М.Алтанцэцэг: Холын зорилготой хүн жижиг чулуунд бүдэрдэггүй

0

 


Хэдхэн хоногийн дараа он солигдоно. Харин та ирэх 2018 онд юу хийхээр бодож төлөвлөж байна вэ, тэр бүхнээ бичиж тэмдэглэсэн үү, яавал илүү үр дүнтэй зөв төлөвлөж сурах вэ? Энэ асуултанд хариулт авахаар Хувь хүний хөгжлийн институтын захирал, сэтгэлзүйч Манжаагийн Алтанцэцэгтэй ярилцлаа. 

-Та төлөвлөлтийг юу гэж тодорхойлох вэ?


-Төлөвлөлт гэхээр ихэнх хүний толгойд цаг төлөвлөлт, цагийн менежмент гэсэн ойлголт бууж ирдэг. Харин жинхэнэ төлөвлөлт бол амжилт, аз жаргал, баяр хөөр, амьдралыг төлөвлөхийг хэлдэг. Тэгэхээр төлөвлөлт гэж ямар нэгэн цэг дээр очих тухайн хүний зорилго юм. Өөрөөр хэлбэл зорилгодоо хүрэх стратеги, бодлогыг төлөвлөлт гэдэг. Төлөвлөгөө сайн байх тусам хүн зорилгодоо амархан хүрэх боломжтой. Хамгийн гол нь хүний хувийн сахилга бат, зорилгодоо хүрэх чин эрмэлзлэл чухал.

-Удахгүй он гарна. Бүгд л  ирэх жил юу хийх талаараа бодож төлөвлөдөг үе шүү дээ. Юу зөвлөх вэ?

-Жил болгон хүний амьдралд энэ түүхэн цаг үе ирдэг. Нэг цаг үе өнгөрч дараагийн цаг үеийг өөрчлөх боломжийг олгодогоороо үүнийг түүхэн гэж нэрлээд байгаа хэрэг. Олон хүн он эхлэнгүүт өөрт таалагдсан гоё хавтастай дэвтэр худалдаж аваад зөндөө ажил төлөвлөж бичдэг боловч бараг мартчихдаг. Тэр дэвтрийг "сувинер” болгохгүйгээр ажил амьдралын талбараа зөв амжилтай авч явахын тулд хүн төлөвлөгөөгөө агуулгаар нь цаг хугацаагаар нь төлөвлөх ёстой. Агуулгын хувьд хүн бүхэн утга учиргүй завгүй амьдралыг биш аз жаргалтай, амжилттай, амар тайван, баяр хөөртэй байхыг хүснэ. Гэтэл энэ бүхэн чинь ганц ажил дээр биш гэрт, найз нөхөд гээд таны амьдралын тойрогт чинь эргэлдэж байгаа. Энэ бүхнийг тэнцвэртэй байлгахын тулд цаг төлөвлөлтийг ашиглахаас аргагүй. "Таны ирээдүйн зорилго хаана байна?” гэж асуухаар олон хүн толгойд гэж хариулдаг. 

Үнэндээ зөвхөн бодож явснаар үр дүнд хүрч чаддаггүй. Мартаж санаад л өнгөрнө. Түүний оронд хүсч мөрөөдөж байгаа толгойдоо байгаагаа буулган бичиж тэмдэглэ гэж зөвлөдөг. Он, сар, өдрүүдэд хувааж  байж тэр чинь жинхэнэ төлөвлөгөө болно. 

-Тэгвэл тэр алхмуудаа яаж зөв амжилттай хийх ёстой вэ?

-Хамгийн эхний алхам нь хүрэх зорилгоо тодорхойл. Тэрхүү зорилгодоо хүрэх ямар шалтгаан байгааг, юу бэлдэхийг, юу сурсан мэдсэн байхаа эхлээд тодорхой болгоорой. Ингэж хүрэх цэгээ тодорхойлсон бол тэр цэгээсээ хойшоо төлөвлөх хэрэгтэй. 

