Улс төрд сайн жишиг тогтоож, мартагдсан соёлыг сануулав

0
 

Улс төрд сайн жишиг тогтоож, мартагдсан соёлыг сануулав

 

"Хариуцлага” гэдэг ганцхан үг асар их зүйлийг агуулж байдаг. Санаатай болон санамсаргүй байд­лаар алдаа гаргасан хэн нэгэнд хариуцлага тооцох талаар УИХ, Засгийн газрын гишүүд ярьдаг ч биелдэггүй нь харамсалтай. "Энэ талаар тэд ярьж л байдаг. Хэзээ л нэг гүйцэтгэдэг байлаа даа” гэх итгэл алдарсан иргэдийн сэтгэгдэл шил дараалан хөвөрч байсан цаг саяхан. Тодотговол, өнгөрсөн дөр­вөн жилийн хугацаанд "Хариуцлага тооцно” гэдэг чухал тогтолцоо мартагдан түүх болсон. Гэхдээ борооны дараа солонго татаж, нар гардаг шиг төр, засгийн удирдлагууд со­лигдсоноор дээрх нөхцөл байдалд эрс шинэчлэлт хийлээ. Үүнийг  БСШУС-ын сайд Ж.Батсуурьд хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулсан улс төрийн хариуцлагатай шийдвэрээр тодотгож болно. 

Үүссэн асуудлыг эргэн сөхвөл, ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалтыг тавдугаар сарын 25-ны өдөр орон даяар зохион байгуулсан. Гэвч шалгалтын битүүмжилсэн материалыг задруулсан    учир тухайн шалгалтыг хүчингүйд тооцож, тавдугаар сарын 30-ны өдөр дахин зохион байгуулсан. Улсын шалгалтын материал урьдчилан задарсны улмаас дахин авсан анхны тохиолдол энэ болов.

Шалгалтын сэдэв даалгаврыг тухайн шалгалт эхлэхээс хоёр цагийн өмнө БСШУСЯ-ны боловсролын мэдээллийн нэгдсэн системд байршуулан, зөвхөн нууцлалын баталгаа гаргасан сургалтын менежерүүд тусгай эрхээр татан авч, сургууль дээрээ улсын шалгалтыг зохион байгуулж, сурагчдын дүн оноог боловсролын мэдээллийн нэгдсэн системд шивж оруулдаг байна. Математикийн хичээлийн шалгалтын материалыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сургалтын менежер нууцлалын баталгаа гаргасан үүрэг, хариуцлагаа зөрчиж, сэдэв даалгаврыг шалгалт эхлэхээс өмнө задалж, олон нийтийн цахим хэрэгслээр тараасныг  баримтаар нотолсон байна. Энэхүү үйл явдлыг өнгөцхөн дүгнэхэд нэг хичээлийн шалгалтын материал задарч, дахин авсан байж болох. Харин цаад үр нөлөөг нь сөхвөл, нэг хүний буруутай үйл ажиллагааны уршгаар хэдэн мянган сурагч, эцэг, эхийн эрхийг зөрчиж, сэтгэл санаа болон эдийн засгийн хохирол амсч байгаа юм.  Энэ хичээлийн жилд  улсын элсэлтийн ерөнхий шалгалтыг 40388 сурагч өгсөн. Үүнээс дийлэнх нь  математикийн шалгалт өгчээ. Ингээд бодохоор яалт ч үгүй хариуцлага тооцохоос аргагүй. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд эрх үүргийнхээ хүрээнд үүссэн асуудалд бодитоор  хандаж, салбарын сайдад нь хариуцлага тооцон, албан тушаалаас нь огцруулах саналыг намынхаа бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар өчигдөр УИХ-ын даргад өргөн барьсан юм. Ингэснээр БСШУС-ын сайдыг огцруулах асуудалд УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, олонхын саналаар сайд Ж.Батсуурийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. 
 
М.Энхболд: Хариуцлагыг чангатгаснаар төрийн ажил журамтай үргэлжлэх ёстой



Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрын сайд, УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагуудад хандаж аливаад хариуцлагатай байж, алдаа гаргасан тохиолдолд хариуцлага тооцдог байхыг санууллаа. Тэрбээр "Энэхүү үүссэн асуудалд зөвхөн сайдад нь хариуцлага тооцохоос гадна шалгалтын тухайн материалыг хариуцаж байсан хамаарал бүхий  хүмүүст мөн хариуцлага тооцоорой.  40 мянган хүүхэд, тэдний эцэг, эхийн эрхийг зөрчиж, хохирол учруулсан явдал боллоо. Ер нь цаашид бүх шатанд хариуцлагыг сайжруулах, чангатгах талд анхаарч ажилламаар байна. Алдаа гаргасан хэн нэгэнд хариуцлага тооцох тухай асуудлыг ярихаар аль болох зөөллөх гэдгээ болих хэрэгтэй. Хэн нэгний хариуцлагагүйгээс болж ямар их хэмжээний хохирол бий болдог билээ. Тиймээс зөвхөн Засгийн газар, орон нутгийн удирдлагууд  харьяа байгууллагынхаа хүрээнд хариуцлагыг чангатгаж, алдаа гаргасан бол шууд хариуцлага тооцдог байх ёстой. Удирдлагууд эрх үүргийнхээ хүрээнд бусдадаа үүрэг даалгавар өгч, түүнийхээ биелэлтийг хянаж, үнэлж дүгнэдэг байдлыг хэвшил болгомоор байна. Өнгөрсөн дөрвөн жилд энэ байдал алдагдсан. Тэр эмх замбараагүй байдлыг одоо үргэлжлүүлэх гээд байна. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй. Ингэснээр төрийн ажил цэгцтэй, журамтай үргэлжлэх ёстой” хэмээн улс төрийн туршлагатай хүчний зангарга харууллаа. 

УИХ-аас гаргасан энэхүү шийдвэрт Ж.Батсуурь хүндэтгэлтэй хандаж, эсэргүүцэхгүй гэдгээ илэрхийлээд амжсан.  Энэ бас улс төрийн өндөр соёл, их хүндлэл юм. Ингэснээр улс төрд нэгэн сайн жишиг тогтож, мартагдсан соёлыг сануулав. Урьд өмнө Ерөнхий сайд өөрийн саналаар Засгийн газрын гишүүнээ огцруулах хүртэл хариуцлага тооцуулж байсан нь ховорхон. Өнгөрсөн дөрвөн жилд төр, засгийг удирдаж байсан эрхмүүд улсынхаа эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, иргэдийг ядууруулан,  эх орныхоо үнэт баялгийг барьцаалан өр зээл тавьж, дур зоргоороо дургисан. Хариуцлага алдаж, буруу бодлого хэрэгжүүлсэн тэдэнд ард түмэн хариуцлага тооцохыг удаа дараа шаардсан ч тусыг эс олсон билээ. Тухайн үед хэн нь хэндээ ч хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь буулгаагүй юм. Харин ч бүр албан тушаалын зөөлөн сэнтийг булаацалдан нам дотроо хэдэнтээ хагаралдаад амжсан удаатай. 

Манайхаас бусад орон ажлын хариуцлага алдсан удирдлага, албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлдөг тогтолцоотой. Далайн хар шуурга болж, ард түмэн нь амь үрэгдсэний төлөө Ерөнхий сайд нь ард түмнээсээ уучлалт хүсээд огцордог нь соёлт хүн төрөлхтний нийтлэг жишиг. Тиймээс хариуцлага алдсан хэн нэгнийг манайх, танайх гэж намын үзлээр хандахгүйгээр сайд, дарга гэж албан тушаалаар нь эрэмбэлэхгүйгээр олон нийтийн эрх ашиг, олонхын саналд үндэслэн хатуу хариуцлага тооцдог улс төрийн өндөр соёлтой гэдгээ төр, засгийнхан баталж чадлаа. Нөгөө талаар энэ нь цаашид төрийн ажил эмх цэгцтэй, аливаа хууль дүрмийн хүрээнд явах ёстойг сануулсан эхний анхааруулга болов.

"Монголын Үнэн" сонин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex