Ардын Төрийн наадмын аварга цолтой бөхчүүд-21: Г.Эрхэмбаяр

0

Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр

XXI зууны 21 дэх аварга Г.Эрхэмбаяр 1978 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төржээ. Ардын Төрийн наадамд 1933 онд Сэлэнгэ аймгийн харьяат "Боохой” хэмээх Д.Данзан 9 даван үзүүрлэж арслан цол хүртэж байсан. Тэр цагаас хойш 70 жилийн дараа Сэлэнгэ нутгаас төрийн наадмын үзүүр, түрүү хүртсэн бөх бол Улсын аварга Г.Эрхэмбаяр юм.

Г.Эрхэмбаяр аварга 5-р ангийн сурагч байхдаа Зүүнхараа хотноо улсын начин М.Мижиддоржийн удирдсан бөхийн секцэнд анх очсноор бөхийн спортод хөл тавьсан. Дараа нь тэрбээр Их Шавийн Дээд Сургуульд улсын харцага Г.Элбэгийн шавь болсон байна. Энэ үеэс ирээдүйн аваргын бөхийн гараа нь эхэлсэн. 2003 онд Ж.Мөнхбат аваргаар 5 давж начин цол хүртэж, улсын цолтны эгнээнд орж ирсэн. 2006 онд Ш.Жаргалсайханаар 5 давж "өсөх идэр” чимэг, 2011 онд 1024 бөхөөс М.Баяржавхлан заанаар 9 даваад, 10-н даванд С.Мөнхбатад унаж үзүүрлэсэн.

Хоёр жилийн дараа 2013 онд Б.Гончигдамбаар 9 даван түрүүлж улсын аварга цол хүртэж байсан. Үндэсний бөхөөс гадна жиу-жицу бөхөөр хичээллэж 2013 онд жиу-жицу бөхийн ДАШТ-нээс сениор ангиллын хөх бүсний 100 кг-д түрүүлж байсан.

Улсын наадамд:

  • 2003 онд 512 бөхөөс Ж.Мөнхбат аваргаар 5 давж улсын начин
  • 2006 онд 512 бөхөөс Ш.Жаргалсайханаар 5 давж "өсөх идэр” чимэг
  • 2011 онд 1024 бөхөөс М.Баяржавхлан заанаар 9 давж үзүүрлэн улсын арслан
  • 2012 онд 512 бөхөөс Л.Пүрэвжав харцгаар 7 давсан
  • 2013 онд 512 бөхөөс Б.Гончигдамба начингаар 9 даван түрүүлж улсын аварга

Эх сурвалж: Ssport.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.