У.БОРЧУЛУУН: БҮХ ЛИЦЕНЗҮҮД ХУВЬ ХҮНИЙ ГАР ДЭЭР БАЙЛАА ШҮҮ ДЭЭ

0

У.БОРЧУЛУУН: БҮХ ЛИЦЕНЗҮҮД ХУВЬ ХҮНИЙ ГАР ДЭЭР БАЙЛАА ШҮҮ ДЭЭ

 

"Эрдэнэс Монгол” ХХК үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн түүх өгүүлсэн буландаа бид геологич У.Борчулуун гуайг урьсан юм.  Эрдэнэс ЭМГЛ-ийн Геологи уул уурхайн албаны даргаар ажиллаж байсан /тухайн үеийн нэрээр/ тэрээр Эрдэнэс ЭМГЛ компани анх байгуулагдаж байх үеийн дурсамжаас бидэнтэй хуваалцлаа. 

 

 

У.БОРЧУЛУУН: БҮХ ЛИЦЕНЗҮҮД ХУВЬ ХҮНИЙ ГАР ДЭЭР БАЙЛАА ШҮҮ ДЭЭ

 

Сайн байна уу та, компанийнхаа үндэс суурийг тавилцсан хүнтэй ярилцаж байгаа нь их завшаантай байна шүү. Танаас их сонин сайхан түүх сонсоно байх гэж бодож байна...?

Тийм ээ,  би "Эрдэнэс МГЛ” компани анх байгуулагдахад орж ажилласан.  Одоогоос 10 жилийн өмнө буюу 2007 оны 2 дугаар сард Засгийн газрын тогтоол гарч "Эрдэнэс МГЛ” компанийг байгуулж байлаа. Тухайн үед Үйлдвэр худалдааны яамны нэгдсэн бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга Зоригтыг Гүйцэтгэх захирлаар томилох шийдвэр гарсан. Би Зоригтын  газарт ахлах мэргэжилтнээр ажиллаж байлаа.  Шийдвэр гарсны дараа Зоригт надтай уулзаж  "За Борчулуун гуай хоёулаа хамт явъя” гэж хэлэхэд нь би огт тээнэгэлзэлгүй шууд л зөвшөөрсөн.  Би уул уурхайн мэргэжлийн хүн байсан учраас надад тийм санал тавьсан байх л даа. Гэтэл би Эрдэнэс ЭМГЛ рүү явж чадалгүй хоёр гурван сар саатсан гэх үү дээ.  Тухайн үед Сангийн сайд Баяртсайхан, манай төрийн нарийн бичгийн дарга  Нямсүрэн,  дэд сайд Содбаатар нар "яамны нэгдсэн бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын даргаар тулхтай хүн хэрэгтэй байна, та газрын даргаар ажилла” гэсэн.  Би харин татгалзаад... Тэгтэл Содбаатар сайд надтай уулзаж  "Зоригоо та хоёрыг би мэдэж байнаа, та ЭМГЛ руу явах гэж байгаа биз дээ.  Гэхдээ хэдэн сар би таныг явуулахгүй. Газрын орлогч даргаар ажилла” гэлээ.  Тэгээд л "Эрдэнэс МГЛ”  компанид би 7 сард очиж байлаа.  2009 он хүртэл ажилласан.  

Анх хэдүүлээ байсан бэ?

Анх ердөө  Зоригт  Алдармаа хоёр л байсан.  ТӨХ-ны байранд ганц умгар өрөөнд ажил эхэлж байлаа.  Алдармаа саяхныг хүртэл Эрдэнэс Монгол компанид аудитын мэргэжилтнээр ажиллаж байсан. Тэгээд  дараа нь манайхаас Энхчимэг, Ганхуяг, бид гурав очсон.  Дипломатуудын байр гээд ногоон байранд нүүж орж, бүтцээ хийх, компанийн дүрэм боловсруулах зэргээс ажлаа эхэлсэн дээ. ТӨХ компанийн дүрмийг Засгийн газраар оруулж батлуулсан.  Логогоо хийлээ.  Тухайн үед логоны уралдаан зарлаад саналууд авч байсан юм. Би тэр үед Зоригт даргад "уул уурхайн компани учраас алхны зураг заавал байх ёстой юм шүү” гэж хэлж байлаа. Манай лого чинь анх хар,шар өнгөний хослол бүхий уул, алхны дүрслэлтэй байлаа шүү дээ.   Ер нь тэр үеэс л ажил жигдэрсэн юм.  Би ч дороо тав, зургаан залуучуудтай болоод авлаа. Тэр үед "Стратегийн орд газар” гэсэн нэр томъёо гарсан байлаа.  "Стратегийн орд газар” гэж тодорхойлсон 15 орд газрын мэдээ мэдээллийг  бид цуглуулж эхэлсэн. Тэгээд л лиценз цуглуулах ажилд орсон доо.  

Цуглуулах ий...?  Лицензүүд хувь эзэмшилд байсан биз дээ?

Тийм тийм, тэр үед бүх лиценз хувь хүний гарт байсан. Бүх лицензүүд шүү.

Хэр олон лиценз цуглуулсан бэ?

Олон лиценз цуглуулж чадаагүй ээ.  Шивээ-Овоо, Тавантолгой, Төмөртэйн ордын лицензүүдийг авсан.

Яаж авсан нь сонин байнаа?

Яахав, хөөцөлдөж байгаад л... Янз бүрийн аргаар авсан. Ер нь ний нуугүй хэлэхэд, жишээ нь Тавантолгойг бол бараг булааж авсан. Тэр үед Тавантолгойн лиценз Эм Си Эс-т байсан юм.  Тэд чинь ТЭЗҮ зохиолгох,  өрөмдлөг туршилт хийх гээд л баахан хөрөнгө зарчихсан байсан. Нэлээд хугацаанд хэлцэл хийж байж авч билээ. Тухайн үед Үйлдвэр худалдааны сайд Буянгийн Жагаа байсан. Жаргалсайхан сайд  нэг өдөр дуудаж ширээн дээрээ байсан Шивээ-Овоогийн материалыг өгөөд "лицензийг нь шилжүүлж ав” гээд л шууд шийдчихсэн. Харин Төмөртэйн ордыг буцааж алдсан шүү.  Ер нь "Эрдэнэс МГЛ бол лицензүүдтэй байх ёстой,  лиценз олж авах ёстой” гээд л гүйдэг байлаа. Хэцүү ажил байсан даа.

2009 оны дунд хүртэл ажилласан гэхээр та уурхайн олборлолт эхлэхээс өмнө яам руу буцаж дээ?

Тийм, би 2009 онд буцаад газрын даргаар явчихсан юм.  Уурхайн ажил арай эхлээгүй байсан. Яг тэр үед Эрдэнэс тавантолгой компани ЭМГЛ-ээс тасарч гарч байлаа.  Тухайн үед Тавантолгой дээр Ганхуяг дарга ахалж гарч байсан. Одоогийн Эрдэнэс Тавантолгой компанийн Тэргүүн дэд захирал шүү дээ.  Эхлээд Зүүн Цанхийн эхний хөрс хуулалтыг хийж байлаа.  Намайг яаманд очсоны дараахан Тавантолгойн уурхайг хүлээж авах улсын комисс байгуулагдаж, тэр комисст нь намайг томилчихдог байгаа.../инээв/  Тэгээд эргээд нөгөө Тавантолгойнхоо ажлыг өөрөө шалгаж, комисст хүлээж авч байлаа.   Уурхайн техник эдийн засгийн үзүүлэлт баталгаажсан байх ёстой, бас хөрс хуулалтыг зөв хийж үү, техник нь бүрэн бүтэн байна уу,  боловсон хүчин нь шаардлага хангаж байна уу, дэд бүтэц усан хангамж нь хаана байна вэ гээд л... Тэгээд "шаардлага хангасан байнаа” гээд  өвөл хүлээж авч байлаа.

Таны үед ажиллаж байсан хууччуулаас одоо ЭМГЛ-д байна уу?

Нэлээд цөөрсөн байна. Алдармаа ажлаас гарсан байна.  Одоо Рашмаа, Болд, Билгээ, Өнөрөө нарын залуучууд ажиллаж байгаа юм байна. Тэдэндээ амжилт хүсье.   Анх тавхан хүнтэй ажлаа эхэлж байсан ЭМГЛ нэг жилийн дараа хорь гучин хүнтэй, хоёр албатай, захиргааны хэлтэстэй болж өргөжсөн. Одоо бол гурван газар, арван хэлтэс, нэг албатай, 70-аад ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Олон охин компанитай болсон байна.  Эрдэнэс Монголыг мэдлэг боловсролтой, туршлагатай Түмэнцогт гэж сайн менежер удирдаж байна.  Эрдэнэс Монгол олон улсад Монголыг таниулж байгаа манай улсын нэрийн хуудас болсон компани юм шүү дээ.  Удахгүй дэлхийн дайд хүрч, дэлхийн том компаниудтай эн зэрэгцэх цаг тун удахгүй ирнээ гэж харж байгаа.  Энэ дашрамд ЭМГЛ компанийнхандаа 10 жилийн ойн баярын мэндийг хүргэж ажилд нь амжилт, амьдралд нь эрүүл энхийг ерөөе.

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex