Хэргээс "Мултарсан" Д.Гантулга гишүүнд ёс зүйн хариуцлага тооцох уу?!

4

 

Хэргээс "Мултарсан" Д.Гантулга гишүүнд ёс зүйн хариуцлага тооцох уу?!

 

УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн зургаадугаар сарын сүүлээр хүчингийн хэрэгт холбогдож дуулиан тарьж байсан. Тухайн үед 25 настай хохирогч бүсгүйн эгч Ч.Саранзаяа энэ тухай мэдээллийн олон нийтэд өгснөөр эрхэм гишүүний энэхүү хэрэг ил болж эхэлсэн билээ.

 

 

Болсон явдлыг тодруулбал, зургаадугаар сарын 11-ний өдөр УИХ-ын гишүүн Д.Гантулга хэсэг найзын хамтаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай Энканто спорт цогцолборын саунд сууж байгаад иргэн Ц-гийнд хоносноор эл хэрэг явдал болсон аж.

Хэдийгээр Д.Гантулга гишүүн энэ үйл явдал огт болоогүй гэж мэдээлж байгаа ч хохирогчийн талаас нотлох баримтыг хууль хяналтын байгууллагад хангалттай гаргаж өгсөн ч хэргийг хэрэгсэхгүй болж биднийг хохироолоо гэх мэдээллийг удаа дараа хийж байв. Тухайлбал, хохирогч бүсгүй хэргийн газраас анх эд мөрийн баримт болгон өөрийнхөө дотуур хувцас, ор хөнжлийн даавууг шалгуулахаар өгсөн ч үүнийг нь устгаж, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн хэмээн хохирогчийн эгч Ч.Саранзаяа мэдээлэл хийж байлаа.

Тэрбээр "УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Түүний захиалгаар эд мөрийн болон нотлох баримтыг устгаж, хуурамч баримт бүрдүүлсэн байж болзошгүй хэмээн хардаж байгаа учраас Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг АТГ-т өгч байгаа юм. Тухайлбал, зургаадугаар сарын 12-ны өдөр энэ хэрэг гарсан. Тэр өдрөө цагдаад мэдэгдсэн. Хэргийн газраас ор хөнжлийн даавуу болон дүүгийн дотуур хувцсыг авч шинжилгээнд өгсөн.

Шинжилгээний хариугаар эр бэлгийн эс илэрсэн. Гэвч шинжилгээний хариу гарсан өдрөө буюу зургаадугаар сарын 15-ны өдөр шинжилгээ хийсэн эмч Даваасүрэн ажлаасаа чөлөө авч, оронд нь Оюун гэх эмч томилогдож ажилласан байдаг.

Бидэнд ирүүлсэн мэдээллээр эр бэлгийн эс илэрсэн гэх шинжилгээний хариуг арилгаад, доор нь өөр мэдээлэл тавьсан байсан. Тиймээс шинжилгээний хариун дээр устгасан хэсгийн баримт нь бидэнд байгаа гэсэн үг. АТГ-аас эд мөрийн баримтыг устгасан, хуурамчаар баримт бүрдүүлсэн энэ зохион байгуулалттай гэмт хэргийг шалгаж өгөөч гэж хүссэн” хэмээсэн юм.

Юутай ч бүтэн гурван cap нэг нь хийсэн, нөгөөх нь хийгээгүй хэмээн маргалдсан ч дээрх хэрэг замхарч хэргийг хэрэгсэхгүй болголоо. Тэгвэл тэгтлээ их сүр дуулиан болж байсан энэ хэрэг яагаад намжив. Үнэхээр Д.Гантулга энэ асуудалд холбогдолгүй байсан юм бол яагаад УИХ-ын гишүүний нэр хүндэд халдав гэсэн олон асуулт байна. Ямартай ч хохирогчдын зүгээс эцсээ хүртэл явж, үнэн мөнийг тогтоолгоно хэмээн өдөр шөнөгүй мэдээлэл хийж ард олноор эвийлүүлж байсан эгч дүүс яагаад одоо нам гүм болов зэрэг асуулт ч хөвөрсөөр байна.

Саяхнаас таагүй асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзаж, өөрийн нэр холбогдоод байгаа хэргээ хууль хяналтын байгууллагуудаар шийдүүлж нэр төрөө сэргээхээр болсон тухайн мэдээлэл хэвлэлийн хуудаснаа хөврөх болсон. Энэ талаар гишүүний ажлын албаныхнаас тодруулахад "Тийм зүйл байхгүй худал мэдээлэл цацагдсан байна” гэсэн тайлбарыг өгч байв.

Уг нь тэрбээр зоригтойхон алхам хийж энэ хэргийг эцэслэн шийдэх боломж байсан ч тэгсэнгүй. Учир нь түүний холбогдсон энэ хэрэг түүнийг насан туршид дагалдаж хар данстай нэгэн болно гэдгийг тооцоолоогүй бололтой. Хэдийгээр хэрэг нь ямар нэгэн шалтгааны улмаас хэрэгсэхгүй болсон ч гэлээ тэрбээр УИХ-ын гишүүний хувьд ёс зүйн хариуцлагаа хүлээж ард түмнээсээ ядаж уучлалт гуйх ёстой.

Мөн УИХ-ын гишүүд хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байхыг ёс зүйн дүрэмд нь ч тусгасан байдаг. Тэгвэл үе үеийн парламентад хууль баталдаг мөртлөө хуулиа сахиж мөрддөггүй, хариуцлага хүлээж чаддаггүй, ёс зүйн  чадамжгүй, гишүүний бүрэн эрх дор нь нуугдсан гишүүд энэ мэтээр хариуцлагаасаа бултаж гишүүнийхээ бүрэн эрхийг эдлээд л байвал хэдэн хүний амьдрал хохирч өөрсдийгөө хэрэг хийгээгүй мэтээр тайлбарлах бол гэдэг нь хачирхалтай.

Тиймээс УИХ-ын гишүүн Д.Гантулгад ёс зүйн хариуцлага тооцох уу гэж асуумаар байна.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

4 сэтгэгдэл
:

Та зээл хэрэгтэй юу? 100 хувийн санхүүжилт хэрэгтэй юу? Та залхаж байна уу?
эрэл хайгуул, үл хөдлөх хөрөнгө, банкууд болон бусад банкуудаас тууштай эсэргүүцдэг
санхүүгийн институт, зээл хүсч зээл авах нь таны зээлийг төлөхөд туслах болно
чөлөөт, бид компаниуд, бизнес, аж үйлдвэр, хувийн,
Манай улсаас үл хамааран сонирхож буй хэн боловч бидэнтэй холбоо барина уу
имэйлээр тусламж авах боломжтой: collinswillamsloanfirm@gmail.com

ГҮЙЦЭТГЭХ ТӨЛӨӨЛӨГЧИД & ГРУПЕРИЙН ЗӨВШӨӨРӨМЖИЙН ГАРЫН АВЛАГА.
*Нэр:........
* Сүүлчийн нэр: ........
* Гар утас: .........
* Хаяг: ...........
* Хот: ............
* Postal Code: .....
* Улс: ..........
* Утас: ..........
* Шаардлагатай зээлийн хэмжээ ..........
* Зээлийн хугацаа: .........
* Зээлийн зорилго: ..........
* Өмнө нь зээл авах хүсэлт гаргасан уу: (Тийм) (Үгүй)
* Мэргэжил: ..........
Таны сэтгэл ханамж, санхүүгийн амжилт бол бидний зорилго бөгөөд бид сонсохоор найдаж байна
чамаас.
Шилдэг уншлага

:

Hariutslaga tootsohgui bol Ardiin namd l muu ene muu muuhai buh n uurlej nuugdaj amidarch boldgiig l haruulah baih

:

Шоронд нь явуулж хориглуудаар хошногодуулж байвал таарах хогийн муу шаар юм.

:

танайх ёстой нэр шигээ сайт юм дан нэг талыг барьсан мэдээ. шууд хэлбэл хужаааа сайт байна хужаа долирын

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex