ТАНИЛЦ: 2017 онд хамгийн өндөр орлого олсон эмэгтэй уран бүтээлчид
Дэлхийн хамгийн баян хүмүүсийг тодруулдгаараа алдартай санхүүгийн нэр хүндтэй сэтгүүл "Форбс” энэ онд хамгийн өндөр орлого олсон уран бүтээлчдийн нэрсийг зарлалаа.
Жагсаалтыг АНУ-ын дуучин Бейонси Ноулз 105 сая ам.долларын орлогоор тэргүүлсэн байна. Энэ онд гаргасан "Lemonade” цомгийн борлуулалт, "Formation” аялан тоглолтын тасалбар худалдаанаас гадна өөрийн нэрийн бэлэн хувцасны шугамыг ашиглалтад оруулсныхаа ачаар ийнхүү дэлхийн хамгийн өндөр орлоготой уран бүтээлч болж чадсан байна. Тэрээр энэ их ажлынхаа хажуугаар хувийн амьдралаа ч зохицуулж, өнгөрсөн зун Сэр картер, Руми хэмээх ихэр хүүхдээ өлгийдөж авсан билээ. Бейонсийн нөхөр рэппер Жей Зи хөрөнгө чинээгээрээ эхнэрээсээ хол илүү бөгөөд "Форбс” сэтгүүл өнгөрсөн тавдугаар сард гаргасан чансаандаа Жей Зигийн хөрөнгийг 810 сая ам.доллараар үнэлж байв.
Жагсаалтын хоёрдугаар байрт 69 сая ам.доллар цуглуулсан дуучин Адель орсон бол гуравдугаар байрт АНУ-ын кантри дуучин Тейлор Свифт бичигджээ. Тейлор саяхан "Reputation” цомгоо гаргасан, цомгийнхоо аялан тоглолтыг дэлхий даяар хийх гэж байгааг бодолцвол тэрээр 2018 онд энэ жилийнхээсээ ч өндөр ашиг олох боломжтой гэж сэтгүүлийн редакцаас дүгнэсэн байна.
Энэ жил 71 настай дуучин Долли Партон, 76 настай Барбара Стрейзанд нар жагсаалтын 6, 10 дугаарт бичигдсэн нь олныг гайхашруулжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.