Түймрийг шуурхай унтраах арга хэмжээ авч ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 9, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 39 суманд 64, нийт 73 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч нийт 66.466 га талбай түймэрт өртсөн аж.
Тухайлбал Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг Арцат уулын орчим буюу Минжийн хангайд 2017.05.17-ны өдөр гарсан ойн түймрийг унтраахаар энэ хугацаанд түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 100 гаруй албан хаагч, орон нутгаас 90 гаруй иргэд, нийт 200 орчим хүн ажилласан байна.
Хур тунадас багатай, цаг агаар халж, хуурайшилт эрчимтэй явагдаж түймрийн нөхцөл байдал хүндэрч түймрийн голомт нэмэгдсэн тул 2017.05.30-ны өдөр түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 31 албан хаагч, орон нутгаас 30 гаруй иргэн, нийт 60 гаруй хүн түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж.
Мөн 2017.05.30-ны өдрийн 12:00 цагийн сансарын хиймэл дагуулын мэдээллээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт ойн түймэр гарсан тул Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр энэ сарын 30-ны өдрийн 14:00 цагт Аврах тусгай ангийн 20 албан хаагчийг дээрх түймрүүдэд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ 171Е загварын нисдэг тэргээр голомтод хүргэж түймрийг шуурхай унтраах арга хэмжээ авч ажиллаж байна.
Б.Батаа
- See more at: http://www.unen.mn/content/74813.shtml?alias=society#sthash.bGmunkVV.dpuf
Сэтгэгдэл байхгүй байна.