Жишээ нь олон улсын хэмжээний өмгөөлөгч болох зорилготой оюутан одоо байгаа цаг үе дээрээ төлөвлөвөл үр дүнд хүрэхгүй. Эсрэгээрээ өөрийгөө таван жилийн дараа олон улсын өмгөөлөгч болчихсон байгаагаар төсөөлөн бодож, харах хэрэгтэй. Дараа нь 5 жилийн дотор хийж амжуулах бэлдэх төлөвлөгөөгөө он, сар, долоо хоногоор төлөвлөөрэй. Тэгвэл хамгийн бодитой, үр дүнтэй төлөвлөлт болдог. Нэгэнт өөрийгөө хэн болохоо төсөөлчихсөн хүн өөртэй итгэлтэй, зорилготойгоор, тэсвэр тэвчээртэйгээр, тууштай зүтгэх нь тодорхой. Энэ цэгээ олж хараагүй хүмүүс "Хэрвээ надад боломж олдох юм бол...” гээд урсгалаараа яваад байдаг талтай. Эсвэл амьдрал надад боломж олгосонгүй гэж гомдоллодог.  

-Төлөвлөгөөгөө илүү том зураглалаар харах нь чухал байх нь тийм үү?

-Магадгүй тухайн хүн 80 настай болсон хойноо юу хийчихсэн байхаа бодож төсөөлсөн, ерөнхий том зураглалаа мэддэг бол бүр сайн. Гол нь үүнийгээ цаасан дээр бичээд төлөвлөөд байх л хамгийн чухал. Амьдралаа төлөвлөчихсөн, холын зорилготой хүн жижиг чулуунд бүдэрдэггүй. Олон хүн ойр зуурын жижиг багахан асуудалд бүдэрчихээд "За болъё” гээд шантарчихдаг. Харин ч тэр жижиг чулууг дээшээ гарах шат болгох чинь алдааг амжилт болгох алхам юм. Ихэнх хүмүүс ингэж хүрэх цагаасаа хойш төлөвлөхгүй, одоо байгаагаа үеэсээ төлөвлөж алдаад байдаг. 

-Тэгвэл амжилтын жилийн зураглалаа яаж төлөвлөж гаргах ёстой юм бэ?

-Нэгэнт том зургаа харчихсан хүнд жижиг зураг, төлөвлөгөө гаргах үнэхээр амархан. Хувийн дэвтэртээ ирэх онд хийх зүйлсээ 12 сардаа хуваагаад харчих. Сар болгонд онцлох үйл явдал, найз нөхдийн төрсөн өдрөө, суух сургалт бүхнийг жилийн өмнө тавиад өгчихнө гэсэн үг. Ингэж хувийн амьдралаа төлөвлөхдөө өнөө зорьж хүсч байгаа амжилт, хүсэл мөрөөдлөө сар болгон дээр төлөвлөчих. Том зорилготой уялдуулаад сар болгондоо дахин долоо хоногоор хийх зүйлсээ төлөвлө.

Ингээд тухайн долоо хоногтоо, өдөр бүхэн зайлшгүй хийж гүйцэтгэх To do list -ээ гаргана.  Мөн заавал хийж гүйцэтгэх дагавар ажлуудаа ч бас төлөвлөх хэрэгтэй. 

-Зарим хүн бичиж төлөвлөж байсан зүйл нь бүтэхээ больчихоор шантраад орхичихдог шүү дээ?

-Зарим хүн асуудал тулгарвал заавал ард нь гарч санаа амардаг. Гэтэл зарим нь багахан асуудал дээр ч шантраад буугаад өгчихнө. Энэ нь тухайн хүний онцлог, сэтгэл зүйтэй холбоотой асуудал. 

