СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЗАМ ТЭЭВРИЙН НОЦТОЙ ОСОЛ ГАРЧ ЗОРЧИГЧИД АМИА АЛДЖЭЭ
Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт зам тээврийн ноцтой осол гарч, хоёр хүн амиа алдсан хэрэг энэ амралтын өдрүүдэд гарчээ. Тодруулбал, "H.Starex" маркийн автомашины жолооч Г зогсож байсан "Howo Sinotruk" маркийн автомашиныг мөргөж зорчигч З, С нарын хоёр хүний амь насыг хохироожээ. Улмаар ослын улмаас дөрвөн хүн гэмтсэн байна.
Түүнчлэн энэ амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ-т зам тээврийн ослын 272 дуудлага бүртгэгджээ. Мөн зам тээврийн ослын улмаас 15 хүн хүнд, хөнгөн гэмтжээ.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг Баянбүрдийн тойргийн уулзварт амины "H.Grace" маркийн автомашины жолооч А нь "T.Pruis-20" маркийн Г жолоочтой автомашин, T.Pruis-20 маркийн А жолоочтой автомашинуудтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын найман хүн гэмтсэн байна.
Мөн Чингэлтэй дүүргийн нутаг Телевизийн зам, Зүүн тасганы 0022 тоот хашааны урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Х-г мөргөж гэмтээгээд, хэргийн газрыг орхин явжээ.
Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 14 /мөргөлдөх хэлбэрээр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтсэн/, явган зорчигч мөргөж гэмтээсэн таван осол, хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс гадна ослын газрыг орхин явсан хоёр хэрэг гарчээ.
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 71 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна.