Нүүрний өө дарагч таван төрлийн кремний ялгааг мэдэх үү?
Бүсгүйчүүд та бүхэн минь өөрсдийн арьсанд тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь хамгаас чухал. Гэхдээ ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаас таны арьс эрүүл, өнгөлөг, чийглэг харагдах нь шууд холбоотой. Бүсгүйчүүд бид гоо үзэсгэлэнгээ хэвээр хамгаалж авч үлдэхийн тулд нарнаас хамгаалах, өө дарах, зэрэг олон төрлийн үйлчилгээтэй крем хэрэглэгдэг. Гэхдээ тухайн бүтээгдэхүүний үйлчлэлээс хамаарч кремийг дараах байдлаар ангилдаг байна.
Үүнд: BB, CC, DD, PP, болон E.
BB Крем
Энэхүү крем нь өө дарах төдийгүй арьсанд илүү чийгшил өгч өө сэвгүй гэрэлтүүлж харагдуулах үүрэгтэй. Бүх төрлийн арьсанд тохирдог бөгөөд нүүр будалтыг илүү цэмцгэр харагдуулахад тусалдаг.
СС Крем
CC буюу "Color control” арьсны өнгийг хянах буюу арьсыг сэргээж өнгөлөг харагдуулдаг. Гэхдээ тослог, асуудалтай арьстай хүмүүст төдийлөн тохирохгүй. Энэ кремын онцлог нь таны арьс амархан улайдаг бол хэрэглэхэд тохиромжтой.
DD Крем
Энэхүү крем нь өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой бөгөөд таны арьсыг элдэв гадны тоос шороо бусад хүчин зүйлээс хамгаалах зориулалттай. Нарны хэт ягаан туяанаас маш сайн хамгаалдаг. Мөн нүхжилттэй, нөсөө толботой арьстай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
PP Крем
PP буюу ,”Pink perfect” гэх крем нь нүүр будалтын суурь болж өгдөг. Мөн нүхжилт, арьсны балансыг зохицуулдаг үйлчилгээтэй. Арьсыг өнгөлөг харагдуулахаас гадна ихэвчлэн нүүр будалтын суурь болгон хэрэглэнэ. Уг кремын найрлагад цахиур агуулсан бөгөөд илүү өнгөлөг харагдуулна.
EE Крем
EE Крем нь нэмэлт гуужуулагч агуулсан бүтээгдэхүүн юм. Уг бүтээгдэхүүн нь арьсыг шинэчилж арьсны үхсэн эсүүдийг гуужуулж өгдөг байна. Мөн нарнаас хамгаалах зарим нь батганы эсрэг үйлчилгээтэй байдаг. Энэхүү кремыг эмзэг мэдрэмтгий арьстай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой гэхдээ өдөр бүр хэрэглэхэд тийм ч сайн биш.
Эх сурвалж:Undesten.mn
Сэтгэгдэл байхгүй байна.