Total Иранд хий олборлолтод нэг тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ

0

Total Иранд хий олборлолтод нэг тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ

 Францын нефть, хийн Total компани Иран дахь Өмнөд Парсын ордоос хий олборлох гэрээг Тегераны Засгийн газар­тай хийлээ. Францын компани анхны хөрөнгө оруулал­таар нэг тэрбум орчим доллар зарцуула­хаар төлөвлөжээ. Өр­нөдийн зүгээс Ираны эрчим хүчний салбарт тавь­­сан хоригийг цуцласны дараа Европоос орж ирж буй хамгийн том хөрөнгө оруулалт нь энэ болж байна. Дэл­хийд хамгийн томд тооцог­дож байгаа Өмнөд Парсын орд газрын 11 хэсэгт олборлолт явуулах тохиролцоонд Тегераны зүгээс Ираны нефтийн үндэсний компани (National Iranian Oil Company) гарын үсэг зуржээ. Энэ төсөлд мөн Хятадын үндэс­ний нефтийн ком­пани (China National Petroleum Corporation, CNPC) оролцож байна. Гэрээнд заасны дагуу, Францын компани төс­лийн 50.1, CNPC 30, Ираны Засгийн газар үлд­сэн 19,9 хувийг эзэм­ших аж. 11 хэсэгт олбор­лолт явуулах өртөг дөр­вөн тэрбум ам.доллар. Орд газрын нийт нөөц нь хоёр тэрбум куб фут буюу 56.6 сая куб метр аж. Энэ нь өдөрт 400 мянган бар­рель нефтьтэй тэнцэх хий олборлоно гэсэн үг. Олбор­лолт 2020 оноос эхэл­нэ хэмээн тооцоолж байна.

Өмнөд Парс нь Катараас зүүн хойд зүгт орших Персийн булан дахь Ираны Зүүн болон Өмнөд Парсын орд газрын өмнөд хэсэг юм. Өмнөд Парсад дэлхийн хийн нөөцийн найман хувь, Ираны хийн нөөцийн 50 хувь нь оршдог. 3700 хавтгай дөрвөлжин км газрыг эзлэх тус ордыг Ираны эрх баригчид 28 хэсэгт хуваажээ. Хоёр, гуравдугаар хэсэг дээр ОХУ-ын "Газпром” компани Францын Total, Малайзын Petronas компанитай хамтран олборлолт явуулахаар болжээ.

2000 оны сүүлчээр Ираны хийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд бэлэн өрнөдийн томоохон компаниудаас Total ганцаараа үлдсэн юм. Гэвч 2008 оны дундуур Францын компани "Ираны өмнөд нутагт хий олборлох ажлаа улс төрийн тогтворгүй байдлын улмаас зогсоож байна” хэмээн мэдэгдэж төслөөс гарч буйгаа зарлаж байв. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг "Иран улс цөмийн хөтөлбөрөө зогсоохтой холбоотой бүх амлалт, болзлоо биелүүллээ” хэмээн мэдэгдсэний дараа АНУ болон Европын холбоо Ираны эсрэг хориг арга хэмжээг цуцласан билээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.