Магадгүй эрч хүчтэйгээр бичиж тэмдэглэж байгаад орхичихсон байж болно. Ингэлээ гээд "Би л ийм хүн" гээд өөрийгөө орхихгүйгээр алдаагаа засаад өөрийгөө хөгжүүлж явах ёстой. Хэрэв хүн өөрөө өөрийнхөө сул талтай эвлэрчихвэл нэг шатан дээр насан туршдаа сууна гэсэн үг. Тэр шатыг давахын төлөө хүн өөрөө өөрийгөө л ялах хэрэгтэй. Магадгүй алдаа гаргаж болно, гол нь шантарч л болохгүй. Ирээдүйдээ, хийж байгаадаа, өөртөө  итгэдэг тууштай хүн л амжилтанд хүрдэг. Өнөө дүлий мэлхийн үлгэр байдаг даа. Яст мэлхийнүүд уулын оргил булаацалдах гэсэн чинь амьтан бүхэн шоолж инээдэг. Үүнд нь үнэмшээд бүгд буцаж л дээ, гэтэл ганц яст мэлхий явсаар оргилд нь гарчихдаг. Гэтэл тэр дүлий яст мэлхий байж л дээ. Яг үүн шиг танил нөхдийн зүгээс, нийгмээс, бусдаас ирж байгаа шүүмжлэл, өргөсийг үл тоон холын зорилгоо санаж явах ёстой.

-Зарим хүн завгүй, төлөвлөх ч боломж алга гэдэг. Ингэж хэлдэг хүмүүст юу гэж зөвлөх вэ?

-Ажлаа төлөвлөөгүй учраас бүх ажил эмх цэгцгүй, завгүй болчихсон хэрэг. Цагийн менежменттэй хүн яарч сандраад бухимдаад байдаггүй. 

Бүхнийг толгойдоо бодож төлөвлөөд яваад байх биш цаасан дээр бичиж буулгах нь чухал. Хүн бичиж байхад тархи ажиллана, өөрөө өөртэйгээ ярина, төсөөлнө. Тэгэхээр бичнэ гэдэг өөрөө яг бясалгахтай адилхан үйлдэл юм. Магадгүй ажил бүтэхгүй бол яагаад, ямар шалтгаан учирсан гэдгийг бич. Ингэж байж асуудал хаана байгааг олж мэднэ. Тийм учраас би хүмүүст заавал цаг зав гаргаж бичиж төлөвлөхийг зөвлөдөг.

Гол нь ганц хоёр тэмдэглээд хаях биш өдөр тутамдаа, сар бүр, жил болгон тэмдэглэдэг хөтлөөрэй. Ер нь Монгол хүн л цаг төлөвлөдөггүй, зөнгөөрөө явж байдаг юм шиг ярьдаг. Энэ ойлголт, сэтгэхүйг орхих цаг болсон. Нар мандахаар босдог, нар жаргахаар унтдаг цаг үе биш. Бид хотын суурин соёл иргэншлээр амьдарч байна. Тэгэхээр цаг төлөвлөх, амьдралаа төлөвлөх соёлд дэлхийтэй хөл нийлүүлэн суралцах ёстой.

Гэхдээ хэтэрхий хатуу цаг минутаар төлөвлөх нь амьдралыг хэцүү болгочихдог. Жишээ нь өнөөдөр ном уншина гээд төлөвлөчихсөн чинь ном уншмааргүй агаарт гармаар санагдаж болно. Тэгвэл агаарт гар, хүссэнээрээ бай. Харин таны бүх үйлдэл хүрэх зорилгын чинь төлөө чиглэгдэж байх ёстой. 

-Хүмүүс төлөвлөхдөө юун дээр хамгийн их алддаг вэ?

-Цаг төлөвлөлтийн дэвтэр ч юм уу өөрсдийн тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичиж тэмдэглэсэн, хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэдэггүй, хянадаггүй. Зүгээр л баахан зүйл бичээд төлөвлөчихсөн завгүй хүн яваад байдаг.

Хэрвээ тухайн долоо хоног дуусах бүртээ дүгнээд сурчихвал цаашлаад сар, жилээ дүгнээд дадчихдаг юм. Янз бүрийн шалтгаанаар хийх гээд төлөвлөчихсөн ажил бүтэхгүй байж болно. Тэгвэл ямар шалтаг шалтгаан байсныг дэвтрээсээ хараад дүгнэчих юм бол дараагийн долоо хоногт алдаагаа олоод харчихна.

