Лиев Шрайбер эхнэрээсээ саллаа
Холливуудын нэрт жүжигчин Лиев Шрайбер болон Наоми Уоттс гэрлэлтээ цуцлуулсан талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хос 2005 оны долоодугаар сард Италид нууцаар хуримласан юм. Тэд хоёр хүүтэй билээ. Салалтын шалтгаан тодорхойгүй байна.
Хос өнгөрсөн сараас тусдаа амьдрах болсон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлдэг байсан ч уг мэдээллийг тэд батлаагүй билээ.
Шрайберийн хэвлэлийн төлөөлөгч "Харамсалтай нь хос салсан. Тэд нэг нэгэндээ аз жаргал хүсч байгаа. Үнэхээр харамсалтай байна. Шрайбер гэр бүлээ авч үлдэхийн тулд эцсээ хүртэл тэмцсэн” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn