Жон Чо: Би гадаад төрхөндөө талархдаг
Солонгос гаралтай холливуудын жүжигчин Жон Чо "www.news.com.au” сайтад ярилцлага өгчээ. Тэрбээр сүүлд "Star Trek Beyond” кинонд тоглосон юм. Уг бүтээл энэ сарын 22-нд нээлтээ хийнэ.
-Та жүжигчин Зое Салдана, Крис Пинийн гол дүрийг бүтээж буй "Star Trek Beyond” кинонд ахмад Хикари Сулугийн дүрийг бүтээж байгаа. Уран бүтээлийнхээ тухай сонирхуулаач?
-Эхлэлээсээ төгсгөл хүртлээ та сэтгэл хөдлөлийг мэдрэх болно. Сулугийн дүрийг бүтээхийн тулд би гурав дахин хөдөлмөрлөсөн. Хамтрагчид ажлаа сайн мэддэг байсан учир кино сэтгэл хөдлөл дунд явагдаж дууссан.
-Сулугийн дүр таниас асар их хичээл зүтгэлийг шаардсан бололтой?
-Тийм ээ. "Star Trek Beyond” киноны анхны анги 1960 онд гарч байлаа. Дэлхийгээс гаднах үйл явдал болон харийн дайчидтэй тулалдаж буйгаар гардаг. Сулугийн дүрийг Жорж Такей бүтээсэн. Мэдээж та надтай ярилцахаар ирсэн учир Сулу болон Жоржийн талаар судалсан байх. Жорж ахмадын дүрийг ямар чадварлаг бүтээсэн билээ. Та мэдэж байгаа байх.
-Тиймээ анхны Сулу тун хөгжилтэй зантай бас зодооны урлагаар төгс нэгэн байсан. Харин таны бүтээсэн Сулуг харахаар их тайван дөлгөөн, гүн бодолд автсан мэт харагдаж байгаа?
-Таны хэлсэн харьцуулалт бид хоёрыг өөр гэдгийг тодотгож буй юм. Би дүрээ бүтээхийн тулд их судалгаа явуулсан. Жоржтой ижил харагдахаас их болгоомжилсон. Хэдий бид өөр боловч нэг л дүрийг бүтээж байгаа.
-Жоржийн бүтээсэн Сулу. Чогийн бүтээсэн Сулу хоёрын аль нь төгс бол?
-Үзэгчид шийдэх л байх. Анхны бүхэн давтагдашгүй байдаг. Хүмүүс анхны дүрийг их сайнаар хүлээн авдаг. Хуучны дүрийг дахин амьдруулахад жүжигчин биднээс асар их хүч, тэвчээр шаардагддаг.
-Та ямар найруулагчтай ажиллахыг хүсдэг вэ?
-Хамтран ажиллахыг хүсдэг олон найруулагч бий. Гэхдээ би найруулагч Жеймс Камеронтой хамтран ажиллахыг хүсдэг. Би "Титаник”, "Аватар” киноны шүтэн бишрэгч. Боломж олдвол Камероноос дүр авмаар байна. Түүний анхаарлыг татахын тулд би их хичээх хэрэгтэй байх.
-Сүүлд дэлгэцнээ гарсан уран бүтээлүүдийг үзсэн үү?
-Би кино үзэх их дуртай.
-Таны үзсэн кинонуудыг гол дүрийг хараад Би энэ дүрийг бүтээх юмсан” гэх бодол төрж байсан уу?
-Мэдээж хэрэг. Атаархал төрсөн олон дүр байсан.
-Атаархлыг тань төрүүлсэн дүрүүдээсээ хуваалцаач?
-"Ахмад Америк”, "Тор”, "Марсын иргэн”, "Жеймс Бонд” гээд л их олон дүр байсан. Эдгээр дүрийг бүтээхэд миний гадаад төрх тохирохгүй ч би тоглоход бэлэн.
-Жүжигчдийнх нь жүжиглэлт танд таалагдаагүй юм уу. Эвсэл?
-Үгүй дээ. Тэд үнэхээр гайхалтай байсныг хэлэх нь зүйтнй байх. Зүгээр л би дуртай уран бүтээлийнхээ гол дүрийг Чо бүтээсэн бол гайхалтай хэмээн бодож суусан.
-Та холливуудын уран бүтээлүүдээс гадна Хятадын нэлээн олон уран бүтээлд тоглосон?
-Тийм ээ. Би найруулагчдын саналаас татгалзахыг хүсдэггүй. Тэдэнд би хэрэгтэй учраас л тэд намайг онцлосон гэж боддог.
-Та 44 настай гэхэд тун залуухан харагддаг?
-Наснаасаа залуухан харагддаг гэж олон хүнээс сонссон юм байна. Гадаад төрхөндөө би талархдаг. /инээв/
-Царайлаг төрх танд дүр авахад туслалцаа үзүүлж байсан уу?
-Сайн мэдэхгүй юм. Найруулагчид л хариулах асуулт байна.
-Олны танил эрхмүүд залуухан харагдахын тулд гоо сайхны хагалгаа хийлгэдэг?
-Тэдний л сонголт.
-Таны хамгийн дургүй зүйл?
-Саад учруулдаг бүхэн.
-Холливуудын кино ертөнцөд Ази гаралтай олон уран бүтээлчид бий. Та тэдний нэг?
-Тиймээ. Кино урлаг, спорт ер нь олныг хамарсан зүйлд арьс өнгөөр ялгаварлах үзэл байх хэрэггүй гэж боддог.
-Та жүжигчин Жеки Чантай хэр дотно вэ?
-Нэгнээ мэднэ. Би түүнийг хүндэлдэг.
Б.Дэлгэрцэцэг
Эх сурвалж: Shuud.mn
Сэтгэгдэл байхгүй байна.