Хамгийн чухал нь үүнийг дандаа хөтөлдөг, сайн дадал болгочих хэрэгтэй. Жишээ нь долоодугаар сард амрах хүн яг хаана амрахаа төлөвлөнө гэсэн үг. Ингээд төлөвлөчихөөр гэнэт амралтаа авангуутаа яах вэ, хаашаа явах вэ гэж бодож тархиа шаналгахгүй өөрийгөө чөлөөлчихөж байгаа юм. Тэр нь өөрөө тухайн хүнд эрч хүч, энергийг сэлбэх гайхалтай цаг хугацаа боломж болдог. Гадныхан гэхэд амралтаа жилийн өмнө амрах газраа төлөвлөөд зочид буудлынхаа төлбөрийг хийчихдэг шүү дээ. Энэ соёлд бид суралцах ёстой. Тэгвэл учир утгагүй яарсан, тэвдсэн, стрессдсэн бухимдсан байдлыг өөрчлөх боломж олдоно. Тэр бүхнээ төлөвлөчихсөн хүн замын түгжрээнд орсон ч бухимдаад байхгүй.

-Зарим хүн оны өмнө зарим нь шинэ онд ажлаа төлөвлөдөг. Ер нь хэзээ төлөвлөвөл илүү үр дүнтэй вэ?

-Хойш тавилгүйгээр одоо л бичиж тэмдэглэ гэж зөвлөмөөр байна. Магадгүй үүнийг уншсан л бол шууд бичиж эхлээрэй. Гол нь он гарахаар, тэгж байгаад гэж хойшлуулж болохгүй. 

72 цагийн дүрэм гэж бий. Магадгүй хуримтлалтай болох гэж бодож төлөвлөж байгаа бол 72 цагийн дотор шууд банкинд очоод бага их гэлтгүй мөнгөөр дансаа нээлгэчих. Ингэж эхний алхам хийчихсэн хүн урамшчихдаг, цаашаа ажил хэрэг болох магадлал маш өндөр.  Жишээ нь энэ жилийг маш сайхан төлөвлөнө дөө гэж бодож байгаа хүн бол энэ цагтаа багтаад тэмдэглэлийн дэвтэр аваад бичиж тэмдэглэ. Эсвэл энэ чиглэлийн ном дэвтэр номын дэлгүүрт зөндөө бий шүү дээ. Үүнийг аваад хөтөлж болно. Иймэрхүү төлөвлөгөөний дэвтрүүд гол чиглэл зорилгоос хазайлгадаггүй. Олон хүнээс чиний асууж байгаатай адилхан асуултууд ирдэг учраас бид хүмүүст туслах, чиглүүлэх зорилгоор "Амжилтын хөтөч” гээд хуанлитай ном, төлөвлөгөөний дэвтэр гаргасан.

-Амжилтаа бодож төлөвлөхөд төсөөлөл чухал гэдэг?

-Хүний бодол үг болдог, үг үйлдэл болж илэрнэ. Тэр байнга хийсэн үйлдэл дадал зуршил болдог. Сайн ч бай муу ч бай тэр дадал зуршил хүний хувь тавиланг тодорхойлж байдаг. Гэтэл эхлэл нь бодол, оюун ухаанд байгаа хэрэг. Хүн хичнээн ядарсан ч, уур уцаартай байсан ч инээмсэглэх төрх гаргахад тархи андуурч аз жаргалын гармон ялгаруулж эхэлдэг. Үүнээс хүн өөрөө тархи бодлыг удирдах боломжтой нь харагдаж байна. Ирээдүйн тухай сайн сайхныг бодоод төлөвлөчихсөн хүний төсөөлөлөөр дамжуулаад үг, үйлдэл эерэг болж байдаг. Таны бодол төсөөлөлд ирээдүй чинь ямар байгаагаар бууж байна, тэр чинь л биелнэ. 

Ямар нэгэн зүйл рүү чин сэтгэлээрээ, тууштайгаар зүтгэсэн хүмүүсийг хувь тавилан заавал шагнадаг. Та амжилт, аз жаргал, баяр хөөртэй амьдралынхаа төлөө тууштай байгаарай.

Эх сурвалж: Peak.mn

 
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү 
 

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
 
 

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex