М.Мөнхдэлгэр: Баяр наадмын үеэр өрхийн эмнэлэгүүд ажиллана

0

 

ЭМЯ-ны харъяа НЭМГ, НЭМҮТ-өөс баяр наадмын үеэр үүсч болох эрүүл мэндийн асуудлаар сэрэмжлүүлэг, зөвлөгөө өглөө. 

 

ЭМЯ-ны харъяа НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр "Баяр наадамтай холбогдуулан НЭМГ-ын эмнэлэгийн тусламжийг зохицуулах тухай А/93 тоот тушаал гарсан.

Уг тушаалаар 2017 оны долоодугаар сарын 10-ны 20:00 цагаас долоодугаар сарын 17-ны 09:00 цаг хүртэл нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд харицлагатай жижүүрээр ажиллана.

Үүний зэрэгцээ 24 цагийн эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.

2017 оны долоодугаар сарын 11-нээс долоодугаар сарын 17-ныг хүртэлх хугацаанд дүүргийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төв дээр 10:00-15:00 цагийн хооронд шүдний эмч ажиллана.

Мөн дотор, мэдрэл, мэс заслын эмч нар амбулаторийн үзлэг 10:00-15:00 цагийн хооронд хийнэ.

Ийм учраас иргэд шаардлагатай тусламж үйлчилгээг авах боломжтой.

Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээ тухайн өдрүүдэд мөн 10:00-15:00 цагийн хооронд өрхөөр тусламж үйлчилгээ үзүүлнэ.

Баяр наадмын үеэр иргэд өөрсдөөсөө шалтгаалсан урьдчилан сэргийлэх үйлдлийг хэрэгжүүлээсэй гэж уриалмаар байна" гэлээ. 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.