3,1 их наяд төгрөгийг юунд зарцуулсан бэ?
Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлав.
Ингэснээр Монголбанкинд үүссэн хохирлыг барагдуулах асуудлыг хуулийн байгууллагад хандан шийдүүлэх үүрэг хүлээж байгаа юм.
Тогтоолын төслийн гол зорилго нь Монголбанкинд үүссэн алдагдлыг хэрхэн барагдуулах, захирал асан Н.Золжаргал болон мөнгө угаасан гэх 45 аж ахуйн нэгжүүдүүдээр тус банкыг алдагдалд оруулсан 3 их наяд төгрөгийг буцаах төлүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцуулах байв.
Учир нь Төв банк, Монголбанкны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1-т Монголбанкны пассив нь актив хөрөнгөнөөс хэтэрсэн тохиолдолд Засгийн газрын үнэт цаас гаргах замаар зөрүүг нөхөх асуудлыг УИХ шийдвэрлэнэ хэмээн заажээ. Энэ дагуу Монголбанкны алдагдлыг Засгийн газар нөхөн хариуцаж байх зохицуулалттай тул Монголбанкны алдагдлыг улсын төсвөөс хаах нөхцөл байдал үүссэн байна. Гэхдээ Монгол Улсын нэгдсэн төсвийн ачааллаас үүдэж уг алдагдлыг улсын төсвөөс хаах боломжгүй учир Монголбанкны хуримтлагдсан алдагдлыг хэрхэн барагдуулан талаар болон уг алдагдлыг үүсгэсэн, улмаар төрд хохирол учруулсан этгээдэд хуулийн хариуцлага тооцоход тогтоолын төсөл чиглэгджээ.
Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Уг тогтоолын төсөл зөвхөн хувь хүнийг яллахад чиглэгдсэн байна. Хэнд ч гурван их наяд төгрөг байхгүй. Буруутай этгээдээр төлбөр гаргуулая, эд хөрөнгийг нь хураалаа. Яллалаа. Гэхдээ Монголбанкны алдагдлыг ямар аргаар нөхөх вэ” хэмээн шүүмжилсэн юм.
Харин түүний асуултад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Монголбанкны алдагдлыг хэрхэн бууруулах талаар хөтөлбөр боловсруулж, УИХ-д танилцуулахыг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд даалгасан. Алдагдлыг арилгах олон арга байна. Үүний нэг нь тус банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалд хариуцлага тооцож, хохирол барагдуулах. Гурван их наяд алдагдлыг Н.Золжаргал бүгдийг нь учруулсан юм биш. Тодорхой хэмжээний алдагдал учруулсан байгаа. Тэр алдагдлыг нь төлүүлэх ёстой гэж үзэж байна. Тэгэхээр төрд их хэмжээний алдагдал учруулсан хүнд хуулийн хариуцлага ярих нь зөв” гэсэн юм.
Тэгвэл 3.1 их наяд төгрөгийн алдагдал юунаас болж учрав
3.1 их наяд төгрөгийн алдагдал нь Монголбанкны захирал асан Н.Золжаргалын буруутай үйл ажиллагаанаас үүссэн гэж ажлын хэсэг үзжээ. Учир нь Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал нь 2012-2016 онд үйл ажиллагааны чиглэлд заагдаагүй ажиллагаа явуулж, монгол улсын хүчин төгөлдөр хууль, эрхзүйн актыг хэрэгжүүлэхдээ албан тушаалын байдлаа урвуулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн, албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас Монголбанкинд 3 их наяд 19 тэрбум 300 сая төгрөгийн алдагдал учруулсан байна.
Мөн тэрбээр Монголбанкны эрдэнэсийн сангийн эд зүйлсийг холбогдох журмыг зөрчиж, бусдад тараах, хуваарилах, тус санд зах зээлийн үнэлгээнээс олон дахин өндөр үнээр эд зүйлс авсан үйлдлүүд тогтоогджээ.
Тодруулбал, Монголбанкны нийгмийн хөгжлийн санд 2012-2015 онд нийт 10 тэрбум төгрөг төсөвлөж, ажилтнуудад үзүүлсэн орон сууцны зээлийн дэмжлэгт 4,1 тэрбум төгрөг, тусламж тэтгэмжид 3,4 тэрбум төгрөг шагналд 0,5 тэрбум төгрөг баяр ёслолын арга хэмжээнд 0,5 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Монголбанкнаас өмнө орон сууц авсан хүнд дахин орон сууцны дэмжлэг үзүүлэх, үндэслэл шалтгаангүй шагнал тэтгэмж, тусламж олгох, цөөн хүнд олон удаа тусламж, дэмжлэг үзүүлж байсан. Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн санхүүжилтэд нийт дүн 3,6 их наяд төгрөгийг зарцуулсан.
