Улсын хэмжээнд 376 нуур, тойром ширгэжээ
Монгол орны нийт 78,6 хувь цөлжилтөд идэгджээ. Цөлжилтөөс үүдэж гол горхи, булаг шанд, нуур тойром ширгэж устаж байна. Өнгөрсөн оны усны тооллогын дүнгээс харахад улсын хэмжээнд нийт 2245 нуур, тойром тоологдсоноос 16,7 хувь нь буюу 376 нь ширгэсэн байна. Бүс нутгийн байршлаар нь авч үзвэл, зүүн зүг болох Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт 828 нуур, тойром байгаагаас 264 нь ширгэсэн бол баруун бүсийн аймгуудад 505 нуур, тойром байгаагаас 15 нь ширгэжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.