Монгол охидыг Малайз руу гаргаж худалдсан бүлэглэлийг илрүүлэв
Монгол Улсаас охидыг Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотын нэр бүхий хэд хэдэн зочид буудал, массажны газруудад аваачиж улмаар бэлгийн мөлжлөгт оруулж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан томоохон сүлжээг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгаж эхэлсэн. Өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш гурван удаагийн тээвэрлэлтээрнийтдээ 12 эмэгтэйг өндөр цалинтай ажилд оруулах нэрийдлээр Малайз Улс руу хил давуулан худалдаалан, зуучлалын хөлсөнд нь 500,000-2,000,000 орчим төгрөгийн урамшуулал авдаг байсан байж болзошгүйг цагдаагийн байгууллага тогтоожээ. Хохирогчдыг элсүүлэх ажлыг Улаанбаатар хотод амьдардаг Б гэгч хариуцан гүйцэтгэж, Монгол улсын иргэн Н нь Малайз улсад хохирогчдыг ирэх үед хүлээн авч, охид эмэгтэйчүүдийг цааш нь Малайз улсын иргэн А гэгчид шилжүүлдэг өгдөг байжээ. Харин Малайз улсын иргэн А нь уг эмэгтэйчүүдийг биеэ үнэлэх үйлчилгээ үзүүлдэг зочид буудал, саун массажны газруудад аваачиж, бэлгийн мөлжлөгт оруулдаг болох нь тогтоогдсон байна.
1983-1996 онд төрсөн 12 хохирогчийг тогтоож гэмт хэрэг үйлдэгчдийг Малайз улс руу буцахаар онгоцны тасалбараа захиалан явах гэж байх үед нь Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус баривчилсан байна . Хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.