“Хөрөнгө оруулалт ба тогтвортой байдал”-ын талаарх онцлох ишлэлүүд

12
"Хөрөнгө оруулалт ба тогтвортой байдал”-ын талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, Эдийн засагч, судлаач Т.Доржханд, Монголын уул уурхайд хөрөнгө оруулагчдын ассоциацийн ерөнхийлөгч Т.Лхагва нар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Хэлэлцүүлгийн онцлох ишлэлүүдийг түүвэрлэн хүргэе.
 
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ СЭРГЭЖ ЭХЛЭХ БОДИТОЙ ХӨРС БИЙ БОЛСОН 



УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: 

-Өнөөдрийн Монгол Улсын эдийн засаг ямар байдалтай байна гэхээр эдийн засгийн хямралын байдал зогсоод эдийн засаг сэргэж эхлэх бодитой хөрс бий болж эхэлж байна. Гэхдээ бүрэн батжиж амжаагүй... 

-Хөрөнгө оруулагчид тайван байж болох улс төрийн орчин нөхцлийг бий болгох ёстой. Тэгж байж өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг давж гарна.

-Заал дүүрэн хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож байсан үе  бий. 2014-2015 оны чуулга уулзалтад ердөө 40-өөдхөн хүн оролцсон түүх ч бас байна. 

-Хөрөнгө оруулагчдад улс төрийн тогтвортой байдал агаар ус шиг хэрэгтэй.

-Хэлж ярьж байгаа зүйлдээ тууштай явах гэдэг зарчмыг баримтлах хэрэгтэй.  Одоогийн их хуралд энэ зүйл хангагдана гэдэгт эргэлзэхгүй байна.

-Таван толгойг том зах зээл дээр нь аваачих ёстой. Үнэ цэнэтэй байлгах хэрэгтэй. Зүгээр нэг амнаасаа нүүрс зардаг аж ахуйн төвшинд биш.
 
ТӨСВИЙН ХОЁР ИХ НАЯДЫН АЛДАГДЛААС ОУВС-ГИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ГАРАХААС ӨӨР АРГА БАЙХГҮЙ 



Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав: 

-Сүүлийн дөрвөн жил ажлын байраа алдалгүй, ажилчдынхаа цалингийн фондыг багасгахгүйн тулд л дотоодын 100 мянган компани ажилласан.

-Төсвийн хоёр их наядын алдагдлаас ОУВС-гийн дэмжлэгтэйгээр гарахаас өөр арга байхгүй.

-Гадны хөрөнгө оруулагчид Монголын компаниудаас засаглалын менежментийг нь харж байна. Компани өөрөө засаглалтай байх нь хамгийн чухал.

-Бид саяхныг хүртэл буруу ойлгож байсан. Хөрөнгө оруулагчид гэхээрээ дарга нартай ярьчихдаг гэж ойлгодог байлаа. Тэд ерөөсөө компаниудтай харьцдаг.

-ОУВС-ын сангаас орж ирж байгаа мөнгө зөвхөн балансын алдагдлыг тэг рүү аваачих тийм л төлөвлөгөөтэй.
 
УЛС ТӨР НЬ ТОГТВОРТОЙ, БОДЛОГО НЬ ТОГТВОРТЙ ОРЧИНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ОРЖ ИРДЭГ 


 
Эдийн засагч, судлаач Т.Доржханд:

-Улс төр нь тогтвортой, бодлого нь тогтвортой орчинд хөрөнгө оруулалт орж ирдэг. Хөрөнгө оруулалтын цаана ажлын байр бий.

-ОУВС мөнгө, өмнө авч байсан өндөр хүүтэй зээлээс өөр. Зүгээр орж ирдэг сул мөнгө биш, бодлогоо хэрэгжүүлээд явбал санхүүжилт нь орж ирээд байдаг хөнгөлөлттэй мөнгө.

-ОУВС-гийн хөтөлбөрийн үндсэн зорилго нь эдийн засгийг хөгжүүлэх биш тогтвортой байлгах эрүүлжүүлэхэд чиглэж байгаа юм.
 
Том төслүүдийн хүчээр бид хямралаас гарна


 

-Монголын уул уурхайд хөрөнгө оруулагчдын ассоциацийн ерөнхийлөгч Т.Лхагва:

-Буруу шийдвэрүүдээс  уул уурхайн хямрал үүссэн байдаг. Уул уурхайн зогсонги байдал компаниудыг банкны зээлэнд бариулчихсан.

-Нүсэр хүчээр урагшилдаг том, том төслүүд нэг газаанд орчихоороо сэргэж эхэлтлээ тодорхой хэмжээний их үүсгэвэр шаарддаг. Дотоодын компаниуд бүгд их үүсвэрийн дутагдалд орчихсон байна.

-Том төслүүдийн хүчээр бид хямралаас гарна.

А.Алтан
Эх сурвалж: Eagle news

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

12 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex