлт орсон эсэх талаарх нөхцөл байдлыг судалж, хяналт, шалгалт хийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг АМГТГ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох байгууллагуудтай хамтран байгуулан ажиллаж байна.” гэж байсан юм. За харин ажлын хэсгийн зүгээс шатахууны үнийг буулгах ёстой гэж үзсэн ч, импортлогчдод огт хамаагүй шийдвэр болоод өнгөрсөн юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл байхгүй байна.