Удахгүй нээгдэх соёл, амралтын "ZAISAN HILL" цогцолборын онцлох ЗУРГААН үйлчилгээ

0

- Соёл, амралтын "Zaisan Hill” цогцолбор тун удахгүй ашиглалтад орох гэж байна -

 

Улаанбаатарчууд гэлтгүй хөдөө орон нутгаас хотын төвийг зорин ирэх, цаашлаад дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж буй жуулчид, зочдын сонирхон очиж, Улаанбаатар хоттой танилцдаг нэгэн газар бол Зайсан толгой.

Сүүлийн хэдэн жилийн турш Зайсан толгойн энгэрт нэгэн томоохон байгууламж баригдаж байгааг бид ажиглаж, ямар барилга баригдах гэж буйг сонирхон, ашиглалтад орохыг нь хүлээсээр байна.

Харин тэрхүү томоохон байгууламж тун удахгүй соёл, амралтын бүхэл бүтэн цогцолбор болон нээгдэх гэж байгаа юм ажээ.

Тус цогцолбор үүд хаалгаа нээснээр Нийслэлчүүд бидэнд чөлөөт цагаа хөгжилтэй, зөв боловсон, мартагдашгүй дурсамжтай өнгөрүүлж болохуйц ямар, ямар боломжийг бүрдүүлж байгааг сонирхохоор "Zaisan Hill” цогцолборыг зорьсон юм.

Ингээд уншигч та бүхэндээ соёл, амралтын "Zaisan Hill" цогцолборын товч мэдээлэл болоод онцлох зургаан үйлчилгээг танилцуулъя. 

 

Төслийн нэр: Соёл амралтын ЗАЙСАН ХИЛЛ цогцолбор

Төсөл хэрэгжүүлэгч: Оюуны Ундраа Групп

Ашиглалтанд орох хугацаа: 2017 оны 4-р улирал

Барилгын нийт давхар: 11

Нийт талбайн хэмжээ: 28,000 м.кв

Үйл ажиллагааны чиглэл: Энтертайнмэнт, Аялал жуулчлал, Соёл урлаг, Худалдаа, Үйлчилгээ

НЭГ. КИНОГ ДОТОР НЬ ОРСОН МЭТ ҮЗЭХ 4D КИНО ТЕАТР

Орчин үеийн технологийн хөгжлийн явцад киног зөвхөн үзэх бус мэдэрч, кинонд жинхэнэ утгаараа орох боломжтой болсон. Дэлхийн кино ертөнцийн технологийн шинэ дэвшилтэй Монголчууд бид хөл зэрэгцэн өөр нэгэн гайхамшгийг мэдрэх мөч тун ойр ирээд байна.

 

Энэ нь юу вэ гэвэл, үзэгчид киног 3D технологиор үзэж, бодит мэт мэдрэмжийг авдаг байсан бол тун удахгүй киногоо бүхий л мэдрэхүйгээрээ орж үзэх боломжийг 4D кино театр олгох юм.

БИЧЛЭГ

 

 

4D КИНО ТЕАТРЫН ГОЛ ОНЦЛОГ ЮУ ВЭ

Хөдөлгөөнт суудал: Кино театрын суудал бүр нь тухайн киноны үйл явдалтай уялдан хөдөлнө.

Тусгай эффект: Киноны үйл явдалд далайн шуурга шуурах үед аянга цахиж, салхи салхилан, бороо ороход дээрээс бороон дуслууд унаж, цэцэгсийн дунд явах үед анхилуун үнэр үнэртэх болно. Өөрөөр хэлбэл: Ус, бороо, агаар, цахилгаан, бөмбөлөг, манан, салхи, үнэр, доргилт, цас зэрэг эффектүүдийг бүгдийг багтааснаараа оцлогтой.  

 
 
ХОЁР. 1,000 ХҮНИЙ СУУДАЛТАЙ КОНЦЕРТ, ХҮЛЭЭН АВАЛТЫН ТАНХИМ

Олон улсын түвшний томоохон урлаг соёлын үйл ажиллагаанаас эхлээд концерт, фестивал, шоу, хүлээн авалт, спортын тоглолт, үзэсгэлэн яармаг зэрэг бүх төрлийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой 1,000 хүний суудал бүхий олон улсын жишигт нийцэхүйц концертийн танхим тус цогцолборт нээгдэх гэж байна.

 

Уг танхимын хамгийн гол онцлог, давуу тал нь,

  • 10,000 хүний багтаамж бүхий танхимд зориулсан дууны систем,
  • Байнгын хөдөлгөөнд орших динамик гэрэлтүүлгийн систем,
  • Лазерын гэрлийн систем,
  • Тусгай эффектийн систем,
  • Динамик шал, тайзны систем зэрэг олон улсын томоохон танхимуудад ашиглагддаг тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан байхаар зохион байгуулжээ.
ГУРАВ. ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ

Соёл амралтын хүрээлэн гэлтгүй аль ч улс оронд хүүхдийн эрх хамгийн түрүүнд яригдах асуудал гэдгийг цогцолборын хамт олон марталгүй "Zaisan Hill"-ын нэгдүгээр давхрыг бүхэлд нь хүүхдийн ертөнц болгожээ.

Энэ давхарт хүүхдийн тоглоомын төв, VR ертөнц, автомат тоглоомын төв, хүүхдэд зориулсан бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаа зэрэг хүүхдийн гэх тодотголтой бүхий л үйлчилгээ, үйл ажиллагааг цогцлуулах аж.

 
 

Үүнээс гадна, уг давхарт дан ганц хүүхэд багачууд бус залуус, эцэг эхчүүдэд зориулсан амралтын хэсгийг тохижуулсан бөгөөд тухлан сууж ном унших тохилог орчинтой, төрөл бүрийн номын худалдааны төв, номын сан байх юм.

 
ДӨРӨВ. МОНГОЛ СОЁЛ, УРЛАГИЙН ДАВХАР, ШИЛЭН ГҮҮР

"Zaisan Hill" цогцолборын бас нэг онцлог бол Зайсан Толгойн авто зогсоолтой шууд холбогдох шилэн гүүр юм.

 

Уг гүүрээр Монгол уламжлалт соёл, урлагийг залуу үе болон гадны жуулчдад таниулах зорилготойгоор зохион байгуулагдсан Аялал жуулчлалын давхарт шууд хүрэх боломжтой бөгөөд уг давхарт "Дэлхийн Морин Хуурын Төв” байгуулагдах юм байна. 

Үндэсний урлагийн түүхэн хөгжлийг харуулах, эртний үеэс орчин цаг хүртэлх бүх он тооллыг хамрах Хуур хөгжмийн үзмэрийн сан хөмрөг бүхий музей, галлерэйг эндээс сонирхож болохоос гадна дотоод гадаадын жуулчдад зориулан Ардын урлагийн тоглолтыг зохион байгуулдаг байхаар төлөвлөжээ. 

Мөн Аялал жуулчлалын давхрыг Монгол ард түмний соёл, уламжлалт хоол хүнс, хувцас хэрэглэл, гар урлал, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн зэргийг сурталчилан таниулах давхар болгон тохижуулах аж.

ТАВ. 360 ГРАДУС ВИП ЛОУНЖ
 

Барилгын хамгийн дээр байрлах Панарома давхрыг товч танилцуулъя. Панарома гэж нэрлэж байгаагийн учир нь давхрын бүх талын хана шилэн юм.

Ингэснээр "Zaisan Hill" цогцолборын хамгийн дээд давхраас Улаанбаатар хотыг тольдон харах боломжтой орчныг бүрдүүлсэн нь бас нэгэн сонирхолтой, шинэ шийдэл байв.

ЗУРГАА. ХУРИМЫН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАВХАР

Шинээр гал голомтоо бадраан хуримлах гэж буй мянга мянган залуу хосдоо зориулан нэгдсэн хуримын үйлчилгээ үзүүлэх давхрыг энэхүү цогцолборт тохижуулж байна.

Цогцолборын тус давхарт хуримын ёслолын танхим, хуримын хувцасны салон, гоёл, сүйн бөгж, хуримын нүүр будалт, хуримын мэргэжлийн студи, ресторан байрлах юм. 

 

Сүйт залуу загварлаг хослол, сүйт бүсгүй хээнцэр даашинзны сонголтоо хийн, тансаг зэрэглэлийн хуримын арга хэмжээ зохион байгуулж, бусад бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой болох нь. Түүгээр ч зогсохгүй хуримын бүх төрлийн түрээсийн үйлчилгээг залуу хосууддаа зориулан гаргах гэнэ. 

БУСАД

"Zaisan Hill" соёл, амралтын цогцолборын үйлчилгээнүүдээс бид дээрх зургааг онцоллооо. Эдгээрээс гадна тус цогцолборт Монголын анхны Үсэрдэг трамполин парк, Олон үндэстний зоогийн газрууд, Шөнийн клуб, Бялдаржуулах төв, Үсчин гоо сайхны салон зэрэг үйлчилгээ нээгдэх юм байна. 

 
 

Нэмж хэлэхэд Оюуны Ундраа Группээс хэрэгжүүлж буй Соёл амралтын "Zaisan Hill" цогцолбор арванхоёрдугаар сард ашиглалтад орох бөгөөд нийт 26,000 м.кв талбайг хамарсан томоохон цогцолобор юм. 

 

Нийслэл хотод иргэд гэр бүл, найз нөхдөөрөө амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс байдаг гэх асуудал нэлээд тулгардаг ч өнөөдөр Оюуны Ундраа Группийн залуус хотынхоо өнгө үзэмж, иргэдийн ая тухтай, жаргалтай амьдрах боломжийг бүрдүүлэхийг зорин ажилласаар байна.

Ингээд бид шинэхэн соёл, амралтын цогцолбороо нээгдэж, үйл ажиллагаагаа эхлэхийг хүлээх л үлдлээ.


"БИЗНЕСЭЭ ӨРГӨЖҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙНА"

Эцэст нь дуулгахад тун удахгүй ашиглалтад орох соёл, амралтын цогцолборын нэгээхэн хэсэг болж, бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудтай

  • Худалдааны зориулалттай талбай
  • Монгол брэнд бүтээгдэхүүний худалдааны зориулалттай талбай
  • Үйлчилгээний зориулалттай талбай дээрээ хамтран ажиллахад бэлэн байгаагаа төслийн багийнхан хэлж байсан юм. 

Холбоо барих утас: 9999-8939, 9908-0126, 7711-8939

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.