МУ-ын Засгийн газар Монголбанкнаас хамтран хэрэгжүүлсэн гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд 13 аж ахуйн нэгжийг хууль бусаар сонгон шалгаруулж, 127,2 тэрбум төгрөгний хөнгөлөлттэй зээлийг олгосон байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд 45 аж ахуйн нэгжид 369.5 тэрбум төгрөгийн зээл олгосон боловч уг аж ахуйн нэгжүүд нь олгосон зээлийг зориулалт бусаар зарцуулж гэрээний үүргийг ноцтой зөрчжээ.
Түүнчлэн Монголбанкны хуулиар хориглосон үйл ажиллагаануудыг явуулсны улмаас их хэмжээний хохирол учруулсан бөгөөд эдгээрээ үүдэн төсөвт их хэмжээний дарамт учраад байгаа гэсэн юм.
Зээлийг зориулалтын бусаар ашигласан компаниудыг нэрийг ил тод зарлав
"Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд 3 их наяд төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй талаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хэлсэн юм. Мөн тэрбээр үүнийг баталгаажуулах үүднээс тодорхой тоо баримтыг дахин зарлахыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас хүссэн юм.
УИХ-аас гарсан ажлын хэсгийн дүгнэлтээр "Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн хүрээнд олгогдсон зээлийг зориулалтын бусаар ашигласан компаниудын нэрийг ил тод зарлаад буй.
МВ-198 "Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр
|
|
төгрөгөөр |
№ |
ААН |
Нийт олгосон |
1 |
НИК ХХК |
57,434,526,720 |
2 |
Петростар ХХК |
24,000,000,000 |
3 |
Магнай трейд |
42,501,995,520 |
4 |
Шунхлай ХХК |
35,293,427,520 |
5 |
Сод Монгол |
20,480,000,000 |
6 |
Жаст Ойл ХХК |
18,718,902,931 |
7 |
Петрожамп ХХК |
1,392,960,000 |
8 |
Монпетекс ХХК |
8,510,985,600 |
9 |
Ойн бирж ХХК |
7,283,787,840 |
10 |
Хөрс Авто Сервис ХХК |
1,440,000,000 |
11 |
Монсуль ХХК |
3,120,000,000 |
12 |
Рысжан ХХК |
2,080,000,000 |
13 |
Ундарга Увс ХХК |
2,080,000,000 |
14 |
Синчи Ойл ХХК |
2,080,000,000 |
|
Нийт |
226,416,586,131 |
д/д |
ААН-ийн нэрс |
Дэд хөтөлбөрийн нэр /сая төгрөгөөр/ |
Тайлбар |
|||
Цемент |
Арматур |
Эргэлтийн хөрөнгө |
Дүн |
|||
1 |
Билгүүнтрейд ХХК |
5,000.0 |
- |
- |
5,000.0 |
Цемент оруулж ирээд борлуулалгүй эргэлтийн хөрөнгөнд ашигласан |
2 |
Очирням ХХК |
2,000.0 |
- |
- |
2,000.0 |
Импортоор цемент оруулж ирээгүй, борлуулалт хийгээгүй. |
3 |
Ордгео ХХК |
1,500.0 |
- |
- |
1,500.0 |
Дотоодын ААН-ээс цемент авсан. |
4 |
Монос констракшн ХХК |
1,300.0 |
- |
- |
1,300.0 |
ГЕГ-ын мэдээнээс цемент оруулж ирсэн нь нотлогдоогүй. |
5 |
Суурь ХХК |
2,000.0 |
- |
- |
2,000.0 |
Цемент борлуулаагүй. Оруулж ирээд өөрийн эргэлтийн хөрөнгөнд ашигласан. |
6 |
Миротек ХХК |
1,000.0 |
- |
- |
1,000.0 |
ГЕГ-ын мэдээнээс цемент оруулж ирсэн нь нотлогдоогүй. |
7 |
Төмөрттранс ХХК |
- |
4,000.0 |
- |
4,000.0 |
Эргэлтийн хөрөнгөнд ашигласан |
8 |
Бүрд констракшн ХХК |
- |
1,500.0 |
16 сэтгэгдэл
|