Бөх үзэж ээ суухад... (Анхаар-Бөлдөгтэй хүн уншихыг хориглоно)
Бөх үзэж суугаа хоёр хөгшин ярилцана.
- Бяд тамиргүй атлаа, барилдаж гавихгүй атлаа том бөкчүүдэд халтай, их эвгүй ачдаг нөкдүүд байдаг даа, нөгөө кэн шиг. Энэ Баасан көвүүн начин чинь ер тийм үү, күй юу?
- Аа тийм хүнийг чинь бөх биш, харин "Бөхийн аранга" гэдэг юм. Баасанхүү начин ч яалт ч үгүй бөхийн аранга даа. Тэр Хурц начинтай нийлж нийлж байгаад юу яачихав даа...
- Энэ Баасан көвүүн начин ч тошин дээрээ байгаа мөндөл шиг цодойчихоод, эгдүүтэй көвүүн шүү. Манай Энхбаяр аварга ч үквэл ч үкэхээр л чанга чанга унах юм. Ёстой л чоно шиг долоон голтой аварга шүү...
Хоёр өвгөнийг ийн ярьж байх үест Баасанхүү начин тахимаа авах гээд Энхбаяр аваргын толгой өөд хичнээн үсэрсэн ч гар нь давж чадахгүй, дэмий л дороо цовхочсоор байх аж. Нөгөөх нь "Аварга хүн хэзээ тахим өгч байлаа" гээд улам гэдийгээд, цахдаад зогсчихсон, "Энэ муу Баасанхүүг яах гэж начин болгов доо. Бяруу тэжээвэл гэдэс тосолдог, Баасанхүүг тэжээвэл толгой дээгүүр алхдаг юм байна" хэмээн шогширно.
Тэгэж байтал хүмүүс шуугиад л явчихлаа. Хурц начин ёстой бужигнуулж өгчээ. Нөгөө хэдэн аварга арслангуудыг чинь цувуулж орхив.
Хоёр өвгөн дахиад л ийн хөөрнө.
- Күй хө, энэ Курц начин чинь яасан аюулын суйлдаг кижиг вэ. Гар нь салтаа доогуур нь ганцхан гялс гээд л тас гээдрэг нь харуулж байна шүү. Түвдэндорж аварга ч ингэж суйлдаггүй байсан даа.
- Үгүй хө, чиний хараа муудаж ээ. Суйлаад байгаа юм биш ээ. Бөлдөгдөөд байгаа юм.
- Юуны чинь бөлдөгдөк вэ. Тийм мэх гэж каа байсан юм.
- Саяхан бөхийн холбоо албан ёсоор зөвшөөрсөн юм өө. Бөлдөгдөнө гэдэг мэхийг чинь. Энэ Хурц начин манай бөхийн 335 дахь мэх болгож бүртгүүлээд...
- Күй ингэхэд, тэр бөлдөгдөнө гэдэг нь яадаг кэрэг вэ?
- Яах юу байхав, бөлдгөөс нь угзраад угзраад л суулгачихдаг мэх байхгүй юу.
- Кээ, яана аа, одоо. Тэгвэл том том бөлдөгтэй манай Мэеэ, Тулгаа аваргууд кэцүү еэ?
- Хэцүү хэцүү. Түүнээ мэдээд наад хоёр аварга чинь гарч ирэхгүй байгаа юм, Хурцыг огт амлахгүй байгааг харахгүй байна уу?
- Даа ялангуяа Мэеэ аваргын бөлдөг ч 60 кг татдаг гээ биз дээ.
- За худлаа юм яриад, зөнөөд байх юм. 60 кг татдаг бөлдөгтэй хүн хаана байсан юм, харин тэр ховор нандин юм аа Мэеэ аварга 60 тэрбумаар даатгуулсан юм гэсэн.
- Күй хө, тэгвэл энэ Болд заан чинь Курц начинг яагаад амлаад авчихав аа? Овоохон л бөлдөгтэй дөө.
- Өө наадах чинь түрүү жил Хурц начинд бөлдөгөө сугалуулчихсан, одоо бөлдөгдүүлэх бөлдөггүй болохоороо амлаж байхгүй юу. Унахгүй унжралдаад, гулжигнаад тэсээд байдаг даа.
- За тэгвэл одоо төрөлхийн бөлдөггүй Зандан начингаа л харахаас. Энэ Курц гэдэг аюулыг чинь тэр л нэг тогтоож магадгүй.
- Бас Нямдорж арслан байгаа шүү.
- Күй тэр Нямдорж арслан чинь бөлдөгөө яачихсан юм, өчигдөрхөн нэлээд том юм доогуур нь савчиж л харагдсан даг. Тийм хурдан хужир болчихоо юу?
Хоёр өвгөнийг ийн хөөрөлдөх хооронд Хурц арслан Хүрэлсүх гараад ирлээ. Дэвж шаваад сүртэй жавхаатай гэж жигтэйхэн.
- Күй ээ хө, Күрлээ арслан кэнийг амалчихав аа?
- Наад Баасанхүүг чинь амлаад байгаа юм.
- Баасан көвүүн начинг дийлэх үү дээ?
- Тэгээд ямар Хурцыг амлалтай биш дээ. Саяхан л цаадах чинь Мэеэ аваргыг бөлдөгөө 60 тэрбумаар даатгууллаа гээд барьцаад явсныг бодоход бас бөлдөгтэй л байж таараа.
Энэ үеэр заалны хаа нэгтэйгээс "Мөнгө яллаа, мөнгө яллаа" хэмээн хашгирав. Харвал талбайд Элбэгээ аварга долларыг язайтал нь чихчихсэн нэг томоос том цүнх чирчихсэн орж ирэх ажээ. Даахгүй юм хойно чирэхээс өөр яахав.
- За одоо ч юм юм болно доо. Хачин юм ч үзүүлнэ шүү, энэ Ээбээ аварга ч таван амтай, дөрвөн бөлдөгтэй, гурван гартай, хазаж хайрах, цавчиж, тангарахаас эхлээд их олон эвгүй мэхтэй дээ. Ам мэхийг ч мөн ч даацтай сайхан хийдэг аварга даа хэмээн хоёр өвгөний нэг нь хорхойсон алгаа үрчив. Нээрээ л юм юм болно дөө.
Б.Наминчимэд
Сэтгэгдэл байхгүй байна.