Наоми Уоттс: Өчүүхэн зүйлд бүдэрвэл чи жүжигчин биш

0

Холливуудын нэрт жүжигчин Наоми Уоттс "Red” сэтгүүлийг чимэхээс гадна ярилцлага өгчээ. Тэрбээр "Gypsy” буюу "Цыган” кинонд тоглосон юм. Уг бүтээл ирэх сарын 30-нд албан ёсоор нээлтээ хийнэ.

 Наоми Уоттс: Өчүүхэн зүйлд бүдэрвэл чи жүжигчин биш

 -Ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд маш их баярлалаа. Та өнөөдөр  гайхалтай сайхан харагдаж байна?

 

 

-Маш их баярлалаа. Өнөөдөр их гайхалтай өдөр байна. Би өглөө сэрүүлэг бус шувуудын дуугаар сэрсэн. Шувууны жиргээгээр сэрсэн анхны тохиодол. Зүүдэн дунд шувуу жиргээд байсан. Их гайхаад нүдээ нээлтэл цонхны гадна олон шувууд суучихсан намайг хараад жиргэцгээж байсан. Тэд надад нэг зүйлийг хэлэхийг оролдож байгаа мэт. /инээв/

 

-Иймэрхүү үйл явдал ихэвчлэн кино дээр гардаг биз дээ?

 

-Тийм шүү.

 

-Та энэ оны эхээр 11 жил ханилсан нөхөр, жүжигчин Лиев Шрайберээс салсан. Та хоёр салахад олон хүн гайхсан.

 

-Мэдээж хэрэг гэр бүлээ салгах шийдвэр гаргахад амаргүй байсан. Зүгээр л энэ шийдвэрийг гаргах амаргүй байсан. Хүүхдүүдийнхээ өмнө алдаа гарсан мэт мэдрэмжийг тээсээр амьдарч байна.

 

-Ямар шалтгааны улмаас холливуудын нэг сайхан гэр бүл салах болов?

 

-Олон шалтгаан нөлөөлсөн. Гэхдээ энэ бүхнийг ярьмааргүй байна.

 

 

-Саяхан Лиев Шрайбер болзож  буйгаа ил болгосон.

 

-Би түүнд зөвхөн аз жаргал хүсч байгаа.

 

-Та хэн нэгэнтэй холбоо үүсгэсэн үү?

 

-Үгүй ээ. Би ганц бие. Миний дэргэд хоёр уул шиг залуу байна. Хөвгүүд минь ээжийнхээ ганцаардсан сэтгэлийг тайвшруулж байгаа.

 

-Хэн нэгэнтэй шинэ харилцаа үүсгэхээс мэдээж татгалзахгүй биз дээ?

 

-Одоохондоо хувь тавилангаа хүлээгээд л сууж байя.

 

-Таны олон ярилцлагыг уншиж байхдаа "мэргэжилдээ хайртай” гэх өгүүлбэрийг олон удаа уншиж байсан.

 

Тиймээ би мэргэжилдээ хайртай. Жоохон охин байхаасаа л жүжигчин болохыг хүссэн. Уйгаггүй хөдөлдөр, сэтгэлийн асар их тэвчээрийн ачаар би олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлүүдийн туслах болон гол дүрийг бүтээсэн. Жүжигчин мэргэжил хүнээс асар их зүйлийг шаарддаг. Энэ мэргэжлээр ажиллаж буй хүмүүсийн ихэнх нь гэр бүлдээ хангалттай цаг гаргаж чаддаггүй. Мөн чөлөөт цаг бараг гаргаж өгөхгүй. Хүмүүс жүжигчин гэх мэргэжлийг их өнгөц дүгнэдэг. Тэдний бодлоор улаан хивсээр алхаад л, шагнал авч буй хүмүүс их догь харагддаг. Гэхдээ тэр улаан хивсээр алхахын тулд бид асар их эрсдэлтэй нүүр тулдаг.  Эсвэл чиний олон цаг ажилласан бүтээл амжилт олохгүй байж болно. Тиймээс энэ мэргэжил асар их сэтгэлийн хатыг шаарддаг.

 

 

-Хэцүү гэдгийг нь мэдсээр байж яагаад жүжигчин гэх мэргэжилтэй болов?

 

-Мэдэхгүй юм. Би багаасаа л жүжигчин болохыг хүссэн.

 

-Таны тоглосон "Цыган” бүтээл тун удахгүй нээлтээ хийнэ. Энэ сарын 11-нд киноны эхний трейлер цацагдсан.

 

-Сэтгэл их догдолж байна.

 

-Киноны трейлерээс харахад та эрэгтэй бус эмэгтэй хүн үнсэлцэж харагдсан. Мэдээж энэ үеийн зураг авалтад оролцох амаргүй байсан байх?

 

-Эрсдлээс бүү ай. Нэгэнт энэ замыг сонгосон бол хэзээ ч битгий эргэлз. Өчүүхэн зүйлд бүдэрвэл чи жүжигчин биш. Жүжигчин хүн хамгийн гол нь зоригтой байх хэрэгтэй. Нэгэн хэвийн бус өөр өөр өнгө төрхийг гарахыг хичээх хэрэгтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

                   Suud.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.