Зам барих гэж ирсэн хэрэг үү, охидыг бузарлах гэж ирсэн хэрэг үү Том онцлох мэдээ 2017/08/02 4 Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газрын хоорондын гэрээгээр Хөшигийн хөндийн Олон улсын нисэх буудлыг барьж гүйцэтгээд өдгөө дуусах шатандаа явж байгааг албан эх сурвалж мэдээлж байсан. Харин Олон улсын нисэх буудал, Улаанбаатарыг холбосон хурдны замыг барьж гүйцэтгэж байгааг ч бид бүхэн мэднэ. Энэхүү ажлын гүйцэтгэгч компаниар Хятадын компани ажиллаж байгаа аж. Тус компанийн ажилчид нь зүй бус авирладаг тухай уугуул нутгийн иргэд бидэнд мэдээлсэн. Тухайлбал, Хятад компанийн ажилчид Улаанбаатараас Монгол охидыг зөөн биеийг нь үнэлүүлдэг тухай эх сурвалж хэллээ. Тэдний хувьд Улаанбаатараас "Старекс” автомашинаар Монгол охидыг зөөвөрлөн ажлынхаа байранд авчирч .60 мянган төгрөгөөр биеийг нь үнэлүүлдэг аж. Монгол Улсын бүтээн байгуулалтад гар бие оролцох нэрийн дор хоёр улсын гэрээгээр орж ирсэн Хятад компанийн ажилчид ийнхүү нутаг дэвсгэр дээр нь зүй бус авирлаж Монгол охидын маань биеийг үнэлүүлж байгаа хариуцлагыг хэн хүлээх вэ. Хятадууд бидэнд тус болох гэж ирсэн хэрэг үү, ус болох гэж ирсэн хэрэг үү. Энэ бусармаг байдлыг аль аль талдаа анхаарах цаг нь болжээ. Х.Баатар 4