Өвдөлт багатайгаар төрөх 10 арга

0

1. Төрөх газраа болон эх барих эмчээ эртнээс төлөвлөж, тохирох
Хичнээн сайн, алдартай ч гэсэн хажууд нь байхад тав тухгүй байдаг эмчийн оронд ярилцахад, хамтарч ажиллахад чамд дулаахан сэтгэгдэл төрүүлдэг эмчийг сонгоорой. Мөн тухайн эмнэлэг, эмч дээр төрж байсан эмэгтэйчүүдтэй танилцаж, "амьд” зөвлөгөө сонсох ч гэсэн сонголтонд нь нөлөөлөх гол хүчин зүйл болж чадна.

2. Эрүүл хооллох
Хоол харах төдийд л дургүй чинь хүрч байсан ч уураг, амин дэм, хүнсний ногоо, жимсээр хооллохоос хэзээ ч бүү татгалз. Боловсруулсан бүтээгдэхүүн, их сахар, давстай хоолноос харин татгалзах хэрэгтэй шүү. Их хэмжээгээр эрүүл хооллох нь өөрөөрөө амархан төрөхөд сэргээш шиг л үйлчилдэг.

3. Хөдөлгөөнөө хорихгүй байх
"Youtube” –ээс жирэмсний үеийн йог хичээлүүдийг үзэж, дагаж хийгээрэй. Усанд сэлэх, алхах зэрэг урьд нь хийдэг байсан идэвхтэй хөдөлгөөнүүдээ болон чамайг "чанга” хэвээр чинь байлгах кегель, өгзөгний дасгалуудаа ч гэсэн тогтмол хийхээ мартаж болохгүй.

4. Хүүхдээ зөв байрлалд байлгах
Хүүхэд хэвлийд бөгсөөрөө байрлаж байхдаа хөл нь байнга давсган дээр дарж, жийж байдаг учраас зогсох үед ойр ойрхон шээс хүрч, доош дарж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Энэ нь жирийн үзэгдэл бөгөөд хүүхэд маань томрохоороо буюу 32 дох долоо хоногоос өөрт эвтэйхэн байрлал болох урвуу байрлалдаа шилжинэ. Тиймээс байгалийн өөрийнх нь үйл явцад туслахын тулд унтахдаа хажуугаараа хэвтэх, тонгойхдоо нуруугаа цэх байлгаж харин өвдгөө нугалах, зогсохдоо гэдсээ урагш түрж биш өсгий, өлмий хоёр дээрээ тэнцвэрээ хуваах хэрэгтэй. Энэ нь аарцгийн ясанд ачаалал учруулахгүй байх үүрэгтэй юм.

5. Амьсгалын дасгал хийх
Өдрөөс өдөрт томорч буй сав нь хэвлийн хөндийн эрхтнүүд болон өрцийг дээш өргөн шахснаар өрцний хөдөлгөөн хязгаарлагдмал болж уушигны эзлэхүүн багасна. Харин энэ үед ургийн хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдсээр байх тул эмэгтэй хүн үүнд зайлшгүй дасах хэрэгтэй болдог аж. Үүнийг амьсгалын дасгал өдөр бүр хийх замаар шийддэг бөгөөд ингэхдээ биеийн дасгалтай нэг цогц болгож, амарч байхдаа буюу дээд тал нь 10 минутын турш үргэлжлүүлээрэй. Толгой эргэвэл амьсгаа аваад 20-30 секунд орчим барихад аяндаа зүгээр болно. Google дээр "Жирэмсний үеийн амьсгалын дасгал” гээд хайвал олон төрлийн амьсгалын дасгалууд гарч ирж байгаа шүү.

6. Гэртээ байх
Жирэмсний үед 28 долоо хоногоос дотогш бол өөр оронд зорчих, хөдөө явахыг зөвшөөрдөг. Үүнийг дагаагүйгээс болж төлөвлөсөн эмнэлэг, тохирсон эмч, зохих ёсоороо төрж чадахгүй тохиолдол олон байдаг. Тиймээс дээрх хугацаанаас хэтэрсэн бол хол замд явахаас яаж ч байсан зайлсхийгээрэй.

7. Эрч хүчтэй байх
Ихэнх эхчүүд эмнэлэгт очсон хойноо идэвхтэй байдлаа алдаж, эмч нар л өөрийг нь төрүүлж өгөх ёстой гэх хандлага гаргадаг байна. Хүүхдээ өвдөлт багатайгаар, амархан төрүүлэхэд гол нөлөөг үзүүлдэг зүйл бол чиний хүч, зүтгэл юм. Орон дээрээ ч гэсэн гарахдаа аль болох ийш тийшээ хөдөлж, хөрвөөхөд тохиромжтой байрлал, өнцгийг сонгох хэрэгтэй.

8. Өөрөөрөө төрж чадна гэдэгтээ итгэх
Чи бол нас биед хүрсэн эмэгтэй хүн. Байгалиасаа эмэгтэй хүний бие хүүхэд төрүүлэхэд зориулагдаж зохиогдсон байдаг учир тэгтлээ бүү санаа зов. Чиний бие ч гэсэн адилхан шүү дээ. Хэрвээ чи "Аймшигтай өвдөнө, би яасан ч төрж чадахгүй байх аа” гэж бодоод л байх юм бол төрөлт чамд улам хэцүү санагдана бас мэдрэгдэнэ. Тиймээс төрж чадна гэдэгтээ үнэн сэтгэлээсээ итгэ.

9. Бичлэгнүүд үз
Удахгүй төрөх гэж байгаа жирэмсэн эмэгтэйн тухай романтик инээдмийн кинонууд олон бий. Ямар олон охид уран сайхны хэтрүүлэгтэй тэдгээр кинонуудыг үзээд "Хөөх хурдхан гэрлэж, хүүхэд гаргах юмсан” гэж мөрөөддөг гэж бодож байна? Тоо томшгүй их. Үүний оронд Youtube дээрээс бодит бичлэгнүүдийг үзэх хэрэгтэй. Гэхдээ айх хэрэггүй. Чамд юутай тулгарах гэж байгаагаа жинхэнээр нь мэдэх эрхтэй шүү дээ.

10. Хүүхдээ цээжиндээ наах
Дөнгөж төрсөн хүүхдийг эхийнх нь цээжин дээр тавих ч гэсэн бодлоготой зүйл аж. Оёо, хүй хайчлах зэрэг мэс ажилбаруудыг хийж байх хугацаанд эхийг сатааруулж, өвдөлт мэдрүүлэхгүй байх нэгэн хэлбэр нь энэ юм. Хорвоо дээр мэндлээд ганцхан минут болж байгаа хөөрхөн үрээ хараад хэн сатаарахгүй байх билээ дээ?

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex