Нүхжилтийн тухай ойлголт ба нүхжилтийн маск
Нүхжилтийн талаарх ойлголт
Нүхтэй арьсны арчилгаанд хамгийн чухал нь арьсыг маш цэвэр байлгах. Нүхийг бохирдуулахад нөлөөлдөг хүчин зүйлүүд:
-Бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдох
-Даавар /гормон/-ын өөрчлөлт
-Стресс
-Эм тарианы хэрэглээ
-Дархлаа сулрах
-Нүүрээ хэт зузаан будах
Арьсны нүхжилттэй тэмцэх аргуудаас толилуулъя.
Гуужуулалт
Өнгөн болон дунд хэсгийн гуужуулалт нь арьсыг цэвэрлээд зогсохгүй нүхийг
агшаах үр дүнтэй. Хамгийн үр дүнтэй нь химийн гуужуулалт бөгөөд энэ нь
арьсны бохирдлыг цэвэрлэхээс гадна өргөссөн, гүн нүхнүүдийг агшааж
өгдөг. Гликолийн хүчлийн гуужуулалт-Химийн гуужуулалтын нэг төрөл бөгөөд
гоо сайхны салонд хийгддэг нүхжилттэй тэмцэх хамгийн үр дүнтэй аргын
нэг. Гликолийн хүчлийн сулхан уусмалаар эпидермисийн өнгөн давхаргыг
гуужуулснаар арьсны нүхийг агшаах үйлчилгээ үзүүлдэг.
Энзимэн гуужуулалт нь мөн л нүхийг цэвэрлэж, агшаадаг. Өнгөн хэсгийн гуужуулалт болохоор маш зөөлөн, найрлагандаа папаин, бромелин, трипсин зэрэг гормонуудыг агуулдаг, арьсны гадаргууг жигдэлж өгдөг.
Анхаар! Гуужуулах зорилгоор скраб хэрэглэхдээ маш болгоомжтой бай. Хэвийн арьстай хүнд скраб шиг сайн цэвэрлэгч байхгүй. Харин нүхжилт ихтэй арьсанд скраб хэрэглэх нь цэвэрлэгч ширхгүүд нүхэнд орсноор арьсыг гэмтээж, нүхийг улам томруулах эрсдэлтэй. Тиймээс хэрвээ хэрэглэхээр болвол нүхтэй арьсанд зориулсан тусгай скрабыг хэрэглээрэй.
Физик эмчилгээ
Нүх агшаахад криомассажийн ач тус их. Энэ нь гоо сайхны салонуудад
шингэн азотын тусламжтайгаар тусгай аппаратаар хийгддэг массаж юм.
Гэрийн нөхцөлд бидний мөсөөр хийдэг массаж бас л нэг төрлийн кримассаж
юм. Криоэмчилгээ нь батга арилгах, тос ялгаралтыг багасгах, арьсны
нөсөөжилтийг багасгаж цайруулах үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ арьсны
судсууд өргөсөж тодорсон /улаан хацартай/ хүмүүст криоэмчилгээ хориотой.
Тийм үед цэв хүйтэн биш зүгээр хүйтэвтэр усаар нүүрээ түргэхэн шиг
зайлах юмуу шүршигчээр шүршиж болно.
Будалт
Өдөр тутмын чийгшүүлэгч тос нь нянгийн эсрэг, нүх агшаах үйлчилгээтэй
байх нь зүйтэй. Тиймээс тосоо сонгохдоо үзүүлэх үйлчилгээг нь анхаарч,
арьсныхаа төрөлд тохирсон, чанартай, баталгаатай бүтээгдэхүүн сонгоорой.
Бас нэг анхаарах зүйл нь нүхжилт ихтэй арьстай хүмүүс өдөр тутмынхаа
арьс арчилгаанд заавал тоник оруулах хэрэгтэй. Өглөө оройд нүүрээ
цэвэрлэсний дараа хөвөнд шингээсэн тоникоор нүүрээ арчсанаар цэвэрлэгээ
төгс төгөлдөр болж, арьс чийгээ хадгалж, дараагийн шатны арчилгаанд
бэлэн болдог. Тоникны найрлаганд гликолийн юмуу салицилын хүчил,
гликасил, цайр, зэс, гаммамелис байвал сайн.
Япон бүсгүйчүүдийн цэвэр өнгөлөг арьсны нууц нь цэвэрлэгээндээ байдаг гэцгээдэг. Тэд крем пудр түрхсэн нүүрийг хэзээ ч шууд шингэн саван, хөөсөөр угаадаггүй бөгөөд эхлээд заавал тосон цэвэрлэгчээр /oil cleanser/ будгаа цэвэрлээд дараа нь хөөсөн /foam/ цэвэрлэгчээр угаадаг байна.
Далдлалт
Нүүрний арьсыг гөлчийлгөж, арьсны нүхийг далдлах үйлчилгээтэй кремнүүд
олноор үйлдвэрлэгдэж байгаа. Тэдний ихэнх нь найрлагандаа силикон
агуулдаг. Силиконы үл үзэгдэх хальсан бүрхэвч нь арьсны дэгэн догон
нүхийг дүүргэж өгдөг. Түүнчлэн гэрэл ойлгогч жижиг талстуудын
тусламжтайгаар арьсыг өөгүй цэвэрхэн харагдуулдаг кремийг ч бүсгүйчүүд
хэрэглэх дуртай байдаг.
Арьсаа өчүүхэн төдий ч нүхгүй байлгахыг мөрөөддөг, дэндүү туйлшрамтгай бүсгүйчүүдэд хандаж хэлэхэд харагдахтай үгүйтэй ганц хоёр нүхийг бөөн юм болгож стресстэхийн хэрэггүй, угаасаа бидний арьс цаанаасаа нүхтэй байх бүтэцтэй болохоор яах ч аргагүй. Харин хэтэрхий томруулахгүй байхад л анхаарч арьсаа сайн цэвэрлэж, зөв арчлах хэрэгтэй.
Cr goolingoo.mn
Улаан лооль лимонтой маск
Улаан лооль нь арьсны тэнцвэрийг хадгалж илүүдэл тосноос шалгахад туслах үйлчилгээтэй. Үүгээр ч зогсохгүй арьсыг гэрэлтсэн зөөлөн болгодог байна. Лимон нь арьсыг цайруулж, арьсыг нөхөн сэргээн сэвх нөсөө толбо, хар батгыг арилгадаг.
Энэхүү өртөг багатай хийхэд хялбар маск нь таны арьсыг гүн цэвэрлэж нүхжилтыг мэдэгдэхүйц багасгана. Та хэрэглээд үзээрэй.
Найрлага:
- 1 ширхэг гүйцэт боловсорсон улаан лооль
- 1 цайны халбага шинэхэн лимоны шүүс
- 1 цайны халбага овьёос
Хийх арга:
1. Улаан лоолио хальслаад нухна.
2. Бүх орцоо нийлүүлж хутгана.
3. Нүүрэнд 15 минут тавиарай.
4. Бүлээн усаар угаагаад зөөлөн алчуураар арчина.
5. Өдөр бүр хэрэглэвэл үр дүнтэй
Сэтгэгдэл байхгүй байна.