Ажилгүйдэл буурч, хөдөлмөрийн зах зээлд эерэг үзүүлэлт гарах нь

0

 

        Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд өнгөрөгч сарын байдлаар 39,4 мянга болж 28,5 мянган нь  бүртгэлтэй ажилгүй иргэд байна гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Түүнчлэн 10,9 мянга нь ажилтай боловч өөр ажил хийхээр хайж байгаа хүмүүс юм байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 5.2 /15,4/ мянган хүнээр, өмнөх сараас 4,5 /13.7/ мянган хүнээр буурсан гэсэн эерэг үзүүлэлт гарчээ.

 

 Мөн төрөөс  эрх зүйн орчны шинэчлэл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал гэсэн чиглэлүүдээр дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. Эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг шинэчлэн найруулж байгааг дурдлаа.

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Хөгжлийн  бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа гэдгийг салбарын  сайд онцолж байсан юм.

 

 

Хөдөлмөр эрхлэлтийн талаар хүмүүс ямар байр суурьтай байгаа талаар хүргэж байна.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр:

-Дэлхийн банкнаас 25 сая ам.долларын зээл авах асуудал шийдэгдсэн. Энэ зээлийг ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байртай болгоход зарцуулна. Цаашид хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг зөвхөн нэг яам хариуцах бус төрийн салбар байгууллага өөр хоорондоо уялдаатай ажиллах замаар асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна.

 

 Нэн түрүүнд боловсон хүчин бэлтгэх бодлогыг ажлын байрны эрэлт хэрэгцээтэй хамт уяж өгөхгүй бол цаашид шинээр бэлтгэгдэн гарах мэргэжилтнүүдэд ажлын байр олдоход хүндрэл үүсэх талтай. Үйлдвэржилтийн газрын зургийг тогтвортой байлгаж, үндэсний үйлдвэрлэгчдийн нөөц бололцоог ашиглан ажлын байрны хүртээмжийг дээшлүүлэх шаардлагатайг онцлоод эхний ээлжинд 16 мянга 500 ажлын байр дотоодын нөөц боломж бий болгоно.

 

 

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа:

-2017 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 16400 хүнийг түр болон байнгын ажлын байраар хангасан. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд иргэнд 10 сая, аж ахуйн нэгжид 20 сая төгрөгийн зээл олгох ажил эхэлж байна.

 

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл:

 -Ажилгүйдлийг бууруулах чиглэлээр салбарын яам анхаарч ажиллаж байгаагийн үр дүн гарч байна. Жишээ дурдахад "MCS”, "Моннис”, "МАК” зэрэг томоохон компаниуд 2000-аад ажлын байр шинээр бий болгожээ. Он дуустал 20 мянган ажлын байр шинээр бий болгох зорилгоо хэрэгжүүлэх боломжтой.

 

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат:
 

-Ажлын байр нэмэгдүүлэх ажлыг ганцхан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд тохолгүй, бүх яамд дэргэдээ салбар зөвлөл ажиллуулж, ажлын байр шинээр бий болгоход анхаарч ажиллах шаардлагатай байна. Гадаад улсуудад гурван жилээс дээш хугацаагаар ажиллах залуусыг гэр бүлтэй нь явуулах зэрэг асуудлыг зөвлөмжид тусгах хэрэгтэй.

 

С.Наран

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex