Турахыг хүсч байгаа бол кофег хэрхэн зөв уух вэ?

0

Бүсгүй та жин хаяж хүссэн жиндээ очимоор байв ч нэг л болохгүй байна уу? Та хөдөлгөөн багатай, ширээний ард байнга суудаг албан ажил эрхэлдэг үү? Урт өдөр, ажлын ачааллын хажуугаар кофе уудаг юм биш биз? Тэгвэл кофег ашиглан хэрхэн турж, жингээ хасах дэглэмээс хүргэж байна. Танд тун хэрэгтэй мэдээлэл шүү.

Өнөө үед аяга халуун, сайхан кофе уухгүйгээр ажил нэг л явахгүй байгаа юм шиг санагдаж өдөр тутмын ажил амьдралдаа кофег өдөр тутмын үндсэн хэрэглээнийхээ нэг болгосон хүн олон. Та ч гэсэн тэдний нэг үү? Өнөөг хүртэл кофе нь хүний эрүүл мэнд болон жинд сайн, муу, эерэг, сөрөг гэсэн олон мэдээлэл цацагдсаар байна. Чухам аль нь үнэн бэ? Тэд бүгд үнэн байж болох юм. Учир нь зүрх муутай хүмүүс кофег ихээр болон зохисгүй ууснаас зүрх савлах өвдөх зэрэг сөрөг талтай. Кофег зөв зохистой хэрэглэснээр бүх эрсдэлээс ангижирч, үүний тансаг сайхан амтыг мэдэрч болно.

      Харин жин хасахыг хүсдэг эсвэл илүүдэл жинтэй хэрнээ өдөр тутам сүүтэй, сахартай, өтгөн кофе уудаг бол та жин хасахыг мөрөөдөөд ч хэрэггүй. Учир нь кофены хуурай сүү болон сахар нь /элсэн чихэр/ маш их хэмжээний калори агуулсан байдаг тул та 1 аяга өтгөн сүүтэй, сахартай кофе уухад гахайн шарсан мах, өөх, бялуу, жигнэмэг идсэнтэй тэнцэхүйц калори авчихлаа гэсэн үг. Үүний хажуугаар хүнд хооллодог бол таны жин аажим аажмаар нэмэгдэж та таргалалтанд ойрхон байна гэсэн үг. Эсвэл таны жин яг нэг түвшинд очоод зогсчихно. Турах ч үгүй таргалах ч үгүй. Үүнд каппучино, экспрессо зэрэг бусад төрөл ч багтана.




     Эдгээр асуудлаас яаж гарах вэ хэмээн бодож байна уу? Та нэгэнт кофе уудаг болсон бол огт уухаа болино гэдэг хэцүү. Гэхдээ үүнд бүү санаа зов. Энэ асуудлаас гарахын тулд ердөө л уудаг кофеныхоо найрлагыг өөрчлөх хэрэгтэй. Дуртай кофегоо ууж, ажлын эрч хүч энерги авангаа турахын тулд дараах хэдэн зөвлөгөөг дагахад л болно.

Үүний тулд кофег зөвхөн хараар нь уу. Ямар ч сахаргүй, сүүгүйгээр 1 аяга халуун усанд 1-2 цайны халбага кофег найруулж уустал нь сайтар хутгаад халуунаар нь ууна. Өөрийн эрүүл мэндэд таарах, хэр хэмжээний өтгөн ууж чадах хэмжээгээрээ кофегоо найруулаарай. Савалгаатай сайн чанарын эсвэл байгалийн үрээрээ байгаа чанадаг кофе уувал илүү сайн. Ингээд өдөрт 1-2 аяга сахаргүй, сүүгүй хар кофе ууж заншаарай. Энэ нь маш бага калоритой байхаас гадна таны нойрыг сэргээж, богино хугацаанд эрч хүчээр цэнэглэнэ. Хэрвээ таны зүрхний үйл ажиллагаа эмзэг бол хар кофе уухдаа бага хэмжээгээр өөртөө тохируулан уугаарай. Ууж дууссаны дараа 1-2 балга цэвэр усаар амаа зайлах ёстой. Энэ нь таны шүд кофенд шарлаж, харлахаас сэргийлнэ. Мөн кофе уусны дараа 1 аяга цэвэр усыг бага багаар ойр ойрхон ууж занших хэрэгтэй. Энэ нь кофений үйлчилгээг тогтворжуулахаас гадна шүд амны хөндийг цэвэр байлгах, ходоодыг хамгаалах үүрэгтэйг санаарай.

    Дан хар кофе ууж сурна гэдэг амаргүй. Эхэндээ та ууж чадахгүй байж болно. Тэгвэл хуурай сүүний оронд шингэн сүү хэрэглэ. Элсэн чихэрний оронд бор сахар хэрэглэх хэрэгтэй. Хуурай сүүг технологийн өндөр түвшинд химийн зарим найрлагын тусламжтайгаар гаргаж авдаг тул хүний жин хийгээд эрүүл мэндэд төдийлөн сайн зүйл биш. Тиймээс энгийн шингэн сүү нь хамаагүй каллори багатай, эрүүл сонголт юм.

Цагаан элсэн чихэр нь нялуун чихэрлэг, каллори ихтэйгээс гадна их хэрэглэснээс олон өвчний үндсийг тавьдаг бол бор сахар нь илүү байгалийн гаралтай, каллори бага, эрүүл мэндэд тустай эрдэс бодис агуулдаг тул энэхүү сахарыг хэрэглэх нь зүйтэй. Гэхдээ дээрх сүү, бор сахарын орцыг аажмаар багасгаж хар кофег дангаар нь ууц сурвал таны жин бөгөөд эрүүл мэндэд сайн гэдгийг санаарай.

   Мөн кофе уухдаа бялуу, жигнэмэг, нарийн боов зэрэг илчлэг ихтэй хүнс хэрэглэхээс татгалзаарай. Зөвхөн дангаар нь ууна.

    Оройн хоолноос 30-40 минутын дараа хар кофе ууж заншаарай. Энэ нь хоолны шингэцийг сайжруулахаас гадна унтахын өмнө ямар нэг амттан, чихэр боов, нэмэлт хоол идэх зуршлыг маш сайн бууруулдаг. Ер нь хоол идэхийн өмнө өтгөн хар кофе уух нь цатгалан мэдрэмж төрүүлж хоол идэх хүслийг бууруулдгийг санаарай. Түүнчлэн хэрвээ та усан бассейн, фитнесс явдаг бол гэрээсээ гарахаас 1 цаг өмнө кофе уугаарай. Энэ нь танд илүү их эрч хүч, энерги өгч илүү их каллори шатаахад тань туслах болно. Ингээд танд амжилт хүсье.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex